Хүний булчингийн тухай сонирхолтой баримтууд

0

Булчин нь бидэнд төрөл бүрийн хөдөлгөөн гүйцэтгэх боломжийг олгодгоос гадна хүн булчингийн ачаар гоё сайхан галбиртай харагдаж чаддаг. Дараах мэдээнд хүн бүрийн мэдээд байдаггүй ч мэдэхэд илүүдэхгүй булчингийн тухай сонирхолтой баримтуудыг цуглуулсан юм.

Тарвасны шүүс – булчингийн нөхөр

Ямар ч бэлтгэл, дасгал хөдөлгөөн хийхийн өмнө тарвасны шүүс уувал булчингийн өвдөлтийг бууруулдаг болох нь хэд хэдэн судалгаагаар нотлогджээ.

Нойрсох үеийн үсрэлт

Танд унтахын өмнөхөн унах мэдрэмж төрж байсан л биз дээ. Тархи булчингийн сулралыг унаж байна гэж хүлээн авснаас болж биеийн тэнцвэрийг хадгалахын тулд ийм зүйл болдог байна.

Булчингийн сөнөрөл

Хэдэн сарын турш хөдөлгөөнгүй унтдаг баавгайнуудад булчингийн сөнөрөл үүсдэггүй. Яг л хүмүүс шиг. Эрдэмтэд одоогоор энэ үйл явц нь хүн төрөлхтөнд хэрхэн сайнаар нөлөөлж болохыг судалж байгаа юм байна.

Дуу намсгагч булчин

Дунд чихний булчин (Tensor tympani) нь амнаас гарах зажлалтын дууг багасгадаг аж.

Өвчүү-эгэм-хөхөнцөрийн булчин

Шинжлэх ухаан-уран зөгнөлт киноны дизайнерууд харь гаригийн хүн хийхдээ хамгийн түрүүнд өвчүү-эгэм-хөхөнцөрийн (хүзүүний хэсэгт оршдог) булчин дээр ажилладаг. Энэ булчин нь бүх хөхтөн амьтанд байдаг юм. Тэр ч байтугай кинонд C-3PO хүзүүн дээрх боолтын тусламжтай хүнтэй ижил толгойгоо хөдөлгөж чаддаг шүү дээ.

Чулуун хүний хам шинж

Чулуун хүний хам шинж нь биеийн холбогч эд ясжиж яс гэмтдэг ховор төрлийн эмгэг юм. Заримдаа энэ нь үе холбоог гэмтээж хөдөлгөөнгүй болгодог аж.

25 тонн бол хүний даах чадвар

Хэрэв хүний биеийн бүх булчин татах хүчийг нэг чиглэлд хүлээн авдаг байсан бол 25 тонн зүйлийг хөдөлгөж чадах байсан.

Хамгийн жижиг булчин

Дөрөө булчин (stapedius) нь хүний биеийн хамгийн жижиг булчин юм. Энэ булчин нь доргилтыг багасгаж дотор чихийг өөрийн дуунаас хамгаалдаг.

Булчин орлогч

Алганы урт булчин (palmaris) – хүмүүсийн 14%-д нь байдаггүй шөрмөс юм. Үүнийг гэмтлийн үед өөр бусад шөрмөсийг орлуулахад хэрэглэж болно.

Хиймэл булчин

Техасын их сургуулийн эрдэмтэд сатуурк болон оёдлын утас ашиглаж хиймэл булчин хийх аргыг олжээ. Энэ булчин нь жирийн булчинтай харьцуулбал 100 дахин хүчтэй аж.

Хамгийн хүчтэй булчин

Хүний биеийн хамгийн хүчтэй булчин бол зажлуурын булчин юм. Энэ булчин нь хоол хүнс зажлах үүрэг гүйцэтгэдэг.

Булчин – яс

Акулууд хүн идэх тийм ч дуртай байдаггүй байх. Учир нь хүний ясыг булчин, өөхтэй харьцуулбал яс нь илүү их байдаг.

Гурван төрлийн булчин

Үнэн хэрэгтээ хүний биед 3 төрлийн булчин байдаг. Араг ясны булчин нь ястай холбогдон ястай хамт үйл ажиллагаанд оролцож хүнийг хөдөлгөөн хийхэд тусалдаг. Зүрхний булчин нь зүрхний үйл ажиллагааг зохицуулдаг. Харин гөлгөр булчингууд нь ухамсаргүйгээр ажилладаг бөгөөд хоол боловсруулах болон харааны үйл ажиллагаанд оролцдог юм.

Хуруу: булчингүй

Хуруу булчингүй гэдгийг та мэдэх үү. Хуруунд шөрмөс, холбоос л байдаг ба эдгээр нь алганы булчинтай холбогддог. Ер нь бол эрүүл хүний булчин нийт жингийнхээ ойролцоогоор 40%-ийг эзэлдэг.

Булчингийн агшилт

Хүчтэй цахилгаанд цохиулсны дараа хүмүүс нисэж эсвэл унаж байгаа мэт мэдрэмж төрсөн гэлцдэг. Үнэндээ булчин гэнэт агшсанаар ийм мэдрэмж төрдөг байна.

Нүүрний булчин

Царайгаа барайлгахад 43 булчин, харин инээхэд 17 булчин оролцдог гэх яриа бий. Энэ бол худлаа. Үнэн хэрэгтээ царайгаа “үрчийлгэх” болон инээхэд өөр өөр булчингууд оролцдог. Хүн инээх үед яг хэдэн булчин оролцдог болохыг баттай хэлэх боломжгүй юм.

Төсөөлөл

Ямар нэг зүйл хийхийн өмнө төсөөлөх нь хожим амжилтад хүргэдэг болох нь батлагдсан. Гэвч булчингаа хөгжүүлэхэд дан ганц төсөөлөл туслахгүй. Тиймээс Арнольд Шварцнеггер болохын тулд булчингаа хөгжүүлэх л хэрэгтэй.

Булчин яаж сонсогддог вэ?

Хэрэв хүн 20 Гц-ээс доош давтамжийг сонсох чадвартай байсан бол өөрийн булчингийн хөдөлгөөнийг сонсож чадах байлаа.

Хамгийн хүчтэй, хамгийн тэсвэртэй

Хэрэв булчингийн хүчийг хэмжээгээр нь хэмжвэл хүний биеийн хамгийн хүчтэй булчин хэл юм. Хамгийн тэсвэртэй нь – зүрх. Зүрх хэзээ ч зогсдоггүй шүү дээ.

Чичрэх – энэ ч бас булчин

Магадгүй хүн бүр яагаад даарахдаа чичирдэг юм бол гэж гайхдаг байх. Булчингийн агшилт биеийн дулааны 85%-г бий болгодог аж.

22
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *