Нүүрний йог хийж үрчлээгүй болохын тулд эхлээд хөнгөхөн иллэг хийгээд дараа нь…

6

Гоо сайхны мэс засал эсвэл хөгшрөлтийн эсрэг элдэв хөтөлбөртэй эн тэнцэхүйц бас үнэгүй, үр дүнтэй хувилбар бий! Та нүүрний йог болон фейсбилдингийн тухай урьд өмнө нь сонсож байсан уу? Энэ бол арьсны уян хатан чанарыг удаан хадгалж үлдэх үр дүнтэй арга юм – нүүрний бүхий л булчинг идэвхтэй ажиллуулах болно. Өөрийнхөө нүүрэнд хэн ч будаг “нялж” чадна, харин үзэсгэлэнт Лурдес Доплито хэрхэн зөв дасгал хийхийг заана.

67 настай Филиппин гаралтай эмэгтэй нүүрний гайхалтай дасгалыг боловсруулжээ. Дасгалыг гүйцэтгэхэд өөрийн өдөр тутмын ажлаас сатаарах хэрэг гарахгүй. Өдөрт 20 минут л зарцуул – ингээд та өөрийнхөө гоо үзэсгэлэнгээс нүд салгахын аргагүй болно.

Лурдес Доплитогийн боловсруулсан дасгалуудын хамгийн үр дүнтэй хувилбаруудыг танд танилцуулахаар бэлдлээ. Нүүрний арьс сэргэж, контурыг тодосгох дасгалдаа орцгооё.

 

Нүүрний арьс чангалах дасгал

Дасгал болгоныг хийж эхлэхээс өмнө амьсгалын дасгал хийнэ: амьсгалаа гаргаад дараа нь гүнзгий амьсгал авна, 5 секунд амьсгалаа барьж дахин амьсгалаа аажим гаргана Дасгалд бэлэн үү?

1. Духны иллэг

Энэхүү энгийн дасгал нь нүүрний булчинг суллаж цаашдын дасгалуудад бэлтгэнэ. Тайвшраад нүдээ анина. Баруун, зүүн гарын дунд хурууны өндгүүдээр духны дунд хэсгээр зөөлөн товшино (гурав дахь мэлмий дээр), дээшлээд хуйханд хүртэл зөөлөн иллэг хийнэ. Уг дасгалыг 2 минут орчим хийх эсвэл 100 удаа зөөлөн товшино.

 

2. Хөмсгөө өргөх

Дух болон дээд зовхины булчинг чангалахаас гадна арьсны уян хатан чанарыг дэмжинэ. Гарын алгаа хөмсөг дээрээ байрлуулж дараад дээш түлх. Гүнзгий амьсгал авч тайван гаргана. Дараа нь харцаа цээж рүүгээ шилжүүлж хөмсгөө нэгэн зэрэг дээш түлхэнэ.

Гүнзгий амьсгал аваад булчингийн ачааллыг мэдэрч энэ байрлалд хэдэн секунд барина. Амьсгалаа зөөлөн гаргаж нүүрнээсээ гараа авна. Дасгалыг 3 удаа хийхдээ амьсгалаа зөв авахыг анхаарна уу.

 

3. Харандаа эргүүлэх

Маш энгийн дасгал нь хацар, уруул, хүзүүний булчинг чангална. Уруулаараа харандааг тогтоон зууна. Амьсгалаа аваад уруулаараа өнхрүүлээрэй. Эрүүгээр урагшлуулж дээш өргөөд инээмсэглэ, энэ үед хацар дээш болсон байна.

Энэ байрлалд 2 секунд бариад хацрын булчинг суллана, мөн эрүүг бас суллана. Харандааг уруулаараа зуусаар байх юм. Дасгалыг яаралгүй 20 удаа гүйцэтгэнэ.

 

4. Харандаа өргөх

Нүүрний гонзгой хэлбэрийг хадгалахад туслах энгийн бөгөөд үр дүнтэй дасгал. Амьсгалаа гаргаад авахдаа хамраараа гүнзгий авч 5 секунд барина. Амьсгалаа гарга. Уруулаа чангалаад халбагаа зууна (халбаганы бариул уруулын завсар).

Халбагыг дээш өргөнө, энэ үед эрүүг сайн ажиллуулах ёстой. Инээгээд хацрын булчинг дээшлүүлнэ. Энэ байрлалд 2 секунд бариад хацраа суллана, гэхдээ халбага уруулын завсар үлдэнэ. Дасгалыг 10-аас багагүй удаа хийнэ.

 

5. Уруул, хацар, эрүүний уян хатан чанарыг хангах дасгал

Нүд, амаа том нээгээд уруулаа дотогш хумина. “А” үсэг хэлэх гэж байгаа мэт, гэхдээ уруулаа хөдөлгөхгүй. Энэ байрлалд 5 секунд барина. Уруулын байрлалыг солилгүйгээр “Е” үсэг хэлнэ. Бас 5 минут энэ байрлалд байна.

Мөн “И”, “О” үсгийг энэ байдлаар хэлнэ. Хамгийн сүүлд “У” үсэг хэлж 5 секунд барина. Авиа болгоныг хэлэхдээ хацрын булчинг бүрэн ажиллуулна. Дасгалыг тус бүр 3 удаа хийнэ.

 

6. Бөмбөлөг үлээх

Сүүлчийн дасгал бараг хүүхдийнх гэхдээ нүүр, хүзүүний арьсыг чангална. Хамраараа гүнзгий амьсгал аваад бөмбөлгөө үлээнэ. Энэ үед хацраа аль болох бөмбийлгөнө.

Бөмбөлгийн агаарыг буцаагаад амандаа оруул – амны булчинд гайхалтай иллэг болж өгнө. Дасгалыг 3 удаа хийх бөгөөд хийж дууссаны дараа хэдэн минут нүүрээ хүчтэй хөдөлгөхгүй.

Зөвхөн тариа тариулж гоо сайхан байхгүйг та одоо мэдлээ… Өдөрт хагас цагийг өөртөө зарцуулахад л гоо сайхан байх ажлын суурийг тавьж байна. Бидний санал болгосон дасгалыг тогтмол хийж заншвал гоо сайхнаа хадгалж чадна. Үр дүн ч удаан хүлээлгэхгүй.

Та гоо сайхан, залуу насаа хадгалахын тулд ямар арга ашигладаг вэ?

19
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *