Холливудын жүжигчин байхад тохирохгүй гэж үнэлэгдэж байсан ч, өдгөө гайхалтай мундаг жүжигчин болж чадсан 12 алдартан

0

Алдартнуудын тухай яриа гарах бүрт л тэднийг ямар үзэсгэлэнтэй, төгс болох тухай бодол орж ирдэг нь нууц биш ээ. Тэдний тоглосон грекийн домгийн бурхад мэт булчинлаг бие, гялалзсан сайхан үс, сэтгэл хөдөлгөм инээмсэглэлтэй төгс төгөлдөр дүрүүдийг харж дадсан учраас тэднийг төгс гэж бодох нь ч зүйн хэрэг. Гэвч жүжигчний ажил өөрөө маш их чадвар болон туршлага шаарддаг тул тэдний олж авсан нэр алдар зүгээр л гадаад үзэмжийг нь дагаж ирсэн гэж бодох нь өрөөсгөл ойлголт ажээ. Манай сайт энэхүү нийтлэлээрээ уншигч танд өөрийн гадаад үзэмжээр хэдий төгс төгөлдөр харагддаггүй хэдий ч, ур чадвараар бусдаасаа цойлон гарч, амжилтанд хүрч чадсан 12 алдартныг танилцуулах гэж байна.

1. Amy Schumer

© I Feel Pretty / Huayi Brothers Pictures and co-producers, © amyschumer / Instagram

Романтик инээдмийн кинонуудаараа алдартай жүжигчин бүсгүйн урлагийн гараа комеди клубээс эхлэж байжээ. Тэрээр кино урлагт хөл тавиад хэд хэдэн кинонд туслах дүрийг бүтээсний дараагаар 2018 онд “I Feel Pretty” кинонд гол дүр бүтээснээр олны анхаарлын төвд орж чадсан билээ. Гэсэн ч түүний гадаад үзэмжийг шүүмжлэх хүмүүс олноор гарч байв. Тэр бүх шүүмжлэлд ундууцалгүй, эерэгээр хүлээн авч байсан нь олон залуу охидод үлгэр дуурайлал болсон биз ээ.

 

2. Peter Dinklage

© Game of Thrones / HBO and co-producers, © Hahn Lionel / ABACA / Abaca / East News

“Game of Thrones” цувралаараа алдартай жүжигчин эр хэдийгээр 20 жилийн жүжигчний туршлагатай хэдий ч дүр сонголтуудад өөрийн өндрөөс үүдэлтэйгээр маш олон удаа татгалзсан хариу сонсож явсан гэдэг. Тэрээр өдгөө кино урлагт хамгийн олон шагнал хүртсэн жүжигчдийн нэгт зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд мөрөөдлөө биелүүлэхэд биеийн хэмжээ хамаагүй гэдгийг баталсан бодит жишээ болсон билээ.

 

3. Yalitza Aparicio

© Roma / Esperanto Filmoj and co-producer, © yalitzaapariciomtz / Instagram

Netflix-ийн “Roma” цувралд тоглож, Оскарын шагналд хүртэл нэр дэвшсэн тэрээр энэ шагналд нэр дэвшсэн анхны индиан гаралтай жүжигчин болсон түүхтэй. Улмаар тэрээр Time сэтгүүлээс нэрлэсэн 2018 оны шилдэг 10 жүжигчний нэгээр нэрлэгдэж, BBC сувгаас нэрлэсэн 2019 оны нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтанд хүйсийн эрх тэгш байдал, индиан овгийн хүмүүсийн эрхийг тод томруунаар хөндөж тавьсан дүрийнхээ ачаар багтсан байна.

 

4. Octavia Spencer

© The Help / DreamWorks and co-producers, © octaviaspencer / Instagram

Octavia Spencer бол Golden Globe болон BAFTA шагналуудыг тус бүр нэг удаа, SAG шагналыг 3 удаа хүртэж, 2011 оны “The Help” киногоороо Оскарын шагнал хүртсэн жүжигчин, кино зохиолч билээ. Тэрээр урлагийн замналдаа олон удаа дүр сонголтоос хасагдаж байсан бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварын ачаар өдий зэрэгт хүрсэн хэмээсэн байдаг. Мөн тэрээр залуу үеийн жүжигчдэд үлгэр дуурайлал болохыг хүсдэг. Учир нь би ч тэдний авч буй татгалзсан хариунуудыг байнга авдаг байлаа. Би яг л тэдний нэг л байсан” хэмээжээ.

 

5. Rebel Wilson

© Pitch Perfect / Brownstone Productions and co-producers, © rebelwilson / Instagram

Melanie Elizabeth Bownds буюу бидний мэдэхээр Rebel Wilson нь жүжигчин, комедиан, продюсер гээд олон төрлийн авъяастай нэгэн ажээ. Тэрээр 2012 онд нээлтээ хийсэн “Pitch Perfect” киноны Fat Amy-гийн дүрээрээ олонд танигдсан билээ. Энэ дүрээрээ тэрээр MTV Movie Awards-ын Шилдэг дүрийн тоглолт болон Шилдэг дуу оруулалт номинацийн эзэн болоод амжсан. Гэсэн ч түүнийг гадаад үзэмжээр нь шүүмжлэх шүүмж тасарсангүй. Харин жүжигчин бүсгүй маань тэр бүх сөрөг шүүмжийг тун эелдгээр хүлээн авч байдаг нь дэлхий даяар олон охидод үлгэр дуурайлал болдог гэдэг нь эргэлзээгүй.

 

6. Rossy de Palma

© Mujeres al borde de un ataque de nervios / Laurenfilm and co-producers, © rossydpalma / Instagram

Нэрт найруулагч Pedro Almodóvar-ын найруулсан “Women on the Verge of a Nervous Breakdown” киногоороо нэр алдарт хүрсэн испани жүжигчин бүсгүй маань тийм ч үзэсгэлэн төгөлдөр нэгэн биш хэдий ч жүжигчний чадварын хувьд онцгой нэгэн ажээ. Тэрээр кино урлагийн тогоонд орсноос хойш 30 жил өнгөрсөн хэдий ч европын кино урлагт байр сууриа алдаагүй хэвээр байгаа билээ.

 

7. Whoopi Goldberg

© The Color Purple / Amblin Entertainment and co-producers, © whoopigoldberg / Instagram

Америкийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолууд болох Emmy, Grammy, Oscar, болон Tony-ын наадмуудад бүгдээс нь шагнал хүртэж үзсэн цөөхөн хүмүүсийн нэг бол Whoopi Goldberg билээ. Анх “The Color Purple” киногоороо олны танил болж, Golden Globe шагналыг шилдэг эмэгтэй жүжигчний номинацид ялж авч байжээ.

 

8. Jack Black

© School of Rock / Paramount Pictures and co-producers, © jackblack / Instagram

Анхандаа өөрийн гадаад үзэмжинд сэтгэл хангалуун бус явдаг учир кино урлагт төдийлөн амжилт олно гэж бодоогүй жүжигчин эр маань өдгөө сонгодог инээдмийн киноны од болоод зогсохгүй “School of Rock” киногоороо Golden Globe шагналыг хүртсэн билээ.

 

9. John Bradley-West

© Game of Thrones / HBO and co-producers, © johnbradleywest / Instagram

“Game of Thrones” цувралын Samwell Tarly-ын дүрээрээ алдартай британи жүжигчин эр маань Conan O’Brien-ы шоунд орох үеэрээ Game of Thrones цувралын найруулагчид талархаж явдаг гэдгээ дурьджээ. Учир нь тэрээр киноны уг чухал дүрд өөрийнх нь биеийн хэлбэрийг үл тоон тоглуулж, итгэл хүлээлгэсэнд тун их баярладаг гэжээ. Хамгийн сонирхолтой нь HBO сувгийн найруулагчид уг дүрд яг түүн шиг биетэй хэн нэгнийг хайж байсан гэнэ шүү.

 

10. Josh Gad

Photo by Jeff Spicer/Getty Images

Америкийн дуучин, комедиан, жүжигчин Josh Gad “Frozen” хүүхэлдэйн киноны Olaf-ын дүрд дуу оруулсан нь түүнд 2 удаагийн Annie Awards хүртэх боломжийг олгосон билээ. Гэвч энэ бүх амжилтаас өмнө түүнд олон найруулагчид татгалзсан хариу өгдөг байсан бөгөөд түүний ээж нь хүүдээ урам хугарч буйгаа ч хэлж байсан удаатай ажээ. Мөн түүнд, “Чи алдартай болно гэж 15 жил мөрөөдөж, 3 жил түүнийхээ араас хичээлээ. Чи удахгүй мөрөөдөлдөө бууж өгөх биз” хэмээн ээж нь хурцалсан нь түүнийг ийнхүү амжилтанд хүргэсэн гэжээ.

 

11. Ron Perlman

Тамын хүүгийн дүрээрээ алдартай жүжигчин Ron Perlman кино урлагт 40 жилийг өнгөрөөсөн чамгүй туршлагатай нэгэн ажээ. Тэрээр өөрийн хүчирхэг хоолойны тусламжтайгаар маш олон кинонд дуу оруулж, дүр бүтээсэн билээ.

Photo by Carlos Alvarez/Getty Images

 

12. Ken Jeong

Photo by Gregg DeGuire/WireImage

“The Hangover” киноны Leslie Chow-ын дүрээрээ олны танил болсон түүний амжилтын нууцыг эхнэр нь уг кинонд нүцгэлсэн явдал нь хэмээн тодорхойлжээ. Учир нь үүний ачаар олон олон үзэгч эрчүүд өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун байх болсон гэжээ. Харин жүжигчин эр маань ч өөрийн биеийн талаар элэглэл бэлдэж ярихаа ч мартаагүй. Өдгөө тэрээр дэлхийн кино урлагийн зах зээлд хамгийн алдартай комедиануудын нэг болоод буй билээ.

Эдгээр жүжигчдийн Холливуд дахь амжилтын талаар та ямар бодолтой байна вэ? Өөрийн жүжиглэх ур чадварын ачаар олны танил болсон өөр ямар алдартнууд байна вэ?

9
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Adyasuren Badamhand

    Adyasuren Badamhand

    2020/11/02 at 21:28

    0

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *