Энэ цаг үеийн хамгийн өндөр үнэтэй 21 хөлбөмбөгчин

0

Дэлхийн томоохон санхүүгийн фирмүүдийн нэг энэ цаг үед амьдарч байгаа хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргажээ.

Энэ жагсаалтад спортын ертөнцөд нэр алдраа цуурайтуулсан хөлбөмбөгчид болох Барселона клубын довтлогч Лионел Месси, Парис Сан Жермейн клубийн гоалын машин Неймар болон Ювентус клубын довтлогч Кристиано Роналдо нар багтжээ – өөр ямар хөлбөмбөгчид багтсан бол?

“KPMG” – аудитын нийлүүлэгч, татвар болон зөвлөгөө өгөх үйлчилгээг Европт үзүүлдэг энэхүү газар хөлбөмбөгчдийн зах зээлийн үнэ ханшийг олон хувилбараар судалж, дараах жагсаалтыг гаргажээ:

  1. Гэрээ (клубтэй урт хугацааны гэрээ байгуулсан хөлбөмбөгчид илүү өндөр цалин авна)
  2. Тухайн тамирчны үзүүлэлт (гоал, дамжуулалт, хууралт, бөмбөг таслалт болон бусад статистик тухайн хөлбөмбөгчний талбай дээрх үр дүнтэй тоглолтыг харуулна)
  3. Багийн үзүүлэлт болон чанар (тоглолтын үр дүн, лигт өрсөлдөх чадвар, санхүүгийн бололцоо хөлбөмбөгчний үнэлгээнд нөлөөлнө)
  4. Багийн нэр хүнд (ямар багаар овоглож байгаа нь хөлбөмбөгчинд чухал нөлөө үзүүлнэ)

“KPMG” хэлэхдээ “үнэ” болон “үнэлгээ” хоёр хоорондоо маш их ялгаатай байдаг гэнэ. Нэг ёсондоо “Үнэ бол тухайн хөлбөмбөгчний багт үзүүлэх үр нөлөө эсвэл багийн төлөө хийсэн зүйлд хариу болгон өгч буй төлбөр юм. Харин үнэлгээ бол багт үзүүлэх нөлөө эсвэл багийн төлөө хийсэн зүйлийг үнэлж буй явдал аж.”

Нэмээд “Хөлбөмбөгчдийн солилцоо наймаа цаг хугацаанаас хамаарч, хугацаа болон нөхцөл байдлын хувьд өөр өөр хийгддэг бөгөөд хөлбөмбөгчдийн багийг орхих явдал лигийн дүрэм журам, клубтэй байгуулсан гэрээнээс шууд хамаардаг байна.”

Ингээд хамтдаа “KPMG”-ийн зүгээс гаргасан энэ цаг үеийн хамгийн өндөр үнэтэй 21 хөлбөмбөгчний жагсаалттай танилцацгаая.

21. Габриел Хесус, Манчестер Сити, довтлогч (Премьер Лиг) – 104.6 сая доллар

 

20. Кристиан Эриксен, Тоттенхэм Хотспур, хагас хамгаалагч (Премьер Лиг) – 104.8 сая доллар

 

19. Луйс Суарез, Барселона, довтлогч (Ла Лиг) – 104.9 сая доллар

 

18. Роберт Левандовски, Бавариа Мюнхен, довтлогч (Бундеслиг) – 105.7 сая доллар

 

17. Марк-Андрей тер Штеген, Барселона, хаалгач (Ла Лиг) – 107.8 сая доллар

 

16. Паоло Дибала, Ювентус, довтлогч (Сери А) – 112.8 сая доллар

 

15. Роберто Фирмино, Ливерпүүл, довтлогч (Премьер Лиг) – 115.8 сая доллар

 

14. Деле Алли, Тоттенхэм Хотспур, хагас хамгаалагч (Премьер Лиг) – 124.3 сая доллар

 

13. Кристиано Роналдо, Ювентус, довтлогч (Сери А) – 129.7 сая доллар

 

12. Тони Кроос, Реал Мадрид, хагас хамгаалагч (Ла Лиг) – 131.5 сая доллар

 

11. Ромелу Лукаку, Манчестер Юнайтед, довтлогч (Премьер Лиг) – 132.5 сая доллар

 

10. Филиппе Коутиньо, Барселона, хагас хамгаалагч (Ла Лиг) – 133.2 сая доллар

 

9. Энтуан Грийзманн, Атлетико Мадрид, довтлогч (Ла Лиг) – 145.7 сая доллар

 

8. Пол Погба, Манчестер Юнайтед, хагас хамгаалагч (Премьер Лиг) – 147 сая доллар

 

7. Кевин де Бройн, Манчестер Сити, хагас хамгаалагч (Премьер Лиг) – 159.6 сая доллар

 

6. Эден Азар, Челси, довтлогч (Премьер Лиг) – 170.2 сая доллар

 

5. Харри Кейн, Тоттенхэм Хотспур, довтлогч (Премьер Лиг) – 177.2 сая доллар

 

4. Мохамед Салах, Ливерпүүл, довтлогч (Премьер Лиг) – 182.4 сая доллар

 

3. Килиан Мбаппе, Парис Сан Жермейн, довтлогч (Лиг 1) – 221 сая доллар

 

2. Лионел Месси, Барселона, довтлогч (Ла Лиг) – 210 сая доллар

 

1. Неймар, Парис Сан Жермейн, довтлогч (Лиг 1) – 271 сая доллар

9
ГоёГоё
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *