Сарын тэмдгийн үеэр бид олон өөрчлөлтийг мэдэрдэг. Зарим эмэгтэйчүүд хоолны дуршил буурах асуудалтай тулгардаг бол зарим нь учир шалтгаангүйгээр маш их өлсөх мэдрэмжийг мэдэрдэг.
Хоолны хэмжээ тэгтлээ ач холбогдолгүй, харин сарын тэмдгийн үеэр хүнсний бүтээгдэхүүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө маш чухал юм. Ямар хоол хүнсийг сарын тэмдгийн үеэр хэрэглэхгүй байх ёстой вэ?
Сарын тэмдгийн үеэр илүү их тэвчишгүй нөхцөл байдал бий болоход нөлөөлдөг 6 хоол хүнс
1. Кофе
Кафейн умaйг тэжээдэг цусны судаснуудыг нарийсгахад нөлөөлдөг. Үр дүнд нь сарын тэмдэг илүү өвдөлттэй ирдэг байна.
2. Халуун ногоотой хоол
Хэвлий хийгээр дүүрэх ба ингэснээр сарын тэмдгийн үеэр тав тухгүй мэдрэмж төрнө. Хэрэв та халуун ногоотой хоолноос татгалзах бодолгүй байгаа бол органик халуун ногоог хэрэглэх хэрэгтэй – үсү, гүргэм эсвэл кардамом.
3. Чихэр болон сахарын агууламж ихтэй хоол хүнс
Сарын тэмдгийн үеэр идэх дуртай амттаныхаа оронд жимс жимсгэнэ хэрэглээрэй. Чихэр, пончик болон бусад чихэрлэг бүтээгдэхүүнүүд хэвлий хийгээр дүүрэхэд нөлөөлдөг байна.
4. Давсархаг хоол хүнс
Чипс, шарсан төмс болон бусад давсны агууламжтай ихтэй хоол хүнс биед шингэн хуримтлагдахад хүргэдэг ба үр дүнд нь хавагнах үйл явц илэрч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
5. Өөх тостой хоол хүнс
Сарын тэмдгийн үеэр өөх тос агуулсан хоол хүнс хэрэглэх нь ходоод гэдсэнд хий хуримтлагдах болон хөхийг мэдрэмтгий болгодог байна.
6. Сүүн бүтээгдэхүүн
Сарын тэмдгийн үеэр сүү, бяслаг болон тараг зэрэг сүүн бүтээгдэхүүнийг хүнснээсээ түр зуур хасах хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд найрлагандаа ханасан тос агуулдаг ба энэ нь сарын тэмдгийн үеэр илүү их өвдөлтийг мэдрэхэд хүргэдэг.
Хоолны дуршлыг хэрхэн даван туулах вэ?
Хэрэв та энэ асуудлыг шийдэхийг хүсэж байвал дараах энгийн алхмуудыг дагаарай:
- Их хэмжээгээр ус уух.
- Ууж буй зүйлдээ шанцай хийх.
- Дасгал хөдөлгөөн.
- Сарын тэмдгийн өмнө болон дараа ямар нэгэн байдлаар хоолны дэглэм баримтлах хэрэггүй – энгийн порцоор хооллож, өвдөлтийг нэмэгдүүлэх хоол хүнс хэрэглэж болохгүй.
- Өлсөж буй мэдрэмжээ жимс эсвэл самар зэрэг эрүүл амттанаар дараарай.
Сарын тэмдэг бол эмэгтэйчүүдийн амьдралд тохиолддог хамгийн хэцүү зүйл биш, гэхдээ өвдөлтийг багасгахын тулд амьдралын зөв хэв маягийг сонгох нь чухал юм шүү.
Warren Batt
2019/05/21 at 15:39
Цэнгээ Цэнгээ