Хосууд гэр бүл болохоосоо өмнө заавал ярилцаж, зөвшилцөх шаардлагатай 15 зүйл. Эдгээр нь гэр бүлийн цаашдын амьдрал аз жаргалтай, урт удаан үргэлжлэхэд чухал нөлөөтэй

0

Харилцан ойлголцол, амьд харилцаа дутагдсан үед гэрлэлт бүтэлгүй болдог. Харин гэр бүлийн амьдралаа аз жаргал дүүрэн, урт удаан байлгахыг хүсвэл та дараах 15 зүйлсийг гэр бүл болохоосоо өмнө хайрттайгаа заавал ярилцаж зөвшилцөөрэй.

1. Санхүүгээ хэрхэн удирдах вэ?

Гэр бүлийн санхүүгээ тогтвортой байлгаж, удирдах нь маш чухал гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Гэр бүлийн хамтын хадгаламжийн данстай байхын зэрэгцээ эхнэр, нөхөр аль аль нь яаралтай үед хэрэглэх хувийн данстай байх нь хамгийн зөв шийдэл байдаг ажээ. Иймээс өөрсдийн цалин дээр үндэслэж тэнцвэртэй байдлаар санхүүгээ урьдчилан хэлэлцэж тохирох нь зүйтэй.

 

2. Өр зээлээ тодорхойлох

Хэн ч гэр бүл болсон хойноо хайртай хүн нь маш их хэмжээний өртэй байсныг мэдэхийг хүсэхгүй. Иймээс нэгнийхээ өр зээлийн хэмжээг мэдэж, хамтын амьдралаа эхлүүлсэн хойноо түүнийг хэрхэн дарах тухай төлөвлөгөөг ярилцаж бэлдэх хэрэгтэй. Түүнчлэн нэгнийхээ өрийн хэмжээг тодорхойлж, ирээдүйн төлөвлөгөөгөө хамтдаа гаргах нь хосуудын итгэлцлийг улам нэмэгдүүлдэг эерэг талтай.

 

3. Ирээдүйн хадгаламж

Нэг л өдөр бид хөгширч тэтгэвэртээ суух цаг ирэх нь дамжиггүй. Иймээс хэдийгээр эрт мэт санагдаж болох ч тэтгэвэртээ гарах үедээ шаардлагатай тохиолдолд хэрэглэх хадгаламжтай болох тухай хоорондоо зөвшилцөх хэрэгтэй.

 

4. Хүүхэдтэй болох эсэх тухай ярилцах

Гэр бүл болно гэдэг хүүхэдтэй болно гэсэн үг биш гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй. Түүнчлэн хоёул хүүхэдтэй болохыг хүссэн ч хүүхдэд тохиолдож болох эрсдэл болон өсч торних үед гарч болох үр дагавруудыг урьдчилан тооцоолж, ярилцаж байх хэрэгтэй.

 

5. Хэрэв бид хүүхэдтэй болж чадахгүй бол яах вэ?

Зарим нэгний хувьд хүүхэдтэй байх нь л амьдралын туйлын зорилго байдаг. Тиймээс хэрэв хүүхэдтэй болж чадахгүй бол яах талаар хамтдаа зөвлөлдөх нь зүйтэй. Энэ тохиолдолд салалтаас өмнө хүүхэд үрчилж авах, үр шилжүүлэн суулгах зэрэг олон аргууд байгааг бодолцож үзээрэй.

 

6. Гэрийн ажлаа хэрхэн хуваалцаж хийх вэ?

Гэрийн ажил ялимгүй жижиг зүйл мэт санагдавч хааяа хэрүүл маргааны үндэс болж хувирах нь бий. Иймээс хэн, ямар гэрийн ажил хийж байх тухай ярилцаж тохиролцох хэрэгтэй.

 

7. Юуг хууралт гэх вэ?

Хүн бүр хууралт, араар тавилтын тухай өөр өөрийн хэмжүүртэй байдаг. Тухайлбал, өөр хүнийг үнсвэл энэ бол хууралт гэж боддог нэгэн байхад өмнөх найз залуу эсвэл найз охинтойгоо уулзвал энэ нь хууралт гэж ойлгодог хүмүүс ч бас байдаг. Иймээс буруу ойлголцол үүсгэхгүйн тулд хууралт гэж өөрсдийнхөө хувьд чухам юу болох талаар ярилцаж, ойлголцоорой.

 

8. Хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилго чинь юу вэ?

30 жилийн дараах өөрийгөө чи хаана байгаагаар төсөөлж байна вэ? Энэ асуулт магадгүй телевизийн нэвтрүүлэгт орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж болох ч нэгнээсээ заавал асууж, ярилцах хэрэгтэй сэдвүүдийн нэг юм. Магадгүй хос хоёрын нэг нь урлагийн хүн болохыг хүсдэг бол нөгөө нэг нь эгэл жирийн амьдрал хүсдэг бол тэр хосын амьдрал салалтаар төгсөх магадлал ихтэй байна. Иймээс ирээдүйнхээ тухай ярилцах цаг заавал гаргах хэрэгтэйг зөвлөж байна.

 

9. Юу эгдүүцлийг чинь хамгаас их хүргэж байна вэ?

Хичнээн хайртай байсан ч дургүйг чинь хүргэдэг ямар нэгэн зүйл хайртад чинь байх нь энгийн л үзэгдэл. Жишээлбэл, та эмх цэгцтэй байдлыг эрхэмлэдэг бол энэ байдал тань энгийн чөлөөтэй байдалд дуртай хайртад чинь таалагддаггүй ч байж болно. Иймээс асуудал хүндрэхээс өмнө харилцан ярилцах хэрэгтэй.

 

10. Эцэг эхээ хэрхэн халамжлах вэ?

Эцэг эх маань нас өндөр гарах үед бидний хайр халамж зайлшгүй шаардлагатай болдог нь жам ёсны зүйл билээ. Иймээс гэр бүл болохын өмнө хайрттайгаа эцэг эхээ хэрхэн халамжлах тухай, хамт амьдрах шаардлага гарсан тохиолдолд яах тухайгаа сайтар зөвшилцөх шаардлагатай.

 

11. Сэтгэхүйн болон биеийн эрүүл мэнд чинь ямар вэ?

Биологийн бичигдээгүй хуулийн дагуу удамшил хүнд хүчтэй нөлөө үзүүлдэг билээ. Иймээс ирээдүйд учирж болох эрсдлийг тооцоолж, нэгнийхээ гэр бүлийн эрүүл мэндийн байдлыг мэдэж байх нь чухал.

 

12. Хаана амьдрах тухайгаа зөвшилцөх

Хамгийн ойлгомжтой мэт санагдах энэ тухай хүмүүс гэр бүл болохынхоо өмнө сайтар ярилцаж тохиролцох нь тун ховор байдаг ажээ. Хот эсвэл хөдөө амьдрах сонголт нь амьдралд маш том өөрчлөлт авчрах нөлөө үзүүлж болох хийгээд хэн нэгэн нь хүсээгүй газартаа амьдрах нь сэтгэл ханамжгүй байдлыг бий болгох уршигтай байдаг.

 

13. Хамтдаа цагийг хэр их өнгөрүүлэх хүсэлтэй байдаг вэ?

Гэрлэлт нь хамтдаа өнгөрүүлэх цаг хугацааг нэмэгдүүлдэг хэдий ч 7 хоногийн 24 цагийн турш хамтдаа байна гэсэн үг биш гэдэг нь мэдээж. Хүн бүрт хувийн орон зай, өөртөө зарцуулах цаг хугацаа хэрэгтэй байдаг тул нэгэндээ ганцаараа байх, өөртөө зориулах цаг гаргаж өгч байх хэрэгтэй.

 

14. Хэн нэг нь нaс бaрсан тохиолдолд яах вэ?

Байж болох хамгийн таагүй зүйл энэ хэдий ч амьдралын жам ёсоор бид бүхэн мөнх бус билээ. Хүн бүр өөрийнх нь ард үлдэх хүмүүс ямар байх бол гэсэн хүлээлт байдаг нь ч нууц биш. Иймээс энэ сэдвийг хөндөж ярилцаж үзээрэй.

 

15. Нийгмийн харилцааны тухай ярилцах

Гэр бүл болсон бол аливаа арга хэмжээнд хамтдаа оролцох шаардлага бидэнд тулгарах нь зайлшгүй. Гэхдээ зарим тохиолдолд эхнэр нөхрийн аль нэг нь найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлэхийг хүсэх тохиолдол ч олон бий. Иймээс гэр бүл болсон хойноо нийгмийн харилцаанд хэрхэн оролцож байх тухай ярилцах нь зүйтэй.

Гэр бүл болохын өмнө заавал ярилцах ёстой өөр ямар зүйлс байна вэ? Та гэр бүлтэй бол хуримаа хийхээсээ өмнө ярилцаж байсан хамгийн чухал зүйлс юу байсан бэ?

7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *