Кинонд хэдхэн минут гараад өнгөрөх дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэн 12 жүжигчид

0

Интернетээр алдартнуудын тухай нэг мийм яваад удаж байгаа: “одоо болтол Оскарын шагнал хүртээгүй жүжигчид”. Энэхүү жагсаалтад Жонни Депп, Том Круз, Жим Керри (тэр бүр нэр дэвшиж ч үзээгүй), Эми Адамс (5 удаа нэр дэвшиж байсан), Брюс Уилис, Киану Ривз зэрэг олон одууд багтана. Эдгээр жүжигчид ар араасаа цуврах олон сайхан дүрүүдийг бүтээсэн, дэлгэцээр гарсан тэдний хугацаа хэчнээн цаг минутаар тоологдох юм бүү мэд? Гэсэн ч тэд мэргэжлийнхээ хувьд хамгийн дээд шагналыг хүртэж чадаагүй л явна. Эдгээр жүжигчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамтрагчид нь хажуугийн дэлгүүр рүү талх авахаар гарч байгаа юм шиг л цаг зарцуулаад “Оскар” авч байхад тэдэнд их л гомдолтой санагддаг байх даа?

Өнөөдөр та бүхэндээ маш богино хугацаанд дүр бүтээгээд Оскар авсан жүжигчдийг танилцуулахаар бэлдлээ. Үүнийг тоглосон л бол тоглосон гэж хэлдэг юм. Хэдхэн минут дэлгэцээр гарна, гэхдээ энэ нь түүхэнд бичигдэхэд хангалттай дүрийг жүжигчин бүтээжээ гэсэн үг.

Бид 21 минутаас эхлээд дэлгэцээр гарах хугацаа нь багасах эрэмбээр үргэлжлүүлэн танилцуулна. Гарах хугацаа багасах тусам шагнал авсан нь шударга биш юм шиг танд санагдах байх. Гэхдээ жүжигчид дүрээ үнэхээр чадварлаг бүтээж чадсаныг битгий мартаарай.

21 минут – Жаред Лето “Dallas Buyers Club” кинонд, 2013

Focus Features

118 минутын киноны 17%. Оскарын “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагнал авчээ.

 

18 минут – Тильда Суинтон “Michael Clayton” кинонд, 2007

Castle Rock Entertainment

119 минут үргэлжлэх киноны 15%. Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагнал хүртсэн.

 

18 минут – Ли Грант “Shampoo”, 1975

Columbia Pictures

110 минут үргэлжлэх киноны 16%. Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагнал авчээ.

 

16 минут – Энтони Хопкинс “The Silence of the Lambs” кинонд, 1991

Strong Heart Productions

114 минутын киноны 14%. Оскарын “Шилдэг эрэгтэй дүр” (гол дүр) шагнал хүртсэн.

 

15 минут – Энн Хэтэуэй “Les Misérables” кинонд, 2012

Working Title Films

154 минут үргэлжлэх киноны 9%. Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагнал хүртжээ.

 

15 минут – Пенелопа Круз “Vicky Cristina Barcelona” кинонд, 2008

Mediapro

96 минут үргэлжлэх киноны 15%. Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналын эзэн болсон.

 

15 минут – Ким Бейсингер “L.A. Confidential” кинонд, 1997

Warner Bros.

138 минут үргэлжлэх киноны 10%. Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагнал авсан.

 

14 минут – Алан Аркин “Little Miss Sunshine”, 2006

Fox Searchlight

101 минут үргэлжлэх киноны 13%. Оскарын “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналын эзэн болжээ.

 

14 минут – Ингрид Бергман “Murder on the Orient Express”, 1974

G.W. Films Limited

128 минут үргэлжлэх киноны 10%. Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагнал авсан.

 

12 минут – Жек Пэланс “City Slickers” кинонд, 1991

Columbia Pictures

114 минут үргэлжлэх киноны 10%. Оскарын “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналтай.

 

8 минут – Жуди Дэнч “Shakespeare in Love” кинонд, 1998

Universal Pictures

123 минут үргэлжлэх киноны 6%. Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналын эзэн болсон.

 

5 минут 40 секунд – Беатрис Стрэйт “Network” кинонд, 1976

Metro-Goldwyn-Mayer

121 минут үргэлжлэх киноны ~4%. Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн. Энэ бол уг шагналыг хамгийн богино хугацаанд дүр бүтээж авсан дээд амжилт юм.

 

Бонус: Гермиона Бадделей “Room at the Top”, 1959

Romulus Films

Жүжигчин шагнал аваагүй, гэхдээ түүнийг Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүрд” нэр дэвшүүлж байсан түүхтэй. Тэрээр дэлгэцээр ердөө 2 минут 20-хон секунд л гарсан! 117 минут үргэлжлэх кинонд. Энэ бол хэзээ ч эвдэгдэхгүй дээд амжилт болов уу.

21
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *