“Яаж ийм зүйл болдог байна аа?” хэмээн өөрийн эрхгүй сонирхол татахад хүргэх 20 гэрэл зураг

2

Хорвоо ертөнц сонирхол татам, хачирхалтай зүйлсээр дүүрэн байдаг ч тэдгээр зүйлсийг олж илрүүлж, баримтжуулж авах тохиол ховор байдаг билээ. Манай сайт уншигч танд хачирхалтай гэрлийн ойлт тэргүүтэй байгаль эхийн ер бусын баримтуудаас хүргэж байна.

1. Цагаан aлуурчин халимны бие дээр нүдэнд илт харагдахуйц маажуулсан мэт сорви байдаг.

© Nagashima/ Magnus News/SIPA/Sipa Press Russia/East News, © Nagashima/ Magnus News/SIPA/Sipa Press Russia/East News

Үүнийг тармуурын сорви гэж нэрлэдэг бөгөөд бусад aлуурчин халимнуудын шүдний ором ажээ. Гэхдээ энэ нь дaйралт гэхээсээ илүүтэйгээр тоглож наадаж байгаад ийнхүү сорвитой болдог байна. Хар aлуурчин халим ч мөн ижил сорвитой байдаг гэнэ. Гэхдээ тэдний биеийн өнгөнөөс болоод хүний нүдэнд тэр бүр сорви нь харагддаггүй.

 

2. “Эдгээр моднууд яагаад уначихсан, бас унахдаа яаж хөрсийг ингэж жигд өргөж гаргаж ирсэн юм бол?”

© Alarichasm / reddit

 

3. “Энэ модыг өөр нэг мод унахдаа голоор нь хуваачихсан байна.”

© pikablue223 / reddit

 

4. “Цонхны төмөр тор дундуур ургаж байсан модны энэ тайрдас хуучин цагт ногоон байгаль байсныг илтгэх ажээ.”

© hmarie83 / reddit

 

5. “10 жил өмссөн малгайн дээрх стикер наалтыг аваад л малгай маань ийм өнгөтэй байсныг саналаа.”

© Toxic_Don / reddit

 

6. “Бороо орсны дараа.”

© blerple / reddit

 

7. “Бугуйвч маань элсэн дундаас төмрийг нь соронздоод авчихсан байгаа нь.”

© DragonFawns / reddit

 

8. “Эгч маань хэдэн жилийн туршид хуучин барааны худалдаанаас ураны орцтой шилэн эдлэл цуглуулж эхэлсэн юм.”

© humbuckermudgeon / reddit

 

9. “Ачааны машины арын хаалган дээр тогтсон шороогоор Мона Лизаг хэн нэгэн зурчихсан байна.”

© BrianPotato2005 / reddit

 

10. “Хаягдсан үйлдвэрийн ханан дээрх граффит зургийг арилгачихсан байх юм…”

© 20127010603170562316 / reddit

 

11. “Нүдний шилэн дээр туссан гэрэл яг л нүд шиг харагдаж байна.”

© chase_one / reddit

 

12. “Цаасан дээр кофе асгачихсан юм. Гэтэл луу болоод хувирчихдаг байгаа…”

© yellowhoods / reddit

 

13. “Агаар дээр ургачихсан юм шиг харагдаж байна.”

© Sonny1991 / reddit

 

14. “Үхрийн нүд жимс идчихсэн чинь уруулаа будчихсан мэт харагдаж байна.”

© B33prr / reddit

 

15. “3 нар харагдаж байна. Ингэж ойж харагдана гэж байдаг аа?”

© Far_Regular2333 / reddit

 

16. “Амазон сайтаас хоёр өөр борлуулагчаас хөшиг тогтоогч авсан юм. Гэтэл нэг хайрцагт ирж байх юм…”

© fixed_your_caption / reddit

 

17. “Далай дотор бяцхан өрөө, сандал, ширээ байгааг олж анзаарлаа.”

© your_usual_alien / reddit

 

18. “Нохой маань хөнжлийн даавуун дээр тургичихсан юм. Тэгээд хартал яг хамрынх нь хээ үлдчихсэн байлаа.”

© hyaher / reddit

 

19. “Байрны дэргэдэх голын эрэг дагуух өвсийг хадахын оронд манай сууцныхан 200 ямаа хашаа руугаа оруулчихсан.”

© clairvoyantweed / reddit

 

20. “Гэрийнхээ ойролцоох зам дээрээс ийм урлагийн бүтээл мэт зүйл оллоо.”

© Nogard19 / reddit

Таны харж байсан хамгийн хачирхалтай зүйл юу байсан бэ?

26
ГоёГоё
17
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *