Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал

1

Бермудын гурвалжин, Бигфут зэрэг бол манай дэлхийд тохиолдсон учир битүүлэг үзэгдлүүдийн нэгээхэн л хэсэг. Зарим нэг бодит байдал аймшгийн киноноос ч сүрдмээр байх нь бий. Гэнэт сураггүй алга болох, хулгайлагдах, эзнийг нь олж тогтоогоогүй аллага гээд тайлбар ч байхгүй, эзэн ч байхгүй үзэгдлүүд одоо болтол нууц хэвээр л байна.

15. Цусаар урсдаг байшин

1987 оны 9-р сард америкийн нэгэн хот дахь Атлант Уильям болон Мини Винсон нарын байшингийн хананаас цус шүүрэх болжээ. Гэр бүлийн хоёр тэр дор нь цагдаа дуудаж цусыг шинжилж үзэхэд цус нь гэрийн эздийнх биш байлаа. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зарим нэг балмад танхай этгээдүүд гэрийн эздийг айлгаж өөрсдийнхөө зугааг гаргасан байж магадгүй гэжээ.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 1

14. Хилл нарыг хулгайлсан нь

1961 оны 9-р сарын 19-ний өдөр эхнэр, нөхөр Бетти болон Барни Хилл нар харваж буй одыг харахаар амралтаасаа гэр рүүгээ буцаж явах замдаа зогсжээ. Гэнэт од тэдний зүг чиглэсэн байна. Айсан хоёр машин руугаа гүйжээ, тэдний цаг зогсож эзэд нь өнгөрсөн хоёр цагийн үйл явдлаас юу ч санахгүй байв. Тэднийг гипнозод оруулж яриулахад ямартай ч хэн нэгэнд хулгайлагдсан ажээ.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 2

13. “Зодиак” цуврал алуурчин

Америкийн алуурчин 1968 оны 12-р сараас 1969 оны 10-р сарын хугацаанд цуврал аллага үйлдсэн байна. Тухайн үед 5 хохирогч тодроод байсан хэдий ч 30 хүрэх ч магадлал байдаг. “Зодиак” гэж өөрийгөө нэрлэсэн алуурчин сонины газар өөрийнхөө тухай мэдээллийг нууц үг байдлаар илгээдэг байв. Ирүүлсэн 4 захидлын 3-ыг тайлж уншиж чадаагүй, тэгээд ч алуурчны тухай одоо болтол ямар ч мэдээлэл байхгүй нь харамсалтай.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 3

12. Нөгөө ертөнцөөс ирсэн захидал

2011 оны 6-р сард 32 настай Жек Фроз гэнэт зүрхний шигдээсээр нас баржээ. 6 сарын дараа найз нар нь нөгөө ертөнц руу явсан найзаасаа цахилгаан шуудан авч эхэлсэн байна. Дотны найз Тим Харт ийм нэгэн захидал авсныг сийрүүлбэл: “Чи намайг сонсож байна уу? Би танайд байна. Байшингийнхаа чердакийг цэвэрлээч, муу золиг оо.” Фрозыг үхэхээс өмнө тэд чердакаа цэвэрлэж янзлах тухай ярилцаж байжээ. Фрозын гэр бүлийнхний хэлж байгаагаар, түүний цахилгаан шуудангийн нууц үгийг түүнээс өөр хэн ч мэдэхгүй, тэгээд ч компьютерийг нь оролдоогүй гэжээ.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 4

11. Харь гаригийн биет

Доктор Рожер Лирийн баталж байгаагаар тэрээр харь гаригийн элдэв биетийг хүний биеэс гаргах маш олон төрлийн мэс засал хийсэн гэж байна. Гадны биет нь хүний эд эсийг огт эвдээгүй, ямар ч үрэвсэх үйл явц явагдаагүй байсныг ч батлах ажээ. Эдгээр гадны биет нь дэлхийд байдаггүй бүтэцтэйгээс гадна зарим нэг нь хүний арьсыг санагдуулам гэнэ.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 5

10. Ларс Митанка ямар ч ор сураггүй

28 настай герман залуу Болгарт амарч байв. Залуу зодоонд оролцож тархиндаа багахан гэмтэл авсны улмаас эмчид үзүүлжээ, эмч ч антибиотик бичиж өгөөд буцаж нисэхээ түр хойшлуулсан нь дээр гэж зөвлөжээ. Митанк шөнө нь ээж рүүгээ сэтгэл нь түгшсэн байдалтай утсаар залгаж, түүнийг мөрдөөд байна, кредит карт зэргийг хаа гэжээ. Дараа өдөр нь түүнийг онгоцны буудал дээр харсан, гэнэт хамаг тээшээ орхиод хаашаа ч юм ум хумгүй гүйж байгааг камерын бичлэгээс олж харна. Дахиж түүнийг хэн ч хараагүй, одоо болтол сураггүй.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 6

9. Хий үзэгдэл-усан онгоц: Ourang Medan

1947 оны 6-р сард Малакксын хоолойд хөвж байсан америкийн хоёр ч усан онгоц голландын ачааны усан онгоцноос сүйрлийн дохио хүлээн авчээ: “Ахмад болон офицерууд бүгд үхсэн. Магадгүй багийн гишүүд бүгд үхсэн байх. Би ч бас үхэж байна …” Ourang Medan-ыг олоход үнэхээр усан онгоц дээр явсан хүмүүс бүгд үхсэн байсныг олсон бөгөөд тэднийг үхэлд хүргэсэн ямар нэгэн ул мөр олдсонгүй. Усан онгоцыг шинжилж байх үед учир битүүлэг утаа гарчээ, шинжилгээний баг даруй усан онгоцыг орхиход хүрсэн байна. Удалгүй Ourang Medan усан онгоц дэлбэрч далайн гүн рүү живжээ.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 7

8. Кендрик Жонсон

2013 оны 1-р сарын 11-ний өдөр гимнастикийн хуйлсан дэвсгэрээс Кендрик Жонсоны цогцосыг олжээ. Тэрээр толгойгоороо уруу харсан байдалтай байв. Мөрдөн байцаалтын дүгнэлтээр түүнийг агаарын дутагдлаас болж нас барсан гэсэнтэй эцэг эх нь санал нийлээгүй байв. Спортоор хичээллэсний дараагаар хүүхдүүд хуйлаад тавьсан дэвсгэрт нэгнийхээ пүүзийг хийж нуудаг байжээ. Түүнийг пүүзээ гаргах гэж ороод буцаж гарч чадаагүй гэж цагдаагийнхан үзсэн, эцэг эх нь задлан шинжилгээ хийлгэхийг хүссэний дагуу гүйцэтгэв. Задлан шинжилгээний дүгнэлтээр хүү хүзүү хавьдаа гэмтэлтэй, зарим нэг эд эрхтэн нь байрандаа байхгүй, эд эрхтний оронд сонингийн цаас чихсэн байв.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 8

7. “Чи түүнийг хэзээ ч олохгүй”

2011 оны 5-р сарын 14-ний өдөр Эми Мари Фрай-Питцен нэгэн зочид буудлын өрөөнд амиа хорлосон байдалтайгаар олджээ. Тэрээр гэрээслэлдээ “Чи түүнийг хэзээ ч олохгүй” гэсэн байв. Бүсгүй амиа хорлохоосоо гурван хоногийн өмнө хүүгээ сургуулиас нь аваад шууд аялалд гарчээ. Эмигийн нөхрийн мэдүүлж байгаагаар, эхнэр нь сүүлийн үед сэтгэл санаагаар их унаж байсан, хүүдээ маш их хайртай нэгэн гэжээ. Тимоти хүүтэй юу тохиосныг хэн ч мэдэхгүй, одоо болтол нууц хэвээр.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 9

6. Дятловын нууц

1959 оны 2-р сарын 1-2-ны өдрүүдэд болсон явдал гэж таамагладаг. Хойд Уралын нэгэн ууланд, дараа нь Дятлов уул хэмээх газар Игорь Дятловын ахлаж явсан 9 хүний бүрэлдэхүүнтэй жуулчид учир битүүлэг байдлаар үхсэн байв. Аяллын бүрэлдэхүүнд Уралын политехникийн их сургуулийн цанчдын клубынхан байсан бөгөөд Коммунист намын 19-р хуралдаанд зориулж авиралт хийжээ. Багийн 9 гишүүн майхнаасаа шөнө нүцгэн шахуу зугтаасан байдалтай, тэр бүү хэл майхныхаа хаалгаар бус хутгаар зүсэж гарсан байв. Хайгуулын багийнхан цогцсуудыг өөр өөр газруудаас олж авсан. Маш олон таамаг дэвшүүлдэг: ТТГ, үл мэдэгдэх нисдэг таваг, цасны нуранги, нууц зэвсэг туршсан …

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 10

5. Элиза Лэмийн нууцлаг үхэл

2013 оны 1-р сарын 26-нд Элиза Лос-Анжелесийн Cecil зочид буудалд байрлажээ. Зочид буудлынхан болон үйлчлүүлэгч нар нь бүсгүйг биеэ этгээд байдлаар авч яваад байгааг анзаарсан. Зочид буудлын камерт үлдсэн бичлэгээс харахад бүсгүй үл үзэгдэх нэг хүнтэй ярьж, нуугдаж тоглож байв. Хэсэг хугацааны дараа бүсгүй алга болсон юм. Зочид буудлын үйлчлүүлэгч нар буудлын усанд гомдоллох болсны дагуу дээвэр дээр гарч ус цуглуулах савыг үзэхэд Элизагийн цогцсыг олжээ. Үүнээс хойш зочид буудал дээвэр дээр гарах бүх хаалгаа таг цоожилжээ.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 12

4. Феникс дээрх гэрэл

1997 оны 3-р сарын 13-ны өдөр америкийн Феникс хотын хэдэн мянган оршин суугчид шөнийн тэнгэрт цувсан тод гэрэлтэх гэрлийг олж харжээ. Гэрчийн мэдүүлгүүдэд мөн талбай дээр буланг санагдуулам үл мэдэгдэх нисдэг биетийг харсан, уг нисдэг биет гэрэлтдэг хөдөлгүүртэй эсвэл маш их тод гэрэл цацруулж байсан гэжээ.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 11

3. Мора Мюррей сураггүй алга болов

2004 оны 2-р сарын 9-ний өдөр Мора Мюррей багш нартаа хамаатны нэг хүн нас барсан тул чөлөө авах хэрэгтэй байгааг хэлжээ. Энэ явдлаас өмнө охин хэн нэгэнтэй утсаар ярьж байгаад маш их уйлсан байна. Алга болдог өдрөө 112 дугаар зам дээр Мора машинаа мөргүүлсэн байсан, хажуугаар нь өнгөрсөн автобусны жолооч тусламж санал болгоход бүсгүй хэрэггүй гэж хэлжээ. Үүнээс хойш Мораг хэн ч хараагүй. 8 жилийн дараа Мораг алга болсон өдрийн ойгоор Youtube дээр “112dirtbag” гэх нэртэй этгээд “Ойн мэнд хүргэе” гэсэн бичлэг тавьжээ. Бичлэг дээр нас тогтсон нэг эр харагдана, бичлэг сүүдэрт хийгдсэн тул нүүр нь огт харагдахгүй, зөвхөн муухай хүйтэн инээмсэглэл нь сонсогдох аж. Сураггүй болсон бүсгүйн аав нэгэн ярилцлагадаа охиныг нь хулгайлсан этгээд бол тэр “dirtbag” гэжээ.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 13

2. Тоассын шуугиан

Тоас хотын (Нью-Мексико муж) оршин суугчид учир нь үл мэдэгдэх дуу чимээг хоосон талаас сонсох болжээ. Уг дуу чимээ нь засмал замаар том хүнд техник хэрэгсэл явж байгаа мэт, гэтэл тэр талд нь засмал зам байхгүй. Хамгийн сонирхолтой нь зөвхөн тус хотын уугуул оршин суугчид л сонсоно, харин явуулын хүмүүсийн зарим нэг нь л сонсох ажээ. Эрдэмтэд хаанаас дуу чимээ гарч байгааг тогтоож чадаагүй юм.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 14

1. “51-р бүс”-ийн хуучин ажилтнаас утасны дуудлага иржээ

1997 оны 9-р сарын 11-ний өдөр Art Bell радиогийн алдартай шоунд нэгэн утасны дуудлага ирж, ярьж байгаа хүн нь өөрийгөө цэргийн бааз болох “51-р бүс”-д алба хааж байсан нэгэн гэж танилцуулав. Айж сандарсан тэрээр хөтлөгчид маш чухал зүйл хэлэх хэрэгтэй байна, удахгүй түүнийг олж барина гэж хэлж байтал бүх холбоо тасалдаж, радио ч ажиллахаа байжээ. Радиогийнхан тэр даруй гэмтлийг зассан бөгөөд дахин нэг дуудлага ирэв. Энэ удаад зүгээр нэг тоглосон хүн байжээ. Магадгүй өмнөх нь ч бас уйдсан нөхөр байж болох.

Нууцыг нь тайлж чадаагүй хамгийн аймшигтай 15 үйл явдал 15

30
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. John Doe

    2016/07/10 at 19:22

    Jack the ripper ?? haan bn terni talaaar medeelel bhguun lavtai

  2. I know that feeling

    2016/07/10 at 21:13

    Arail tal dutuu yu guu yu ihenhiin meddeg tuldaal unshlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *