
Элдэв сонин содон, этгээд хачин санаа Азиас л гардагт бид бүр дасаж орхижээ. Чухам тэнд л хамгийн өндөр IQ үзүүлэлттэй, үүнийг статистик тоо өөрөө харуулна. Бас технологи нь ч нэг газраа зогсохгүй, өдөр болгон л ямар нэгэн шинэ зүйл мэндэлж “Пөөх” гэж дуу алдахад хүргэдэг.
Азийн улс орнуудад очсон европчуудыг чухам юу алмайруулж байгааг сонирхоцгооё. Ингээд цугтаа аялалд гарцгаая.
Эко уут – уут нь хүртэл гадуураа ийм савтай

Лийр хэлбэртэй ширээний чийдэн – ямар хайр хүргэмээр юм бэ?

Токиод гадил зардаг худалдааны автомат машин байдаг

Японы ихэнх метрийн шугамд нэмэлт тэмдэглэгээ байдаг – хуучин хэмжээсийг тэмдэглэжээ

Японы хуучны хэмжээсийн нэгж – 303 мм. Уламжлалт байшингийн хавтан хоорондын өргөн нь 1,5 ийм нэгж байдаг. Тийм учраас урчуудад амар байлгах үүднээс 454,5 мм болгонд нэг ийм тэмдэглэгээ гарч ирдэг ажээ
Ойрхон байгаа дэлгүүрээс ийм дүрстэй аяга таваг угаагч худалдаж авлаа

Японд бүгд ядарцгаадаг. Зөөлөн тоглоомд зориулсан аялал жуулчлалын агентлаг хүртэл байдаг гээд бод доо?

Хэн нэгэн гоц ухаантан хөндлөн дэвтэр зохион бүтээж хэвлүүлжээ, компьютерын өмнө тавихад яг сайхан таарах юм

Хэмжүүртэй аяганы тэмдэглэгээг гаднаас харахад буруу харагдана, дотор талаас нь харах хэрэгтэй шүү

Хонконг-д сүүний амттай хийжүүлсэн ундаа худалдаж авч болно. Амтны хувьд нэг л эвгүй

Хуучны худалдааны автомат машин өндөг, сонгино, хулуу гээд олон төрлийн хүнс зардаг

Сиба-ину хэлбэртэй харандаа. Яаж ашиглах вэ гэж үү, маш амархан:

Японд байхдаа Пикачугийн наадамд оролцлоо

Азийн улс орнуудын дэлгүүрт сакурагийн амттай чипс зардаг

KFC-ийн жолоочгүй худалдааны машин, Япон

Уут онгойлгох зориулалттай нохойны хоншоорны хэлбэртэй хуруу чийглэгч

Энэ угаалтуурт гарын шингэн саван болон хатаагч хоёр зэрэг суурилагджээ

Орон нутгийн дэлгүүрт зарж байгаа хатаасан амтат том арваалж

Миний амьдардаг хотын ресторанд захиалгын хоол хүлээлгэж өгөх тусгай систем байдаг юм. Төлбөрөө картаар хийхэд хүртэл бүх юм нь бэлэн

Манайхаас холгүйхэн байдаг дэлгүүр Hello Kitty цуу зардаг

Ази ресторанууд хүргэлтийн савлагаанд нүх гаргасан байдаг юм. Шарсан хоолыг замдаа норж зөөлрөхгүй байхаар бодолцжээ

Японы энэ жижиг аягыг норгох үед голоос нь эмэгтэй хүний зураг гарч ирдэг

Японы сэтгүүлийн дугтуй дотроо нэмэлт ийм хамгаалалттай юм байна

Би үүнийг та бүхэнтэйгээ хуваалцах ёстой: Токиогийн хуучны эд зүйл зардаг дэлгүүрт ийм гитар олж харлаа

Азид ямар этгээд хачин зүйлтэй та учирч байв? Манай нийтлэлд орсон эд зүйлээс ямрыг нь гэртээ авч тавьмаар санагдав?







