Насны зөрүү хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

7

Насны зөрүү хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлж болохыг энэхүү нийтлэлээр танилцуулах гэж байна.

 

0 насны зөрүү (үе тэнгийнхэн)

Маш амжилттай хос, бие биенээ сайн ойлгоно, туршлага эн тэнцүү. Хоорондоо бараг адилхан гэж хэлж болно. Энэ харилцаанд бас сөрөг тал бий. Хүрээнээсээ тэр болгон гарч чадахгүй, өөрсдөдөө боломж олгохдоо тааруу. Цаг хугацааны эрхэнд бие биенээсээ уйдаж болзошгүй.

 

1 насны зөрүү

Муугүй хос, амьдралын хэмнэл төстэй, харин амьдралыг харах өнцөг болон хүсэл эрмэлзэл өөр, ялангуяа ойрын төлөвлөгөө эрс ялгаатай. Гэхдээ хосууд үзэл бодлоо ярилцах, хэлэлцэх нийтлэг асуудлууд ихтэй.

 

2 насны зөрүү

Төрөлхийн хосууд гэмээр, гэхдээ амьдралыг харах өнцөг өөр боловч бүхэлд нь нэг дүр зургаар хүлээн авна. Ярилцах сэдэвтэй, санал ч нийлнэ. Гэхдээ ахуй амьдрал болон амьдралын хэмнэл харилцан адилгүй.

 

3 насны зөрүү

Хайртай хүнээ ойлгоход амаргүй. Энэ зөрүүг давж гарахад ч бас амархан биш. Гүн ухааны сэдэвтэй асуудлаар маргалдаж чадна, тэр нь маш сонирхолтой өрнөнө гээч… Гэхдээ хосуудын мэтгэлцээн хэрүүлээр дуусна. Амьдралын хэмнэл ч адилгүй.

 

4 насны зөрүү

Сайн тохирох хосууд. Дэлхий ертөнцийг хүлээн авахдаа адил гэхдээ өөр өөр өнцгөөс харна. Эдгээр хосууд хоорондоо гайхалтай тохирно.

 

5 насны зөрүү

Адил төстэй зүйл их. Амьдралын зарчим, хариуцлагын тухай ойлголт, бие биенээ шоглох зэрэг харилцаа нь тэнцвэрт байдлыг хангаж өгдөг.

 

6 насны зөрүү

Амьдралын харах өнцөг болон хүлээн авах үзэл бодол өөр. Хэрүүлтэй байх нь элбэг. Нөгөө талаасаа хайртай хүндээ дэлхий ертөнцийг өөр өнцгөөс таниулж чаддаг. Энэ ялгаа нь 3 насны зөрүүтэй хосуудыг бодвол харилцаанд сайнаар нөлөөлнө.

 

7 насны зөрүү

Хүнд харилцаа, амьдралын хэмнэл өдөр шөнө шиг ялгаатай, хариуцлага, цаг хугацааны ойлголтууд ч ялгаатай.

 

8 насны зөрүү

Харилцааны тэнцвэрт байдал бүрэн хангагдсан. Амьдралын хэмнэл өөр байх нь ойлгомжтой, яагаад гэвэл насны зөрүү мэдэгдэхүйц их, гэхдээ хүсэл эрмэлзэл, амьдралыг харах, хүлээн авах үзэл бодол адилхан. Яг л бие биедээ тохирсон хосууд болно.

 

9 насны зөрүү

Эсрэг тэсрэг хосууд. Амьдралыг харах үзэл бодлоос болж үл ойлголцол бий болно.

 

10 насны зөрүү

Харилцаа тэнцвэртэй. Амьдралын хэмнэл адил, аливаад хариуцлагатай хандана. Амьдралыг ч нэг өнцгөөс харж адил түвшинд хүлээж авна. Ахуй амьдралын хувьд хөнгөн өнгөрнө, нэг нь нас тогтсон хүн байхад нөгөө нь зарчмыг нь дэмжинэ. Харилцаа нь хөнгөн, хааяахан үл ойлголцол гарна.

59
ТэнэглэлТэнэглэл
44
ХөөрхөнХөөрхөн
24
БахархмаарБахархмаар
23
ГайхмаарГайхмаар
14
БурууБуруу
9
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *