
Дэрэн дээрх шарласан толбыг харсныхаа дараа яаран дэр эсвэл дэрний уутаа хаях гэсний хэрэггүй. Шарласан толбыг арилгах бүрэн боломж бий.
Яагаад дэр шарладаг вэ?
- Шүлс болон хөлс биднийг унтаж байхад ялгарч байдаг. Эдгээр нь даавуунд шингэж, улмаар шар толбыг үлдээдэг.
- Нарны гэрэлд цайрдаг. Нарны гэрлийн тусгал даавууны хамгаалах давхаргыг үгүй хийж, дэрэнд шар толбыг үүсгэдэг.
- Хувцасны материал. Зарим хувцасны материал даавуунд шар толбо үлдээдэг байна.

Хэрхэн дэр болон дэрний уутыг шар толбоноос хамгаалах вэ?
Ид шидийн гэмээр цэвэрлэгч бодис бэлтгэх орц:
- 1 аяга таваг, аяга угаагч нунтаг
- 1 аяга угаалгын нунтаг
- 1 аяга цайруулагч
- ½ аяга тунсаа

Угаалгын машиныг 1/3 хэмжээтэйгээр халуун усаар дүүргэнэ (хэдэн хэмийн усаар дүүргэх ёстойг угаалгын машин дээрх бичгээс хараарай), дээр нь дээрх орцуудыг нэмж хийж сайтар хутгана.
Хоёр дэр болон дэрний уутыг хийж, 30 минутын турш угаагч шингэн болон савангаар хөөсрүүлнэ.
Нэмж халуун ус хийж, хоёр удаа бүтэн эргүүлж угаана.
Ингээд л болоо!

Анхаарах зүйл:
- Өдөн болон синтетик даавуун материалтай дэрийг угаахдаа “нарийн угаах төрөл” дээр тавьж, хэмийг зөвхөн 100-120 фаренгейт болгож тохируулна.
- Дэрийг сард 3 удаа угааж байх хэрэгтэй.
- Дэрийг угаахдаа дээр нь хэдэн ширхэг теннисний бөмбөг хийвэл дэрний материал нь илүү зөөлхөн, хөвсгөр болно.


Та дэрэн дээрх шар толбо арилгах өөр бусад аргуудыг мэдэх үү? Хэрэв тийм бол сэтгэгдэл бичих хэсэгт мэдлэгээсээ бидэнтэй хуваалцаарай.







