47 насандаа 30-тай мэт харагдах гайхалтай маскны жороо хуваалцаж байна. Үндсэн орц нь бүх тосонд агуулагддаг юм

2

“Дахин төрөхөд туслах” – латин хэлнээс “токоферол”-ыг хөрвүүлбэл ийн бууна. Бидний дунд Е амин дэм үнэхээр их алдаршсан. “Залуу нас, гоо сайхан”-ы амин дэм гэх бөгөөд эмэгтэй хүний хувьд маш чухал бодис болно.

Е амин дэмийн дутагдал нь гадаад үзэмжинд шууд нөлөөлдөг: үрчлээ сууж, батга гарна, арьс хуурайшиж арзайхаас гадна уруул хагарч эхэлдэг.

Токоферолын нууц үйлчилгээг мэдсэн эмэгтэйчүүд гоо сайхандаа тогтмол ашигладаг: дотор уух, нүүрээ арчилна.

 

Е амин дэмтэй нүүрний маск

Е амин дэм нь арьсны хөгшрөх явцыг удаашруулдаг учраас бараг ихэнх тосны орцод багтдаг. Тэгэхээр гэрийн нөхцөлд яагаад ашиглаж болохгүй гэж?

Бид урьд нь та бүхэндээ гадил, зөгийн бал, өндөгний шар, цагаан, түүхий лууван, зуун настын шүүс зэргээр хэрхэн маск бэлдэхийг танилцуулж байсан.

Шинэхэн ногоонууд амин дэмээр баялаг бөгөөд арьсны гүнд шим тэжээл өгч чаддаг. Гэхдээ зарим тохиолдолд амин дэмээр баяжуулсан маск тавих нь илүү үр дүнтэй. Ялангуяа залуужуулах үйлчилгээтэй Е амин дэмтэй маск эмэгтэйчүүдийн дунд маш алдартай ажээ.

Энэ төрлийн маск нь 40-45 насны эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой юм, яагаад гэвэл суларч байгаа нүүрний арьсыг чангална, мөн хуурай эсвэл тослог арьсны асуудлыг тэнцвэржүүлж өгнө.

Е амин дэмийн суурьтай шилдэг жоруудыг танд танилцуулах гэж байна. Эдгээр маскыг тогтмол тавьснаар арьс жигдэрч шаргал туяа нь багасна, үрчлээ ч аажимдаа бүдгэрнэ.

 

Лууван, авокадотой маск

Орц:

  • 2 х.х луувангийн нухаш /лууванг жигнэж болгоно/
  • 2 х.х шинэхэн авокадогийн нухаш
  • 8 капсул Е амин дэм

Хоёр хүнс хоёулаа Е амин дэмээр баялаг. Нухашнуудыг холиод Е амин дэмээ нэмж сайтар хутгана. Маск бэлэн.

Маск түрхэхээс өмнө нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэж арьсны нүхийг нээсэн байна. Ингэснээр маскны шим тэжээл арьсны гүнд шингэх боломж нээгдэнэ. Нүүр, хүзүү, цээжний дээд хэсгээр түрхээд 20 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

 

Е амин дэмтэй гадилын маск

Орц:

  • 2 х.х гадилын нухаш
  • 5-8 капсул Е амин дэм

Орцуудыг холиод цэвэрхэн арьсандаа 30 минут түрхэнэ. Хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

 

Е амин дэмтэй өндөгний маск

Орц:

  • 1 өндөгний шар
  • 3-5 капсул Е амин дэм

Орцуудыг холиод цэвэрхэн арьсандаа түрхэнэ: нүүр, хүзүү, цээжний дээд хэсэгт 30 минут байлгана. Бүлээн усаар угаана.

Е амин дэмтэй маскыг 10 хоногийн турш орой болгон тавина, дараа нь нэг өдөр өнжиж эхэлнэ. Таны арьс зөөлөрч илүү эрүүл, уян хатан болохыг та мэдэрнэ.

Е амин дэмээр баялаг хоол хүнс тогтмол хэрэглэж занших нь зөвхөн арьсны гоо үзэмж төдийгүй эрүүл мэндэд ашигтай.

 

Е амин дэмийг хаанаас авах вэ?

Эмэгтэй хүний токоферолын өдрийн хэрэгцээ 100 мг. “Гоо сайхны амин дэм”–ийн эх сурвалж ямар хүнсэнд агуулагдаж байна вэ?

  1. Нохойн хошууны тос
  2. Чацаргана
  3. Бүхэл үр
  4. Өндөг
  5. Улаалзгана
  6. Бүйлсэн самар, арахис
  7. Авокадо
  8. Өөхлөг далайн загас
  9. Сүү
  10. Элэг
  11. Шош
  12. Улаан интоор
  13. Брюссель байцаа
  14. Наранцэцгийн үр
  15. Хулуу
  16. Ногоон навчит ногоо

Эмийн сангаар зарагдаж байгаа капсултай Е амин дэмийг арьсны гоо сайхандаа гэрийн нөхцөлд хэрхэн хэрэглэхээ та мэдэж авлаа. Арьсаа залуужуулахын тулд цэврээр нь маск байдлаар хэрэглээрэй.

Амин дэмээр баяжуулсан маск нь үсний ургалтанд ч сайнаар нөлөөлнө.

Та ямар маск түрхдэг вэ? Найз бүсгүйчүүддээ эдгээр жорыг заавал дамжуулаарай.

Эх сурвалж

26
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *