Үзсэнийхээ дараа өөрийн эрхгүй санаа алдахад хүргэх 15 хүчирхэг гэрэл зураг

2

Заримдаа ганцхан зураг хүртэл амьдралыг өөр өнцгөөс харахад хүргэдэг. Бидний эргэн тойронд байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй, уйтгартай ажил, бага цалин, аймшигтай ширүүн уур амьсгал гээд л – харин дэлхий дээр жирийн нэг засмал замыг ид шидийн зүйл мэтээр хүлээн авч байна, амьдарч байгаа өдөр болгоноо тэд бэлэг гэж хүлээн авах ажээ.

Эдгээр гэрэл зургуудыг интернетээс олж түүхийг нь уншаад бид ч гэсэн өөрийн эрхгүй санаа алдацгааж билээ. Та заавал үзээрэй.

1. Индонезийн энэ тосгоны хүүхдүүд амьдралдаа анх удаа засмал зам харж байгаа юм, муухай болгохгүй гээд бүгдээрээ гутлаа тайлцгаажээ

© Mas Rufi / Twitter

 

2. Алексийг ээж нь Испанид болсон метал-хөгжмийн наадамд авчирсан юм. Бусадтай цуг дуу хөгжим сонсож нэгэн хэвийн амьдралаасаа түр ч болов тасраг гэж хүсжээ, гэтэл тэр өөрөө тус наадмын од нь болсон юм

© Daniel Cruz / Resurrection Fest / Facebook

 

3. Аушвиц хopих лaгеpийн хopигдлууд 72 жилийн дараа уулзацгааж байна. Тэдний гар дээрх хopигдлуудын шивээс – хopих лагерьт байхад нь шивжээ.

© Sandi Bachom / Twitter

 

4. Түргэн тусламжийн эмч Крис Троки автомашины ослын улмаас машиндаа шатаж байсан жолоочийн aмийг аварчээ. Тэр шатаж байсан жолооч нь Крисийг багад нь аварч байсан эмч буюу түүнийг дутуу төрсөн байхад нь vхлээс аварсан ачтан байв.

© Chris Trokey / Facebook

 

5. Жирэмсэн нохойг 17 удаа бyyджээ. Мэггийг сайн дурынхан аварсан, одоо хайрлах эзэнтэй болсон төдийгүй өөрөө эмчилгээний нохойны үүргийг гүйцэтгэж байна.

maggiethewunderdog / instagram

“Би эмчлэгч нохойны шалгалтаа сайн өгсөн”

 

6. Бүсгүй гэрэл зурагчнаас хоёр зургийг нийлүүлж өгөхийг хүсжээ – хэдэн мянган километрийн цаана цэргийн алба хааж байгаа учраас ирж чадахгүйд хүрсэн эр нөхөр болон өөрийнхөө гэрэл зургийг.

jenniferarielphotography / instagram

 

7. Тайванийн 8 настай Цуо Зе Ганг ээжийнхээ дурсгалыг хүндэтгэж 4 мянган метрийн өндөртэй ууланд авирч чаджээ. Өндөр ууланд авирснаар ээжтэйгээ жоохон ч гэсэн ойртоно гэдэгт хүү итгэлтэй байна.

© 鄒品為 / Facebook

 

8. Золбин муур машинд дайруулсны улмаас хойд хоёр хөлөө тайруулсан юм. Болгарын мэс заслын эмч түүнд хиймэл хөл хийж өгч түүнийг дахин явах боломжтой болгожээ.

© East News

 

9. Макс, Лидия хоёр өөрсдийн хуриман дээрээ эрвээхийнүүд нисгэж сүйт бүсгүйн нaс бaрсан эгчийнхээ дурсгалыг хүндэтгэжээ. Эрвээхийнүүд нисэн одсонгүй. Тэд зочдын мөрөн дээр сууж арга хэмжээ дуусан дуустал үлдэцгээжээ.

© Jessica Manns Photography / Facebook

 

10. “Ээж минь өчигдөр химийн эмчилгээний сүүлчийн курсыг дуусгаж чадлаа”

© boostykaka / Reddit

 

11. Дэлхийн 1 дүгээр дaйнд aмь үpэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө, Унгар

© rywiz12 / Reddit

 

12. “Миний нохой 7 жилийн өмнө нaс бaрсан юм. Google Map дээрээс гэрийнхээ зургийг харахад тэр минь байшингийнхаа дээвэр дээр л сууж байна. Нохойгоо ямар их санаж байна гээч…”

© Belyvik 3 / Pikabu

 

13. Манил хотын боомтын дүүрэг дэх эрэг, Филиппин

natgeo / instagram

 

14. Флоридад 633 шумбагч далайн ёроолын хогийг цэвэрлэж дэлхийн рекорд тогтоожээ: тэд өөрсдийн гараар 737 кг хог, 27 кг загасны уурганы сатурк түүжээ.

© East News

 

15. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ирээдүйд туслах нохойнуудыг тэвчээр, тайван байдалд сургаж байна: тэд театрын зааланд сууж жүжгийг дуустал нь үзнэ.

© jcepiano / Reddit

Таны нулимсыг гаргахад хүргэсэн сэтгэл хөдөлгөм түүх байна уу?

284
ГоёГоё
35
ХарамсалтайХарамсалтай
23
ХөөрхөнХөөрхөн
19
БахархмаарБахархмаар
19
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Akiro Kiro

    Akiro Kiro

    2019/09/06 at 20:54

    :'(

  2. Ган Зул

    Ган Зул

    2019/09/06 at 22:08

    Б. Цэвка

  3. Б.Сайн Баяр

    Б.Сайн Баяр

    2019/09/06 at 22:16

    Тэр нохой амьд бсиму сүнс юм уу?

  4. Аз Баяр Жаргал

    Аз Баяр Жаргал

    2019/09/06 at 23:20

    Trevor Noahiin ter ursdag shatand suuh gej delguur ordog gdgiig sonschihood l bas delhii yortsontsiin talaar gun bodold orson shu :))

  5. санаа алдахгүй бна

  6. Tortaiwan Ganerdene

    Tortaiwan Ganerdene

    2019/09/07 at 11:42

    ishzai

  7. Geegii Chuka

    Geegii Chuka

    2019/09/07 at 17:37

    Жирэмсэн нохой биш ээ хээлтэй нохой.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *