Хосуудын аз жаргал дүүрэн харилцааг үгүй хийж мэдэх 7 алдаа. Та хайртай хүндээ эдгээр үйлдлийг бүү гаргаарай

1

Хүмүүсийн 75% нь амьдралынхаа туршид хайр дурлалын харилцаагаа таслаж, хэний ч мэдрэхийг хүсдэггүй салалт гэх таагүй мэдрэмжийг авч үзсэн байдаг ажээ. Гэхдээ салалт бүр тавгүй зүйлсийн эхлэл бус зарим нэгний хувьд илүү их боломжийг нээж өгөх нь ч бий. Хайр дурлалынхаа харилцааг таслахад хүргэх олон шалтгаан байдаг бөгөөд тэдний дийлэнх нь аз жаргалын төлөө байх нь элбэг. Манай сайт уншигч танд хосуудын аз жаргал дүүрэн харилцааг үгүй хийхэд хүргэдэг 7 алдааг толилуулж байна.

1. Нэгэндээ цаг гаргахгүй байх

Хамтдаа байгаа цаг хугацаагаа нэгэндээ зориулж, цагийг зугаатай өнгөрүүлэх нь маш чухал. Цаг хугацааг хамтдаа хөгжилдөж өнгөрүүлэх нь хосуудын харилцааг илүү дотно, аз жаргал дүүрэн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хэдий хамт байгаа ч төдийлөн харилцаа үүсгэж, нэгэнтэйгээ сэтгэлээсээ харилцахгүй байх нь салалтын нэгэн том шалтгаан болдог ажээ.

Өдөржин хайрттайгаа хамт кино үзсэн ч оюун бодол тань хайртынхаа дэргэд биш өөр газарт нисэж явдаг тэр өдрүүдийг хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлсэн гэж боддог бол энэ нь маш том эндүүрэл гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Иймээс багахан хугацаанд байсан ч дэргэдээ байгаа хүндээ бүрэн анхаарлаа хандуулж, хөгжилдөж, хамтдаа алхаж, салхинд гарч амьд харилцаа үүсгэж байхыг зориорой.

 

2. Хайртынхаа хичээл зүтгэлийг үнэлэхээ болих

Хэрэв таны дурлалт нэгэн өдөр бүр танд ямар нэгэн зүйлийг сэтгэлээ шингээн байж хийж өгдөг бол удалгүй тэр бүхэн нь энгийн нэг байдаг л зүйл мэт мэдрэгдэж эхлэх магадлалтай. Тухайлбал, дурлалт бүсгүй тань гэр орноо үргэлж цэвэр тохилог байлгадаг бол та үүнийг нь түүний хичээл зүтгэл бус өдөр тутамд хийх ёстой энгийн нэгэн зүйл мэтээр хүлээн авч, түүнд талархахгүй орхих явдал үүсэх магадлалтай. Энэ тохиолдолд та түүний хийж буй энэ бүхэн таныг тав тухтай байлгах зорилготой гэдгийг л үргэлж санах нь чухал юм.

Судалгаагаар хосуудын салах бас нэгэн том шалтгаан нь гаргаж буй хүчин чармайлтыг нь үнэлж үзэхгүй байхаас үүдэлтэй байгааг тогтоосон байдаг ажээ. Иймээс хайртынхаа гоо үзэсгэлэн, байгаа байдал, сэтгэл зүрхийг нь үнэлж хайрлахаас гадна хичээл зүтгэлийг нь нандигнаж байх хэрэгтэй.

 

3. Хэт эмзэг байх

© How to Lose a Guy in 10 Days / Paramount Pictures

Хэт эмзэг байдал нь таныг бусдаас тусгаарлаж, хүнд итгэх итгэлийг үгүй хийж байдаг. Харамсалтай нь хүнд итгэх итгэлгүй, бусдад өөрийнхөө тухай ярьж, нээлттэй байх дургүй энэ зан чанар нь хайр дурлалын харилцаа үүсгэхэд хэтэрхий ойлгомжгүй, бүрхэг байдал үүсгэдэг ажээ.

 

4. Нэгнийхээ хувийн орон зайд халдаж, нэгэндээ хүндэтгэлгүй хандах

Би, чи биш бид гэж ярьж, бодож эхлэх үеэс эхлэн хосуудын харилцаанд хоорондын хэмжээ хязгаар үгүй болж, нэгнийхээ орон зайд халдаж, миний хүсэл бол түүний хүсэл гэж ойлгох хандагатай болдог ажээ. Ийнхүү нэгнийхээ хувийн орон зайд халдах нь салалтын бас нэгэн шалтгаан болдог тул хамтрагчийнхаа орон зай, хүсэл сонирхлыг хүндэлж, хэмжээ хязгаартай харилцах нь чухал юм.

 

5. Өөртөө анхаарал халамж тавихгүй байх

© Legally Blonde / Metro-Goldwyn-Mayer (MGM)

Хайртдаа сэтгэл ханамж буурах нь салалтын бас нэгэн шалтгаан болдог ажээ. Иймээс хамтрагч тань ямар төрлийн хүнд илүү татагдаж, таатай ханддаг талаар үргэлж анхаарч, өөртөө анхаарал хандуулж байх хэрэгтэй.

Цаг хугацаа өнгөрөх бүрт хүний гадаад төрх хувьсан өөрчлөгдөж байдаг хэдий ч өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө хөгжүүлэхээ хэзээ ч зогсоож болохгүй. Насныхаа ханьтай учирсан ч ганц бие байхдаа өөртөө ямар байдлаар анхаарал хандуулдаг байсан яг тэр байдлаа хадгалан авч үлдэх нь чухал ажээ.

 

6. Өөртөө итгэх итгэлгүй байх

Өөртөө итгэх итгэл муутай байх нь аливаа харилцааг нураах нэгэн шалтгаан болдог. Тухайлбал, өөртөө итгэх итгэл багатай хүмүүс хаягдахаас цаг ямагт айж, хайртдаа хангалттай сайн сэтгэгдэл төрүүлж чадаж байгаа эсэхдээ эргэлзэж, хайртдаа итгэх итгэлээ алдаж эхэлснээр харилцаа нь нурж эхэлдэг ажээ. Тиймээс хайртынхаа хийж буй үйлдэл бүрт эргэлзэж, сэтгэл хөдлөлдөө автах хэрэггүй.

 

7. Маргаанаас зайлсхийх

© The Break-Up / Universal Pictures

Хэрүүл маргаанаас зайлсхийх нь салалтаас таны хайр дурлалын харилцааг хамгаална гэж боддог бол энэ нь ташаа ойлголт гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Маргаанаас зайлсхийж, сэтгэл дотроо өөрийн мэдэрч, бодож байгаа бүхнээ илэрхийлэхгүй хадгалах нь өөрөө өөрийгөө л дарамтанд оруулж буй хэрэг ажээ. Маргаан нь сэтгэлээ илэн далангуй нээж, аливаа харилцааг илүү эрүүл болгоход тусалдаг гэдгийг ойлгох нь зүйтэй.

Та дээрх алдаануудыг гаргаж байсан уу? Өөр ямар алдаа хосуудын харилцааг нураах шалтгаан болдог вэ?

3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Naranbat Naranchimeg

    Naranbat Naranchimeg

    2021/01/24 at 10:51

    0

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *