
Амьдралд таарах жирийн эд зүйлсийг тэр болгон дотор талаас нь харж болдоггүй. Тэр дотор ямар их сонирхолтой зүйл байгаа бол? Энэ тохиолдолд яавал дээр вэ? Азаар бидний өмнөөс бүх асуудлыг шийджээ. Рентген туяа ашиглаад л тулгарсан асуудлыг шийдэж хүний сониуч занг дарж байна. Шинжлэх ухааны судалгааны зориулалтаар эсвэл санамсаргүй байдлаар авсан рентген зургуудыг танд толилуулж байна.
Зүрхний стимуляторын рентген зураг

Гартаа барьсан үүрэн утас

Үлэмж том биетэй болж өсдөг алхан толгойт-акул

Дэлхий дээр арван төрлийн алхан толгойт-акул байдаг. Хамгийн том нь үлэмж биетэй алхан толгойт-акул бөгөөд 6 хүртэл метр урт болж томордог ажээ.
Микрофон барьж, чихэвч зүүсэн хүн

Чийдэнгийн рентген зураг

Сарьсан багваахайн рентген зураг

Рентген зураг даруулахдаа нүдний шилээ зүүжээ

Морины толгойн рентген зураг

Далайн морь яг л үлгэрийн амьтан шиг харагдаж байна

Бүсгүй рентген зураг даруулахдаа пирсингээ авахаа мартжээ

Иймэрхүү тохиолдлын тухай эндээс уншиж болно. Гоёл чимэглэл, пирсинг зэргийг рентген зураг авахуулахдаа тайлахгүй байж болно. Гэхдээ эдгээр нь сайн чанарын титанаар хийгдсэн тохиолдолд шүү дээ.
Сармагчин яг л аймшгийн киноны мангас шиг харагдаж байна

Үүнийг харахад жоохон аймар л юм

Киви шувуу өндөг тээж байгаа үедээ

Шувуун дундаас киви тээж байгаа өндөгнийхөө жингээр дээд амжилт тогтоодог. Өөрөөр хэлбэл шувууны өөрийн жинтэй харьцуулж үзэхэд шүү дээ. Өндөг нь шувууны нийт жингийн 25 хувьтай тэнцдэг байна.
Хүзүүний ясны хугарлыг эмчлэхэд ашигладаг эмнэлгийн хэрэгсэл

Эпилипси таталтаас урьдчилан сэргийлэх мэдрэлд стимуляц өгөх систем

Хамгаалалтын дуулгын рентген зураг

58 настай дельфиний сэрвээ

Дельфиний насыг мэдэхийн тулд ихэнх хүмүүс шүдийг нь хардаг. Үнэндээ амьтан 30 нас хүрснээс хойш шүдээр насыг тодорхойлох боломжгүй болдог ажээ. Тийм учраас сэрвээний ясаар насыг тодорхойлоход хүрдэг байна. Нас ахих тусам яс нь томордог тул судлаачид амьтны араг ясыг нь нарийвчлан үзэж насыг тодорхойлох боломжтой.
Далайн бекас гэдэг нэртэй загас








