Бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр бүр буруу хийсээр байдаг 20 зүйл

0

Жижиг юм бүхэн биднийг олон янзаар тодорхойлж байдаг. Жишээлбэл зарим оронд телевиз үзэнгээ хооллох нь энгийн үзэгдэл байдаг. Үүнтэй адил Грек, Турк зэрэг улсуудад ариун цэврийн цаасыг суултуурт хийхийг хатуу хориглодог байх жишээтэй. Улс орон бүрт тогтсон амьдралын хэмнэл байдаг боловч бид үнэхээр л зарим зүйлийг буруу хийдэг мөртлөө буруу хийж байгаа эсэхээ бодож ч үздэггүй. Ингээд бид танд амьдралынхаа турш анзааралгүйгээр буруу хийсэн байж болзошгүй зүйлсийг хүргэж байна.

1. Хоолны дараа ус уух

© depositphotos.com

Ус нь ходоодны шүүсийг шингэлдэг гэсэн түгээмэл ойлголт байдаг боловч хоолны дараа ус уух нь тийм сайхан санаа биш юм. Ялангуяа их хоол идсэний дараа бүр ч болохгүй. Жингээ хасах гэж байгаа үед ус уух нь илүү цадсан мэдрэмж төрүүлдэг боловч их хоол идсэний дараа ус уух нь гэдсийг хүндрүүлж таагүй мэдрэмж төрүүлдэг. Харин оронд хооллох үеэрээ бага багаар уух нь зөв.

 

2. Мөс шиг хүйтэн ус уух

© depositphotos.com © depositphotos.com

Мэдээж ус уух бол дэлхий дээрх хамгийн хэрэгтэй зүйл, ялангуяа халуун нартай өдөр аяга хүйтэн ус уувал сэргээд л ирнэ. Гэвч ямар муу болохыг нь та төсөөлж ч байгаагүй биз? Нэгэн судалгаагаар хүйтэн ус уух нь хоол боловсруулах эрхтний асуудлууд, тухайлбал ацалази гэх мэт шинж тэмдгүүдийг улам бүр дордуулдаг гэжээ. Хүйтэн ус таныг ноцтой өвтгөхгүй ч цусны судсуудыг нарийсгах болно.

 

3. Улаан лоолийг хөргөгчинд хадгалдаг

© depositphotos.com © depositphotos.com

Улаан лоолийг хөргүүрт хадгалах уу, лангуун дээр хадгалах уу? гэх асуулт дэндүү хуучирсан гэхэд болно. Ямартай ч энэ нь тухайн лооль хэр боловсорсон эсэхээс шууд хамаатай бөгөөд аль аль замаар нь хадгалж болно. Хадгалж буй температур 35ºF-ээс ихгүй байх ёстой. Гэсэн хэдий ч хөргүүрүүд ихэвчлэн 35ºF байхаар тохируулагдсан байдаг. Энэ тохиолдол улаан лоолийн амт нь сулардаг байна. Аз болоход хөргүүрээс гарсан улаан лоолийг тавиур дээр ил тавьж хэд хонуулах нь амт нь буцаад хэвэндээ орох болно.

 

4. Нүүрээ час халуун юм уу, цэв хүйтэн усаар угаадаг

© depositphotos.com © depositphotos.com

Шүршүүрт орж байхдаа нүүрээ угаах нь энгийн л үйлдэл мэт боловч халуун шүршүүрт орж байгаа тохиолдолд нүүрний арьсыг гэмтээх аюултай байдаг. Нөгөө талаар халуун ус нь арьсны хэрэгтэй тослогийг үгүй хийж хуурайшихад хүргэдэг. Тиймээс нүүрээ халуун бүлээн юм уу, хүйтэн усаар угаах нь хамгийн тохиромжтой.

 

5. Суултуурын тагийг хаалгүй орхидог

© depositphotos.com © depositphotos.com

Зүгээр л суултуурын тагийг онгорхой орхих нь таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй гэвэл та итгэх үү. Тагаа хаалгүй ус татах нь яг л амаа дарахгүй найтаахтай адил. Суултуур дахь бактериуд ойр хавийн 10 инч газар чөлөөтэй үсрэх бөгөөд энэ нь таны шүдний сойзон дээр хүртэл харагдахгүй бохир дуслууд наалдах боломжтой гэсэн үг.

 

6. Нарийн ногоог төрлөөс нь хамаарч зөв хадгалдаггүй

Бүх нарийн ногоог ижил нөхцөлд хадгалж болно гэж андуурч болохгүй. Хатуу ногоонуудыг (орегано, розмарин, ганга гэх мэт) үндэстэй нь цуг устай шилэнд хадгалбал илүү зүгээр. Харин яншуй, шинцай (иш болон навчнаас бүтсэн), гааны навч зэргийг цаасан уутанд хийгээд хөргүүрт хийх ёстой байдаг.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

7. Өглөөгүүр халуун шүршүүрт орох

© depositphotos.com

Бас нэгэн хариулт нь олддоггүй асуулт бол шүршүүрт өглөө эсвэл орой орохын аль нь дээр вэ хэмээх асуулт юм. Өглөө шүршүүрт орвол мэдээж сайхан сэргэнэ. Гэхдээ зөвхөн хүйтэн талдаа усанд орох үед л эерэг нөлөөтэй байдаг. Түүнчлэн орой унтахаасаа өмнө шүршүүрт орох нь сайн унтахад тусалж чадахгүй ч зүгээр л гэртээ цэвэрхэн байхад тань болж тусалж чадна. Орой орж байгаа бол хэт халуун биш бүлээн шүршүүрт орох хэрэгтэй. Учир нь хэт халуун ус арьсыг маш их хуурайшуулдаг.

 

8. Хуванцар савыг дахин халаадаг

© depositphotos.com © shutterstock.com

Халааж болдоггүй хуванцар саванд хоол халаах үед хоолонд маш олон төрлийн хортой химийн нэгдэл шингэн ордог. Хэдийгээр зарим хуванцар савыг халааж болдог ч савныхаа найрлагыг яг таг мэдэхгүй л бол болгоомжтой байх хэрэгтэй. Зөвшөөрөгдсөн хуванцар ч халаах үед химийн нэгдэл үүсгэхгүй байна гэсэн батлагаа байхгүй.

 

9. Лаазалсан бүтээгдэхүүнийг онгойлгохоосоо өмнө угаадаггүй

© depositphotos.com © depositphotos.com

Нийтлэг итгэл үнэмшил хэдий ч тахианы махыг угаах нь маш буруу. Харин нөгөө талд лаазалсан бүтээгдэхүүний бараг л угаадаггүй боловч тэр нь маш буруу зүйл юм. Учир нь лаазалсан бүтээгдэхүүн дээр тогтсон бичил тоос лаазыг онгойлгох төдийд л дотор нь байгаа хоол, хүнс рүү орж чадна.

 

10. Тефлоныг өндөр хэмд халаадаг

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Наалддаггүй хайруулын тавгийг зөв хэрэглэхгүй бол эсрэгээрээ эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг. Тефлоныг 500ºF-ээс дээш халаах (хоол халаах эсвэл бага хоол хийх) үед хүний биеийг хордуулах боломжтой тоосонцор болон хий ялгаруулж эхэлдэг. Ингэснээр ийм хайруулын таваг хэрэглэж болохгүй гэсэн үг биш, зөвхөн зориулалтаар нь хэрэглэж байхыг зөвлөж байна. Хэрэв махан хоол хийх гэж байгаа бол цутгамал төмөр сав ашиглах хэрэгтэй. Мөн боржин чулуун гадаргуутай савыг дунд зэргийн галаар халаах ёстой.

 

 

11. Хурдан иддэг

© depositphotos.com © depositphotos.com

Хоолоо маш удаан зажилж иддэг нь Япон хүмүүсийн байнга туранхай байдгийн гол нууц нь юм. Удаан идэх нь биднийг хэтрүүлэн идэхгүй байхад тусалдаг. Учир нь бидний цадсан талаар мэдээлэл тархинд 20 минутын дараа очдог байна. Энэ үед удаан зажилж идэж байгаа хүмүүс цадаж байгаагаа мэдэрч бага иддэг. Савх ашиглаж хоолоо идвэл илүү үр дүнтэй байх болно.

 

12. Хоол идэж байхдаа телевиз үздэг

© depositphotos.com © cottonbro / Pexels

Харвардын судлаачдын гаргасан судалгаанд анхаарал сарних нь таргалалтын гол шалтгаан болдгийг тогтоожээ. Учир нь анхаарал сарних үед бид энгийн үеэсээ илүү их идэх хандлагатай байдаг.

 

13. Сэрснийхээ дараа шууд кофе уух

© depositphotos.com

Судалгаанаас үзэхэд кофе уух цаг нь таны кофеины зохист хэмжээнд чухал нөлөөтэй. “Стрессийн даавар” гэж нэрлэгддэг кортизол нь таныг анхааралтай байлгах үүрэгтэй. Харин тэрхүү кортизолын ялагаралт өдөрт 3 удаа хамгийн дээд цэгтээ хүрдэг бөгөөд эхнийх нь өглөө сэрсний дараа юм. Хэрэв тэрхүү оргил үед нь кофе уувал биеэс кортизол ялгарах үйл явц гэнэт удаашрах эрсэлтэй.

 

14. Бургерийг тойрог хэлбэрээр иддэггүй

Шинжлэх ухаанчид бургер идэх хамгийн зөв аргыг олсон бөгөөд тэр нь бидний байнга иддэгээс шал өөр байж таарлаа. Харин тэрхүү зөв арга бол бургерээ 8 хэсэг болгон хуваагаад тойрог хэлбэрээр идэх юм. Барьж байгаад хажуу тийш нь хазаж нь идэх нь буруу байх нь ээ.

 

15. Бургерээ хэт чанга барих

© shutterstock.com © Szabó Viktor / Pexels

Бургер идэхдээ гаргадаг өөр нэг алдаа бол хэт чанга барих юм. Ингэж шахвал талх нь үүрч, доторх орцууд нь задарч гарч магадгүй. Харж байгаачлан эрхий болон чигчий хуруу бургерны доор байх ёстой бол бусад 3 хуруу дээр нь байрлах ёстой. Гэвч ингэж 2 гараараа барихаар шарсан төмсөө идэхэд л хэцүү болох юм даа.

 

16. “А4”-ийн цаас ашиглан “Pringles” идэх

Та “Pringles” чипсийг дандаа буруу иддэг байсан байх. Гэхдээ зүгээр ээ угаас энэ чипсний сав нь зөвхөн чипсээ асгахгүй байх л зориулалттай учраас хүн бүр л буруу иддэг. Тиймээс бичгийн цаас нугалаад зурагт харагдаж байгаа шиг хийхэд чипснүүд хугарахгүй гарч ирэх болно.

 

17. Гадилыг буруу хальсалдаг

Сармагчин гадил арилгахыг харсан бол биднээс өөрөөр арилгаж байгааг нь анзаарч болно. Дараагийн удаа гадилаа хальслахдаа иштэй хэсгээс нь доош татах маягаар хальснаас нь салгаарай.

 

18. Хүргэлтийн хоолны савыг таваг болгохгүйгээр идэх

© NJ_NMaster / Twitter © shutterstock.com

Хоол хүргэлтийн хайрцаг нь анх 1894 онд патентаа авч байсан бөгөөд дизайныг нь маш сайн бодож байж гаргасан гэдэг нь нүдэнд илт. Энэ хайрцагт шингэн зүйл ч хийж болдог бөгөөд шаардлагатай бол хайрцгийг задлаад таваг болгон ашиглаж ч болно.

 

19. Элсэн чихэр хийсэн бол тойрог хэлбэрээр хутгахгүй

Цайнд хийсэн элсэн чихрээ хамгийн хурдан уусгах арга бол шугаман хөдөлгөөнөөр хутгах юм. Ингэснээр цай асгарахаас сэргийлнэ.

 

20. Гадаадад явахдаа ариун цэврийн цаасаа яаж хаях вэ?

© depositphotos.com © depositphotos.com

Ариун цэврийн цаасыг суултуур луугаа хаях нь мэдээжийн зүйл мэт боловч аль улсад байгаагаас хамаарч өөр байх боломжтой. Жишээлбэл, Грек, Турк, Болгар гэх мэт улс орнуудад хэрэглэсэн цаасаа заавал хогийн саванд хаядаг. Учир нь бохир усны систем нойлын цааснаас болж маш их доголддог бөгөөд усанд ариун цэврийн цаасыг задлах чадвар байхгүй юм.

18
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *