Мэргэжлийн мэйк-ап артистаас ч илүү нүүрээ будаж сурахад туслах 11 нууцаас. Надад 4-р арга бол ёстой сайхан санагдлаа…

2

Эмэгтэй хүн болгон л нүүрээ буддаг. Чухал арга хэмжээнд явах үедээ мэргэжлийн гоо сайханчаар нүүрээ будуулж багагүй мөнгө зарцуулна. Өөрөө будвал мөнгөө хэмнээд зогсохгүй давуу талаа илүү тодосгох боломж гарна. Мэдээж нүүр будалт гоо сайхны бүтээгдэхүүнгүйгээр явагдахгүй. Дараах дүр зураг олон хүнд танил болов уу: толины өмнө хэдэн цагаар сууж видео хичээлийг хэд дахин үзсэн ч сэтгэлд нэг л хүрэхгүй хоцордог уу?

Нүүрний зөв будалтыг хийхэд зарим нэг нарийн ширийнийг анзааралгүй орхих явдал байдаг. Та бүхэндээ нүүр будалтын нууцаас дэлгэх гэж байна. Та өөрийгөө мэргэжлийн гоо сайханч болсон мэт мэдрэмж төрөх вий?

 

Төгс нүүр будалт хийх арга

1. Нүүр будах дэс дараалал

Санаж явах зүйл гэвэл: хэрвээ нүдээ тениэр будах гэж байгаа бол эхлээд тениэ түрхээд дараа нь тон, консилерээ түрхэнэ. Эсрэг дэс дарааллаар түрхвэл будаг заваарч дахиад л будах хэрэг гарна. Тон түрхсэний дараа нүүрэндээ шууд пудр түрхэх хэрэггүй, тон нүүрэнд бүрэн шингэхийг хэсэг хүлээ, нэг ёсондоо таны арьсны өнгөтэй уусах хэрэгтэй.

 

2. Том уруул

Сүүлийн хэдэн жил уруул нүүр будалтын төв болоод байгаа. Гоо сайханчид уруул будалтын олон ч арга зохиолоо. Эмэгтэй хүн болгон л уруулаа том харагдуулахыг хүсэж байна. Хүслийг биелүүлэхэд маш амархан: уруулын хүрээг эхлээд цайвар контураар будна, харандаагаар зураад дараа нь уруулаа будаарай.

Уруулын дунд хэсгийг цайвар өнгөөр эсвэл хайлайтерээр будна. Мөн дээд уруулын гол хэсгийг ч гэсэн адил өнгөөр будаарай.

 

3. Хөмсөг

Хөмсөг будах – маш хариуцлагатай хэсэг юм. Толиноосоо нэг алхам холдсоны дараа л хөмсгөө будах ажилдаа орно. Толинд нүүр царайгаа бүтнээр харж хөмсөгний харьцааг адилхан гаргахад тусална. Хэрвээ хэтэрхий их будчихлаа гэж бодвол хөмсөгний сойзоор самнаарай – илүүдэл будгийг авна.

 

4. Урсдаггүй тушь

Далай тэнгист сэлж байхдаа ч, усан бороо асгаж байхдаа ч гоо үзэсгэлэн харагдахыг бүсгүй хүн болгон хүснэ. Гэхдээ урсдаггүй тушь түрхэх бас тийм ч амар ажил биш: хөмсгийг бүхэл болгоно бас дараа нь цэвэрлэхэд амархан арилахгүй. Энэ асуудлаас зайлсхийхийн тулд эхлээд жирийн тушь түрхээрэй, харин дараа нь урсдаггүйг нь түрх.

 

5. Амарсан дүр төрх

Нүдний доогуурх хөхрөлт гадаад үзэмжийг гутаадаг, энэ үед бараан өнгийн будгаар будахад улам л тодосгож орхино. Тийм учраас зураг дээр заасан хэсгүүдэд консилер түрхээрэй. Таны харц сэргээд л ирнэ. Хамгийн гол нь нүдний буланд байгаа хөхрөлтийг дарахаа мартаж болохгүй шүү.

 

6. 2-ыг 1-д

Хэрвээ танд хэрэгтэй өнгийн нүдний будаг байхгүй бол санаагаар унах хэрэггүй ээ. Тениэ чийгтэй багсаар буд – тэгээд л боллоо. Уруулын будгийг чийгтэй түрхвэл гялалзсан төрхтэй болно. Жишээ нь хацартаа түрхээд сайтар тараагаарай.

 

7. Илүүдэл тушийг цэвэрлэх

Хэрвээ тушний багс хог их татаж бөөгнөрөөд байвал салфеткаар цэвэрлээрэй. Багсаа хэрэглэхээс өмнө хэд хэдэн удаа салфеткаар арчиахад л болно. Хэмнэлтгүй санагдаж болно, гэхдээ будалт цэвэрхэн байх ажээ.

 

8. Нүдний хөхрөлтийг нуух

Хэрвээ таны хэрэглэдэг консилер нүдний хөхрөлтийг дарж чадахгүй байвал бидний санал болгож байгаа аргыг туршиж үзээрэй. Багсандаа бага зэргийн улаан уруулын будаг түрхээд нүдний хөхөрсөн хэсгийг будна. Дараа нь консилерээ тавина. Улаан өнгө хөх өнгийг дардаг байна. Тиймээс корректор болон консилер сонгохдоо цайвар шаргал өнгөтэйг аваарай.

 

9. Өтгөн сормуус

Сормуусаа өтгөн бас урт харагдуулахын тулд тусгай туш түрхдэг бүсгүйчүүд байдаг. Сормуусны будгаа түрхэхдээ угнаас нь үзүүр хүртэл багсаа чичирхийлсэн байдалтай түрхэхэд л таны сормуус өтгөн харагдах юм шүү .

 

10. Монохром будалт

Моодны нүүр будалт хийхийн тулд заавал үнэтэй олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн авах хэрэггүй. Одоо монохром будалт тренд болоод байна. Нэг бүтээгдэхүүнийг л уруулдаа, хацартаа, зовхиндоо түрхдэг болжээ. Энэ нь уруулын будаг, хайлайтер эсвэл тень  ч байж болох юм.

 

11. Алдаагаа засах

Хөмсгөө хэтэрхий их будсан эсвэл тушиэ хэтэрхий их түрхсэн бол будагны цаасаар арчиж авах хэрэггүй, корректор эсвэл консилерээр будаарай. Хийсэн будалтаа эвдэхгүй.

Нүүрээ будахаас өмнө арьсаа үргэлж урьдчилан бэлдэж байх хэрэгтэй. Сайтар чийгшүүлбэл будаг илүү жигд суудаг. Мөн будгаа сайтар цэвэрлэж занших хэрэгтэй. ВВ-тос эсвэл усанд тэсвэртэй тос түрхэж байгаарай. Усан суурьтай тос олон давуу талтай байдгийг мартаж болохгүй.

Эдгээр зөвлөгөөнүүдийг дагахад таны нүүр будалтын ажил төвөггүй бөгөөд үр дүнтэй болно. Хэрэгтэй мэдээллийн найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцаарай.

14
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nandin-Erdene Nandia

    Nandin-Erdene Nandia

    2019/03/08 at 12:16

    Angiin and naizdaa bayariin mend hvrgiee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *