Педикюр оймс! Глицерин, нимбэгийн шүүс холиод л… Хөлийн эвэр, хагарсан арьснаасаа салцгаая!

4

Эмэгтэйчүүдийн ярианы гол сэдэв юу болохыг мэдэх үү – гоо сайхан, бие эрхтнээ арчлах арчилгаа. Арчилгаа дундаас педикюрийн сэдэв дээгүүр орно. Нялх хүүхэд шиг өөгүй ул, хатуурсан, хагарсан арьсгүй хөл– энэ бол бүсгүй хүн бүрийн мөрөөдөл.

Хөлийн хумсаа хичнээн гоё тодоор будсан байлаа ч хагарсан ултай байвал ямар хэрэг байх вэ. Чанаргүй, бариу гутал, зогсоо ажил, хөлийн ул хэлбэрээ алдах зэрэг нь гоо сайханд сөргөөр нөлөөлөхөд хүрнэ.

 

Педикюр оймс

Орчин үеийн гоо сайхны зах зээл дээр богино хугацаанд хөлийн үзэмжийг сайжруулах бүтээгдэхүүн их болжээ. Олон бүтээгдэхүүн дундаас бүсгүйчүүд педикер оймсыг онцолж байна.

Энэ бүтээгдэхүүн үнэхээр үр дүнтэй гэхдээ салонд энэ арчилгааг хийлгэхэд багагүй мөнгө төлөх хэрэгтэй болно. Гэхдээ педикер оймсыг гэрийн нөхцөлд хийх нууц байх ажээ.

Үр дүн – зөөлөн, жигд ул. Арчилгааны бодисыг бэлдэхэд 15-хан минут зарцуулна, орцууд нь ч өндөр үнэтэй тусахгүй.

Та бүхэндээ супер үр дүнтэй педикер оймсны жорыг гэрийн нөхцөлд бэлдэх аргыг танилцуулахаар бэлдлээ. Одоо өндөр үнэ төлөх шаардлагагүй болсон.

Танд хэрэгтэй зүйл:

  • 2 х.х нимбэгийн шүүс
  • 5-6 хавтгай аспирин
  • 2 х.х глицерин
  • 100 мл бүлээн ус
  • 2 хос оймс

Бэлдэх арга:

1. Тохиромжтой аяганд аспиринаа хийгээд нунтаг болтол нь нухна. Нухсан аспирин, нимбэгийн шүүсээ устай хольсны дараа глицеринээ хийнэ.

2. Бэлдэцийг хөлийнхөө зөөлөн арьсан дээр хэсэг түрхэж туршаарай. Арьсыг түлэх эсвэл хорсгохгүй байх ёстой. Хэрвээ хэтэрхий хүчтэй болбол хөлийн ул түлэгдэж хутганы ирэн дээр явж байгаа мэт л болно шүү.

3. Арьсны хариу үйлдлийг харж байгаад шаардлагатай бол дахин нимбэгийн хүчил эсвэл аспирин, ус нэмж болно.

4. Хаяхад хайран биш хөвөн даавуун оймсоо уусмалд дүрээд өмсөөрэй. Өөрийн улны аль хэсгээр илүү их эвэршсэн эсвэл хагарсан байна, тэр хэсгээр оймсоо норгож болно. Эсвэл оймсныхоо улыг тэр чигээр нь норгоод өмссөн ч болно.

5. Оймсныхоо гадуур гялгар уут углаад скочоор наана.

6. Хагас цагийн дараа оймсоо тайлаад урсгал усанд сайтар угаана. Хөлөндөө тэжээлийн тос түрхээд цэвэрхэн хөвөн даавуун оймс өмсөөрэй.

Уусмалтай оймсоо өмсөөд хонуулах ч боломжтой эсвэл хоёр, гурван цаг өмсөөд хөлөө угаасан ч болно.

7. Хөлийн улны арьс хэзээ зөөлөрч, муу арьс хуулрах нь хүчиллэг бодисоо зөв бэлдсэн эсэхээс шалтгаална. Хэрвээ үр дүнгээ өгөхгүй байвал уламжлалт шалгарсан аргаа ашиглаарай: ширүүн чулуугаар үрнэ. Зөөлөрсөн арьсыг болгоомжтой үрэх хэрэгтэйг анхаарна уу.

Зөөлөрсөн арьсанд педикюрийн хутга тохиромжгүй төдийгүй аюултай гэж үзнэ.

Хэрэгтэй мэдээллийг найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаа мартав аа.

5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *