
Алжирын Сахарт байрлах Айн-Сефра хотод сүүлийн 42 жилд тав дахь удаагаа цас орлоо. Агаарын хэм шөнөдөө -2 хүртэл хүйтэрсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Элсэн цөл цас, мөсний гоёмсог хээ угалзанд дарагджээ.

Нутгийн ард иргэдийн хувьд ховор үзэгдэл, гэхдээ сүүлийн жилүүдэд байнгын гэж хэлж болохоор орж байгаа юм.

Сүүлийн 42 жилийн хугацаанд элсэн цөлд 1979, 2016, 2018 болон 2021 онуудад цас оржээ.

Айн-Сефра хот Сахарын захад байрлах бөгөөд “Элсэн цөлийн үүд” хэмээгддэг.

Далайн түвшнөөс 90 метрт байрлах уг хот Атлассын уулсаар хүрээлэгдсэн.

Гэрэл зурагчин Карим Бучетатагийн ачаар цасанд хучигдсан элсэн цөлийг бид харж байна.

Сахар – дэлхийн хамгийн халуун бас хуурай бүс гэдгийг танд сануулъя.

Хойд Африкийн ихэнх газар нутгийг эзлэх Сахар-д сүүлийн хэдэн мянган жилийн туршид агаарын хэм, чийгшлийн өөрчлөлт ихээр явагдаж байгаа билээ. Ойролцоогоор 15,000 жилийн дараа дахин ногоон бүс болно гэж эрдэмтэд таамаглаж байна.







