Хүүхдээ хөxүүлэхэд туслах 10 зөвлөмж. Ямар ч хөxүүл хүүхэдтэй ээжийн ажлыг хөнгөвчилнө

3

Шим тэжээл өгөхөөс гадна хүүхэд хөxүүлэх нь эх болон нярай хоёрын хоорондох сэтгэл санаагаараа холбогдож буй хэлхээ холбоог улам хүчтэй бэхжүүлж өгдөг зүйл юм. Өөрөөр хэлбэл энэ нь хүүхдийн өсөлт хөгжилтөд маш чухал үүрэг нөлөөтэй. Гэхдээ асаргаа сувилгаа гэдэг амар зүйл биш, тэр тусмаа та шинэхэн ээж бол бүр ч хэцүү. Байгалийн жам ёсоор танд олон асуудал тулгарна.

Шинэхэн ээжүүдийн асаргаа сувилгаанд туслах зорилгоор бид ээжүүдэд зориулан үр дүнтэй, хамгийн энгийн заавар, зөвлөгөөнүүдиг хүргэхээр бэлтгэлээ. Мөн та бонус хэсгийг алгасалгүй үзэж, хүүхдээ хөxүүлэх үед танд тав тухтай байх байрлалуудыг мэдэж аваарай.

1. Хөx халуун байх тусам илүү их сүү гарна

Хөxөндөө халуун хуурай алчуураар иллэг хийх эсвэл хөxүүлэхийн өмнө халуун шүршүүрт орвол илүү их сүү гарна. Мөн сүү гарч буй ховдол бөглөрөхөөс сэргийлнэ.

© Depositphotos.com

 

2. Зориулалтын жигнэмэг болон өтгөн ундаа нь сүү сайн гарахад тусална

Хэрэв та хөxний сүүг нэмэх үйлчилгээтэй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэхгүй байвал, сүү гарахад туслах зориулалттай жигнэмэг болон өтгөн ундааг хэрэглэж болно. Гэртээ хэрэглэхэд тохиромжтой бөгөөд эдгээрийн найрлагад фенугрийк, овьёос болон хөрөнгө байдаг тул сүүг сайн гарахад тусална.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

3. Хөxүүлэх үедээ гоёл чимэглэлээр аль хөxөөрөө хөxүүлсэн эсэхээ тэмдэглэх

Зарим ээжүүд зөвхөн нэг талаараа хүүхдээ хөxүүлдэг бол, зарим нь хоёр талаараа хөxүүлдэг. Тэгэхээр аль ч нөхцөлд, хамгийн сүүлд аль талаараа хөxүүлсэн нь чухал байдаг учир, завгүй үед мартах тохиолдол гардаг.

Амархан арга бол хамгийн сүүлд хөxүүлсэн талынхаа хуруунд бөгж зүүхэд хангалттай. Эсвэл бугуйвч болон үсний боолт байсан ч болно.

© Depositphotos.com

 

4. Үлдсэн сүүг зориулалтын сав ашиглан нөөцлөх

Ямар ч ээж өмнө нь гарсан сүүг хэрэггүй зүйл болгож болохгүй бөгөөд сүү нөөцлөгчийг ашиглан дараагийн удаа хөxүүлэхдээ хэрэглэж болно. Энэ сав үлдсэн сүүг нөөцөлж, нөгөө талаараа хөxүүлэхэд хэрэг болно гэдгийг санаарай.

© Amazon.com

 

5. Сүү гаргахад зориулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх

Сүү гаргахад зориулсан нэмэлт бүтээгдэхүүнүүд сүүний хэмжээг нэмнэ. Сайн мэдээ гэвэл тэдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх маш амархан. Цай шиг хэрэглэхэд хялбар нэмэлт бүтээгдэхүүнүүд ч бас бий. Гэхдээ та хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

6. Сүүг мөсний саванд хийж хадгалах

Саасан сүүг мөсний саванд хийж хадгалах нь хамгийн үр дүнтэй, эрсдэл багатай аргуудын нэг юм. Сүүг мөсний саванд хийж хөлдөөгчинд хийж хадгалж болно. Хөxний сүүний уут үнэтэй учир, та дээрх аргын тусламжтай мөнгө хэмнэх боломжтой. Түүнчлэн мөсний саван дахь нэг дөрвөлжин хэсэг 28 гр-тай тэнцүү байдаг учир, та хичнээн дөрвөлжинг дараа нь ашиглахаа тооцоолоход амар байна.

© Depositphotos.com

 

7. Их хэмжээгээр ус уух

Хөxний сүүний 90% нь ус байдаг. Тэгэхээр хөxүүл ээжүүд их хэмжээний ус уух шаардлагатай бөгөөд ингэснээр эрүүл байж, шингэний дутагдлаас сэргийлнэ. Мөн сүүнд нэмэлт тэжээл болно. Хөxүүл ээжүүд ойролцоогоор өдөрт 12 аяга ус уух хэрэгтэй.

© Shutterstock.com © Depositphotos.com

 

8. Олон нийтийн газар хөxүүлэхдээ давхар цамцны арыг ашиглах

Олон нийтийн газар та хүүхдээ хөxүүлэхдээ биеийнхээ цээж хэсгийг ил гаргахыг хүсэхгүй байвал, давхар цамцны аргыг ашиглаарай. Таны хийх ёстой зүйл бол цамцныхаа дотуур тогтмол танк топ өмсөх явдал юм.

Tatyana Tomsickova Photography / Getty Images

 

9. Хөxнийхөө сүүг жимстэй мөхөөлдөс болгох

Саасан сүүг жимстэй мөхөөлдөс болгож хөлдөөх нь хүүхдийн шүд ургалтанд сайн нөлөөтэй байдаг. Хэрэв таны хүүхэд хатуу хоол идэж эхэлсэн бол гадил, алим, авокадо эсвэл лийр зэрэг жимсийг сүүтэйгээ хамт хөлдөөж өгөөрэй.

© notgabi / Reddit

 

10. Сүүг хатаахын тулд байцаа хэрэглэх

Хэдийгээр таагүй мэдрэмж төрүүлэх боловч, ээж бүр цаг нь болохоор хүүхдээ хөxнөөс гаргах хэрэгтэй болдог. Бага зэрэг хэрчиж авсан далбагар байцааны навчийг хөxөн дээр тавьж сүүгээ хатааж болно. Байцаа нь ферментүүдийг идэвхгүй болгоно.

 

Бонус: Хүүхдээ хөxүүлж байхдаа хэрхэн барих вэ?

Сүү гарах нь байгалийн жам ёс, гэхдээ хүүхдээ хөxүүлэхэд танд зарим нэг дадлага туршлага хэрэг болно. Хүүхдээ зөв барьж хөxүүлэх нь чухал бөгөөд энэ нь нярайд сүүг амлах, хөxний төвч өвчлөх болон ээж, хүүхэд хоёрт хоёуланд нь тав тухтай байхад ач тустай. Доорх зураг танд хүүхдээ хөxүүлэхэд хамгийн тохиромжтой байрлалуудыг харуулж байна.

© Depositphotos.com

Та хүүхэд хөxүүлэх өөр ямар аргуудыг мэдэх вэ? Манай уншигчдад мэдлэг туршлагаасаа хуваалцаарай.

3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *