Өвлийн улиралд хөлөө дааруулахгүйн тулд нэг л зүйл бэлдэхэд болно…

2

Хүйтэнд хамгийн түрүүнд хөл даардгийг та эрхбиш анзаарсан биз ээ. Хүйтэнд цусны эргэлт удааширч захын эрхтнүүдэд цусан хангамж хангалттай очдоггүй. Ингээд бидний хөл амархан даарч эхэлдэг байна. Үүний үр дагавар ч бас гарах нь мэдээж…

Ханиад томуу, цистит, бөөрний өвчлөл – энэ бол хөл даарснаас болж тусах өвчний жагсаалтын эхлэл төдийхөн. Тэгээд яаж дулаахан байлгах уу? Ажлаа тараад гэртээ харих нийтийн унааг хүлээж хүйтэнд зогсоно, тийм ээ, бас өвлийн хүйтэнд эрүүл агаарт алхахыг хэн ч хорьж чадахгүй шүү дээ.

Энэ үед зузаан ултай өвлийн гутал, нэхмэл зузаан оймс ч олигтой дулаацуулж чадахгүй үе бий. Хөлийн хуруунаас эхлээд л даарч байгааг мэдэрнэ. Хүйт улам дээшилсээр бүх биеийг хамардаг.

Тийм учраас та бүхэндээ өвлийн хүйтэнд хөлөө дулаахан байлгах аргыг заахаар бэлдлээ.

Хөлөө хэрхэн дулаахан байлгах вэ?

Танд хэрэгтэй зүйл:

  • Өвлийн гутал
  • Хайч
  • Маркер
  • Дулаан ойлгогч

Мөнгөлөг цаасаар бүрсэн дулаан ойлгогчийг паарны ард тавьж гэрээ дулаацуулдаг. Энэ цаасыг барилгын материалын дэлгүүрээс авч болно.

Бэлдэх дэс дараалал:

1. Гутлынхаа улавчийг сугалж аваад дулаан ойлгогч дээрээ байрлуулна.

2. Маркераар улавчаа тойруулаад зурж тэмдэглэгээ хийнэ.

3. Тэмдэглэгээний дагуу дулаан ойлгогчоо хайчлаад гутландаа хийнэ.

4. Дээр нь гутлынхаа улавчийг дэвсээрэй

Хөл дулаан байлгах улавчийг хэрхэн бэлдэх бичлэгийг үзэж сонирхоно уу.

Бас нэг чухал анхааруулах зүйл байна: нэгэн туршлагатай аялагч өгсөн юм. Хөлийн улыг бүрэн амьсгалуулахын тулд улавчиндаа 3-4 мм диаметртэй хэд хэдэн нүх гаргаарай.

Ингэснээр дулааны солилцоо сайн явагдана, мөн газраас ирэх хүйтэн агаар хөлийн ул руу ирэхгүй.

Өвлийн хүйтэнд дулаацах нууцыг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

32
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Rash Bolor

    Rash Bolor

    2018/11/08 at 19:12

  2. Rash Bolor

    Rash Bolor

    2018/11/08 at 19:12

  3. Rash Bolor

    Rash Bolor

    2018/11/08 at 19:12

  4. Galdan Ganchimeg

    Galdan Ganchimeg

    2018/11/10 at 23:39

    Ķ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *