Зурхайн ордоор шинжихүй: Та “Хаадын тоглоом” цувралын аль дүр байх байсан бэ?

1

Алдарт “Хаадын тоглоом” цувралын хамгийн сүүлчийн цуврал хэдхэн 7 хоногийн дараа нээлтээ хийх нь ээ. Энэ цувралын хамгийн өвөрмөц онцлог нь гайхалтай дүрүүдтэй ба тэдгээр нь сайн эсвэл муу талынх гэдгээрээ биш, үргэлж энэ хоёрын дунд оршиж байдаг. Тэгвэл зурхайн ухаан таныг ямар ордод төрснөөс чинь шалтгаалж, хувийн зан чанарыг чинь тодорхойлдог билээ. “Хаадын тоглоом” цувралын дүрүүдийг зурхайн ордуудын шинж чанартай адил байдлаар нь нэгтгэвэл ямар вэ? Даенерис Таргариен (Daenerys Targaryen), Ариа Старк (Arya Stark), Маргаери Тайрелл (Margaery Tyrell) болон бусад чухал дүрүүд бүгд бий. Ингээд хамтдаа ямар зурхайн ордод төрснөөс шалтгаалж, “Хаадын тоглоом” цувралын хэн байх байснаа мэдэж авцгаая. Гэхдээ энэ мэдээ зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан гэдгийг дуулгая.

Даенерис Таргариен – Хонь

Хонины ордын эмэгтэйчүүд биеэ даасан, хүчирхэг байдаг, тийм ч учраас “гинжийг таслагч” Даенерис яг таг тохирно – дэлхий ертөнцөнд шударга ёс тогтоогүй байгаа цагт тэр энх тайван амьдарч чадахгүй. Тэр бас удирдагч, Хал Дрого (Khal Drogo)-той гэрлэж, Дотракигийн хатан хаан болсон. Хонины орд бол галын билэг тэмдэг ба бид энэ шинжийг Даенерисын дүрээс харж болно – тэр өөрт таалагдаагүй юу л бол юуг үнс болгож чадна. Учир нь тэр луу нарын ээж.

 

Маргаери Тайрелл – Үхэр

Үхрийн ордын эмэгтэйчүүд гоо сайхан болон баян тансаг байдалтай холбоотой байдаг, бид энэ бүхнийг Маргаери Тайреллаас харж болно. Тэр мөн ухаалаг бас зөрүүдээс гадна өөрийнхөө үзэл бодлыг юу ч болж байсан өөрчилдөггүй. Түүнийг Жоффри (Joffrey)-ийг үхэл рүү нь түлхэхэд яаж нөлөөлснийг мэдэж байгаа биз дээ? Үхрийн ордын эмэгтэйчүүд хүчирхэг бас амьдралаас юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг.

 

Игритт (Yigritte) – Ихэр

Ихрийн ордын эмэгтэйчүүд ерөнхийдөө хоёр нүүртэй байдаг. Нэг минут тэр мөсөн уул шиг тайван байх бол дараагийн минутад гал мэт дүрэлзэж байж мэднэ. Энэ бол Игритт л гэсэн үг. Тэр бол анчин бас зэрлэгүүдийн нэг, түүнийг харахад догшин ширүүн боловч, Жон (Jon) гарч ирснээр Игриттийн сул талыг ил болгож, хайр сэтгэлийн холбоотой болдог. Игритт ээдрээтэй зантай боловч үнэнч бас бодож байгаагаа шууд хэлчихдэг шударга зантай.

Серсей Ланнистер (Sersei Lannister) – Мэлхий

Мэлхийн ордод төрсөн эмэгтэйчүүд хэрхэн ээж байх ёстойгоо сайн мэддэг. Серсей бол хүчирхэг эмэгтэй бас төрөлхийн удирдагч, гэхдээ тэр бас эх хүн бөгөөд хүүхдүүддээ анхаарал хандуулдаг. Мэлхий ордынхон эх оронч бөгөөд бид үүнийг Серсейн дүрээс харж болно – тэр улс орноо аюулгүй байлгахын тулд юуг ч хийхэд бэлэн байдаг.

 

Эллариа Сэнд (Ellaria Sand) – Арслан

Арслангийн ордын эмэгтэйчүүд анхаарал халамж, хүндэтгэл болон өөрөөр нь бахархахад дуртай байдаг. Эллариа Сэнд бол үнэхээр бахархмаар эмэгтэй бөгөөд түүний хүч чадал нь зөн билэг шигээ тод бас хурц билээ. Тэр магадгүй сэхүүн нэгэн байх, гэхдээ өглөгч, тэр тусмаа өөрийнхөө хайрладаг хүмүүст байгаа бүхнээ зориулдаг. Гэсэн хэдий ч буруу замыг сонговол арслангийн ордын эмэгтэй хатуу ширүүн болж, өшөө авах хүсэлдээ хөтлөгддөг.

 

Тартын Бриенн (Brienne of Tarth) – Охин

Охины ордын эмэгтэйчүүд аялах дуртай, яг л Бриенн шиг. Тэр нэг газраас нөгөө газар руу Кателин Старк (Catelyn Stark) болон Санса (Sansa)-г дагаж аялдаг бөгөөд энэ үедээ Ариаг олж авдаг. Ерөнхийдөө тэр бүхий л цаг хугацааны турш аялсаар л байдаг. Бид охины ордод төрсөн эмэгтэйчүүдийн зан ааш, хандлага зэргийг түүний дүрээс харах бүрэн боломжтой – баатарлаг боловч, гэгээн ариухан сэтгэлтэй. Охины ордынхон ч бас тийм л байдаг.

 

Санса Старк (Sansa Stark) – Жинлүүр

Жинлүүрийн ордын эмэгтэйчүүд хайр сэтгэлийн талаар их боддог байна. Бид эхлээд Санса Старкыг харахад, түүний хүсдэг зүйл нь гоё даашинз өмсөх, гэрлэх бас хайр дурлалдаа умбан, энх тайван амьдрах байсан. Тийм ч учир тэр өөрийн дүү болох Ариад тэгтлээ дуртай биш. Жинлүүрийн ордын эмэгтэйчүүд ч гэсэн, түүнтэй яг ижилхэн, тэд шударга ёсыг эрхэмлэж, бурууг үргэлж шүүмжилдэг. Бид Сансаг нас нэмж байгааг харах болгонд түүнийг гэр бүлийнхээ өшөөг яаж авч байгааг харж байгаа билээ.

 

Ариа Старк – Хилэнц

Хилэнцийн орд бол нууцлаг, өөрчлөлт, үхэл болон дахин төрөлтийн билэг тэмдэг. Ариад нэрээ сольсон, хувийн зан чанар, хувцас болон арьсаа хүртэл өөрчилсөн түүх бий. Нэргүй охин болохын өмнө тэр нэр болон зүсээ хувиргаж, эрэгтэй хүүхэд болж чаддаг байв. Хилэнцийн ордын эмэгтэйчүүд өмнөө тавьсан зорилго хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн тулд Ариа шиг олон зүйлийг хийхээс буцахгүй.

 

Мелисандре (Melisandre) – Нум

Нумын ордын эмэгтэйчүүд урагш тэмүүлэхийг эрхэмлэдгээс гадна худал хэлдэггүй. Мелисандре зөвхөн үнэнийг хэлдэг, учир нь тэр юу болохыг харж чаддаг. Тэр бол сонирхол татахуйц бас хүн бүрийн амьдралыг дээрдүүлэх гэж хичээдэг нэгэн. Тийм болоод ч тэр юм уу, нумын ордын эмэгтэйчүүд хамгийн аюултай байдаг. Тэд үнэхээр зөрүүд, тэд ямар ч үед өөрийнхөө зөв гэж боддог сул талтай.

 

Оленна Тайрелл (Olenna Tyrell) – Матар

Матрын ордын эмэгтэйчүүд удирдагчид болон амжилтын оргилд хүрэгчид байдаг. Оленна Тайрелл бол матрын ордын эмэгтэйчүүдийн шинжийг агуулсан дүр юм. Түүний амбиц болон дотоод хүч чадал, ур ухааныг хэнтэй ч харьцуулшгүй. Түүнийг Петир Баелиш (Petyr Baelish)-тай цэц булаацалдаж, ухаанаа уралдуулж байгаагаас харахад, үнэхээр их заль мэхтэй нь харагддаг. Ер нь бол матрын ордын эмэгтэйчүүдийг түүн шиг замд нь тааралдсан нэгнийг сэмээрхэн ч болов үгүй хийдэг гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

 

Миссандей (Missandei) – Хумх

Хумхын ордын эмэгтэйчүүд эрх чөлөөг эрхэмлэдэг бас өөрийг нь хязгаарлаж байгаа гав гинжийг тайлахын тулд бүхнийг хийхэд бэлэн байдаг. Миссандей бол Даенерисын тусламжтай эрх чөлөөгөө олж авч, түүний хажууд туслах нь болж, нэг насаа барахаар шийдсэн эмэгтэй билээ. Хумхын орд бол агаарыг билэгддэг, гэхдээ тэднийг даруухан хүмүүс гэж бодох хэрэггүй, нэг өдөр гэнэт шуурга дэгдээж ч мэдэхээр хүмүүс юм.

 

Кателин Старк – Загас

Загасны ордын эмэгтэйчүүд маш эмзэг бас зөн совинтой. Тэгвэл эдгээр шинжийг агуулсан дүр бол Кателин Старк, Нед (Ned)-ийн эхнэр. Тэр аюулыг алс холоос ч гэсэн мэдэрдэг бөгөөд харанхуй дахь дайснаа зөн билгээрээ гадарладаг. Гэхдээ түүнд дайсантай тулалдах хүч чадал байхгүй. Загасны ордод төрсөн хүмүүс аливаа зүйлийг өөрийн харахыг хүсэж байгаагаар хардаг гэж ярьдаг, гэхдээ яг ч бүгд тийм биш л дээ. Хааяа бүр хааяа загасны ордын эмэгтэй гэнэт огцом уурлах үе ч бий.

13
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *