Африкчууд хуучин резинэн углаашийг өнгөлөг тоглоом болгож байна

0

Африкчууд хуучин резинэн углаашийг өнгөлөг тоглоом болгож байнаЯдуу зүдүү амьдрал хүнийг олон зүйлд сургадаг. Хүн амын үүднээс авч үзвэл хүндрэлтэй асуудлуудаар дүүрэн Дэлхийн хамгийн ядуу бүс болох Африк тивийн иргэд хог хаягдлыг эргүүлэн ашиглахад гарамгай сайн суралцсан улс. Амьдрахын төлөө хогийг эх сурвалж, түүхий эд болгон харах ухаанд суралцсан Африкчуудын бүтээлч сэтгэлгээг харуулсан олон жишээ байдгийн дотроос өнгө өнгийн хуучин резинэн углаашийг хэрхэн өнгөлөг гоёхон тоглоом хийхэд ашиглаж байгааг харуулсан фото багцыг үзэгч та бүхний өмнө дэлгэж байна. Кени улсын нийслэл Найроби хотод байрладаг Ocean Sole хэмээх дахин ашиглалтын компани Зүүн Африкын орнуудын эргийг цэвэрлэж, тэнд хаягдсан хуучин резинэн шаахай, углаашнуудыг цуглуулаад угааж цэвэрлэн дахин ашигладаг. 45 орчим ажилтантай уг компани хуучин шаахайгаар 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба 2008 онд Ромд болсон загварын долоо хоногийн үзүүлэн болгож 5.5 метрийн өндөртэй анааш хийн явуулж байжээ. Компанийг үндэслэн байгуулагч Жули Черч 1999 оны үед Кенийн эргийн ойролцоо Уорлд Вайд Фанд /WWF/-ын далай тэнгисийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Кенийн хүүхдүүд эрэг дээр хаягдсан углааш шаахайнуудаар тоглож байхыг анх харсан байна. Мөн эрэг дээр өндгөө дарах гэсэн яст мэлхийнүүд эргийн дагуу хог хаягдлын дундуур явах гэж ихээхэн хүч чармайлт гарган тэмцэх болдгийг анзаарсан тэрээр хог хаягдлыг цэвэрлэхийн зэрэгцээ тэдгээрийг дахин ашиглахыг бодох болсноор байгальд ээлтэй энэ компаний үйл ажиллагаа эхлэх үндэс болсон байна. Жилдээ 150,000 орчим долларын эргэлтийн хөрөнгөтэй тус компани бүтээгдэхүүнийхээ 70 хувийг Америк, Европ, Япон зэрэг орнуудад борлуулахыг зорьдог аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *