Ретро стилийн шинэ гэрэл зургийн аппарат ирэх 6-р сард худалдаанд гарна

0

Ретро стилийн шинэ гэрэл зургийн аппарат ирэх 6-р сард худалдаанд гарнаМикроскоп болон термометрийн бизнесээс эхлэлтэй Олимпус /Olympus/ корпорацийн 1959 оноос 1980-аад оны эх хүртэлх хугацаанд үйлдвэрлэж байсан Олимпус Пен /Olympus Pen/ цуврал 2009 оноос Pen E-P1 аппаратаар дахин хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Түүнээс хойш 2010, 2011 онуудад E-P2, Е-РL1, E-P3, E-PL3 зэрэг загваруудаа худалдаанд гаргасан тус корпораци энэ оны 6-р сард ретро загвартай шинэ гэрэл зургийн аппаратаа худалдаанд гаргах гэж байгаагаа албан ёсоор танилцуулсан байна. Pen E-P5 хэмээн нэрлэгдсэн энэхүү загвар нь TruePic VI график процессор бүхий 16 MP Live MOS матриц, 3 инчийн нугасан холбоост мэдрэгч дэлгэц, зургийн тогтворжуулагч систем зэргээр тоноглогдсон бөгөөд 1/8000 секундын хурдтай механик хөшигтэй анхны тольгүй аппарат гэдгээрээ энэ төрлийн хамгийн хурдан аппарат болж байгаа аж. Макро болон динамик зургийн хорхойтнуудад таалагдах гайхалтай хурдан автофокус FAST AF бүхий Olympus Pen E-P5 аппарат нь утасгүй интернэтийн модультай нэгдсэн нь зөвхөн зураг аплоад хийгээд зогсохгүй цахилгаан шуудан илгээх, олон нийтийн сүлжээнүүд рүү хандах зэрэг үйлдлүүдийг хийх боломжийг олгожээ. Түүнчлэн гар утсаараа аппаратаа холоос удирдах боломж ч агуулагдаж байгаа юм. 20-р зууны дунд үеийн классик аппаратнуудтай маш адилхан уг аппаратны зарим хэсэгт арьсан бүрээс нааж өгсөн нь бүр ч адилхан болгож өгчээ. Ирэх 6-р сараас худалдаанд гарах уг аппаратны үндсэн нь үнэ нь 1000 доллар гэж таамаглаж байгаа бөгөөд нэмэлт линз нэмэгдсэнээр 1450 доллар болох гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *