Авокадогийн ердөө ганцхан яс, тэгээд л бөөрний чулуунаас сална!

2

Авокадо – төрлөөсөө хамаараад өндөр үнэтэй хүнсэнд тооцогддог. Жимсний зөөлөн эдийг идсэний дараа ясыг нь хаяхад хайран, гэсэн хэдий ч яаж хэрэглэхээ бид сайн мэдэхгүй.

Авокадогийн ганцхан яс бөөрний болон цөсний чулуунаас салгаж чадна, мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, цусан дахь холестерины хэмжээг багасгана.

Авокадогийн яс

Авокадогийн ясыг гартаа барьж байхад хамгаас түрүүнд хөрсөнд суулгаж ургуулах тухай бодол төрнө. Хэрвээ та тэвчээртэй нэгэн бол гэрийн нөхцөлд ургуулж үр шимийг нь авч болно.

Түүхий ясны амт, үнэндээ сайхан биш. Ясанд агуулагдах таниныг их хэмжээгээр хэрэглэвэл хордлогод орно. Мөн персин гэх бодис нь амьтанд хортой гэж үзнэ: нохой, муур, бүжин, морь, эвэрлэг амьтад.

Нөгөө талаасаа авокадогийн яс жимсний зөөлөн эдээс илүү кали, фосфороор баялаг. Яс нь бактерийн төдийгүй мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Ясанд агуулагдах сапонин нь бодисын солилцоог идэвхжүүлж “муу” холестериныг гадагшлуулна. Флавонол гэдэг бодис нь хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна аймшигтай өвчнөөс урьдчилан сэргийлэх замаар ч хэрэглэдэг.

Ясны хортой гаж нөлөөнөөс зайлсхийж шим тэжээлийг бүрэн авахын тулд зөв бэлдэх хэрэгтэй. Ясыг хэрэглэхээс өмнө бор өнгийн хальсыг заавал салгаж цэвэрлэнэ.

Дараа нь үрүүлээр үрээд шарах шүүгээнд дунд зэргийн хэмд 1 цаг орчим болгоно. Яс улаан шаргал өнгөтэй болж хувирдаг.

Бэлэн нунтгийг сүүн коктейль, смузи, каш эсвэл жимсний салатанд хийж болно. Авокадогийн ясыг илүүдэл жин, атеросклероз, цусны даралтын үед хэрэглэх заалттай. Сануулж хэлэхэд: ясыг түүхийгээр нь хэрэглэх  хориотой.

Авокадогийн ясны ашиг тус

1. Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ

Хулгана зэрэг мэрэгч амьтан дээр хийсэн туршилтаас харахад хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлж байгааг тогтоожээ. “Хоол хүнс, эм, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа цэвэр орцуудын нэвтэрхий толь бичиг”-т дурдсанаар хавдрын эсрэг үйлчилгээ нь флавонол бодисын үр дүн ажээ.

 

2. Байгалийн гаралтай антибиотик

Бразил эрдэмтдийн хэд хэдэн удаагийн туршилтаас харахад авокодагийн яс зарим нэг төрлийн мөөгөнцөр устгаж байв (жишээ нь Candida), мөн халуун орнуудад аюултайд тооцогдох чичрэнгийн (өвчин тараагч нь шумуул) эсрэг үйлчилгээ мөн үзүүлнэ.

 

3. Хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлнө

Эртний индианчууд авокадогийн ясыг хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдоход ашиглаж байсан түүхтэй. Танд ч мөн хэрэг болохыг үгүйсгэхгүй.

 

4. Антиоксидантын эх сурвалж болно

Зөвхөн зөөлөн эд нь төдийгүй яс нь ч мөн адил антиоксидантаар баялаг ажээ.

2003 онд Сингапурын их сургуулийн эрдэмтэд авокадогийн яс манготой эн зэрэгцэхүйц хэмжээний чөлөөт радикалтай тэмцэх “дайчид”-тай гэж дүгнэжээ. Катехин болон процианидин агуулдаг байна.

 

5. Холестерины хэмжээг багасгана

“Хүний хоол хүнсэнд ургамлын эзлэх хувь хэмжээ” сэтгүүлийн 2012 оны 3-р сарын дугаарт нэгэн судалгааны үр дүн нийтлэгджээ. Ясанд агуулагдах ширхэглэг нь холестерины хэмжээг буруулахад нөлөөлж байсан байна.

Эдгээрээс гадна зүрх судасны системийн үйл ажиллагааг дэмжинэ, судас өтгөрөхөөс хамгаалах зэрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Авокадогийн ясыг арьсны тууралт, үс, нүүрний тослогийг багасгах, хагтахад өргөн ашигладаг. Нунтаглаж жижиглэсэн ясыг нүүрний скраб, гуужуулагч зэргийг бэлдэхэд мөн ашиглана.

Авокадогийн ясыг мөн гоёл чимэглэл болгон зүүдэг байна. Урлаг гэдэг жирийн эд зүйлсийг ч урлагийн бүтээл болгох чадалтай.

Хүмүүсийн хэрэглээгүй хаясан ясыг зорж амилуулах ажээ.

 

Бөөр, цөсний чулуу хөөх жор

Энэ жор нэн эртний түүхтэй бөгөөд Энэтхэг нутгаас үүсэлтэй. Хийхэд хялбар, үр  дүн өндөртэй.

Орц:

  • Авокадогийн 1 яс
  • 200 мл бүлээн ус

Бэлдэх арга:

  1. Ясыг бор хальснаас нь цэвэрлээд хатаана.
  2. Хатсан ясаа жижиглээд блендэрт хийж бутална.
  3. Нунтаг ясыг усанд хийж дэвтээнэ. Нэг яснаас гарсан нунтгийг 4 удаа хэрэглэнэ гэж тооцоорой.
  4. Ундааг өдөрт 1 удаа ууна. Унтахаасаа өмнө уувал илүү зохимжтой. Курс эмчилгээ нь тодорхой хугацаагүй, өөрийн биеийн байдалдаа тохируулна.

Уух хэмжээг нарийн баримтлаарай. Танд эрүүл энхийг хүсье. Мөн бидний жорыг хэрэглэхээс өмнө эмчтэй заавал зөвлөх хэрэгтэй шүү.

Таны найз нөхдийн дунд авокадо амсаж үзээгүй хүн бий юу? Энэ гайхалтай жимсний тухай тэдэндээ бушуухан хэл. Өдөр болгон хүнсэндээ хэрэглэж, эмчийг мартах болтугай.

50
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Zulaa Boonjii

    Zulaa Boonjii

    2018/03/21 at 13:55

    tsengel Tseegi Baagi

  2. Oyo Oyo Oyo

    Oyo Oyo Oyo

    2018/03/22 at 01:35

    Songio Songio

  3. Bayar Uugana

    Bayar Uugana

    2018/03/22 at 09:49

    Bayandorj Bayarsaihan

  4. Zu Uugaa

    Zu Uugaa

    2018/03/22 at 16:44

    Хннннн хэт туйлшрал &худлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *