Гэрийн нөхцөлд бэлдсэн уг ундаа нь өвдөг болон үе мөчний өвчнийг арилгана

1

Өвдөг болон үе мөчний өвчнийг дарах нэгэн жорыг танд танилцуулах гэж байна. Бидний амьдрал стрессээр дүүрэн бөгөөд ажлын өдрүүдийн дараа амрах боломж тэр болгон олдоггүй. Энэ бүх асуудал хамгаас түрүүнд өвдгөнд илэрнэ.

Үе мөч, өвдгөөр өвдөөд байгаагийн шалтгааныг тогтоож чадаагүй бол заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Дараах тохиолдолд та заавал эмчид хандах шалтгаан болно:

  1. Үе мөчөөр тэвчихийн аргагүй өвдөхөд
  2. Үе мөч огт хөдөлгөөнгүй болоход
  3. Ноцтой бэртэл гэмтэл
  4. Үе мөчөөр хавагнасан бол
  5. Үе мөч хэлбэрээ мэдэгдэхүйц алдсан бол

Үе мөчний өвчлөл нь маш түгээмэл бөгөөд зөвхөн насжилттай холбон үзэж болохгүй. Өөр бусад шалтгааныг анхаарч үзэх хэрэгтэй, жишээ нь: тулай, хэлбэрээ алдах, сунах, артрит зэрэг. Эдгээр өвчин нь хурц эсвэл архаг байж болно, хэдэн долоо хоногоор эсвэл насан туршдаа ч өвдөж байж болно.

Насжилттай холбоотой үе мөчний өөрчлөлтийг бид өөрчилж чадахгүй, гэхдээ эрүүл мэнддээ анхаарал тавьж чадвал аз жаргалтай амьдралаар амьдарч болно.

Энэхүү нийтлэлээр та бүхэндээ үе мөчийг анагаах амтат ундааны жорыг танилцуулах гэж байна. Хан боргоцой, жүржийн шүүс, зөгийн бал, цинамоноос бүрдсэн уг ундаа нь үе мөчний өвчнийг анагаах үйлчилгээтэй.

Хан боргоцой нь С амин дэмээр баялаг тул ясны хувьд эрдэс бодисын шилдэг эх сурвалж болно. Үүнээс гадна бромейланы агууламж өндөртэй учраас үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Цинамон нь цусны эргэлтэнд сайнаар нөлөөлдөг, харин жүржийн шүүс нь С амин дэмээр баялаг тул уян холбоос, шөрмөсний эрүүл байдлыг хангана.

Ундааг хэрхэн бэлдэх вэ:

Орц:

  • Хэрчсэн ханборгоцой
  • Овьёос
  • Жүржийн шүүс
  • Ус
  • Цинамон
  • Зөгийн бал

Амархан арга:

  1. Нэг аяга овьёос дээр хоёр аяга ус нэмээд хэдэн минутын турш чанана.
  2. Хөргөнө.
  3. Нэг жүржийн шүүс дээр аяга ханборгоцой хийнэ, нэг савх цинамоныг зөгийн балтай блендерт хийж холино.
  4. Бүх орцуудыг усаар шингэлээд ууна.
  5. Өөрийн хүслээр ус нэмж шингэлж болно.
  6. Уг коктейлийг өдөр болгон ууж болно.

Долоо хоногийн турш өдөр болгон уухад үр дүн мэдрэгдэнэ. Уг ундааг тогтмол хэрэглэж болох тул тодорхой хуваарийн дагуу уух боломжтой.

Уг коктейлийг долоо хоногийн турш уусны дараа мэдэгдэхүйц үр дүнг мэдэрнэ. Үе мөчний өвчин багасч бие хөнгөрч байгаа нь танд мэдрэгдэнэ. Энэхүү нийтлэл нь үе мөчний өвчнийг намдаахад тусална гэж найдаж байна.

4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Dandar Enhtuya

    Dandar Enhtuya

    2018/02/17 at 07:46

    Tsenamon haanaas abax be

  2. Dandar Enhtuya

    Dandar Enhtuya

    2018/02/17 at 07:46

    Tsenamon haanaas abax be

  3. Dandar Enhtuya

    Dandar Enhtuya

    2018/02/17 at 07:48

    Tsinamon haana zargag be

  4. Dandar Enhtuya

    Dandar Enhtuya

    2018/02/17 at 07:48

    Tsinamon haana zargag be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *