Тэр болгон зориулалтаар нь ашиглаж мэддэггүй аливаа эд зүйлсийн нууцлаг боломжууд. Мэдээд авахад илүүдэхгүй!

3

Эд зүйлсийг он удаан жил хэрэглэж байгаа ч гэсэн бүрэн утгаар нь ашиглаагүй явсан байдаг. Жишээ нь гэхэд дэвтрийн хуудасны захын урт шугам – гал түймэр эсвэл хэн нэгний дайралтаас өөрийгөө хамгаална, гар бичмэл гэдэг зүйл маш үнэтэй зүйл биз дээ? Бид тэр хэсгийг огт тоодоггүй.

Өнгөц харахад гоёл чимэглэл мэт боловч өөрийн гэсэн үүрэгтэй зүйлсийн нууцыг дэлгэж байна.

1. Үүргэвч дээрх зүсэлттэй ромбо нэхээс

Анхандаа энэ ромбо зөвхөн аялагчдын үүргэвч дээр байдаг байжээ: зүссэн хэсгээр нь аялалд ашиглах олсоо зүүж явна. Хотынхны хувьд энэ хэсгээс шүхэр, устай сав, үдээстэй пүүзээ өлгөж болно.

 

2. iPhone утасы камерны доор байгаа цэг

© Bhubeth_Bhajanavorakul / depositphotos

Ар талд байрлах камер болон гэрлийн дундах жижиг нүх – энэ бол хоёр дахь микрофон юм. Энэ нүх гадны дуу чимээг намжаах зориулалттай.

 

3. Шүдний чигчлүүр

© zachraffensperger / reddit

Шүдний чигчлүүрийн үзүүрт байгаа тэр хэсгийг та гоёл чимэглэл л гэж бодож байгаа болов уу. Угтаа бол япон дизайнеруудын боловсруулсан хувилбараар бол хэрэглэсэн шүдний чигчлүүрийг тавих зориулалттай юм. Хоолоо идэж байхдаа шүдээ цэвэрлээд, муухай болгохгүй гэсэн үүднээс хугалж шүдний чигчлүүрээ тавина.

 

4. Компьютерын гар дээр байгаа товгор зураас

F болон J (монгол хувилбар дээр Ө болон Р) үсэг дээр товойлгосон зураас мэдрэгдэнэ – арван хуруугаар бичдэг хүмүүст баримжаагаа авах зориулалттай юм. Энэ бол эхлэх товчлуур буюу гарын долоовор хуруунууд тавигдана. Тус тэмдэглэгээний тусламжтайгаар гарынхаа байрлалын баримжааг авах боломжтой.

 

5. Кетэн дээрх нүх

Анх кетийг сагсан бөмбөгийн тамирчдад зориулж үйлдвэрлэсэн гэдэг. Тамирчид үдээсээ сайн зангидах үүднээс хажуу бөөрөн дээрээ нүхтэй байжээ. Орчин цагийн кетнүүд ч гэсэн ийм нүхтэй байх нь бий. Гэхдээ үндсэн зорилго нь нэмэлт агааржуулагчийн үүрэг гүйцэтгэнэ, хэрвээ та өөрөө хүсвэл үдээсний нүх болгон ашигласан ч болох юм.

 

6. Сармис шахагчийн бариул дээр байх нүх

© EvGeN1987 / pikabu

Энэ багаж зөвхөн сармис шахах зориулалттай төдийгүй мөн интоорын яс авах зориулалттай. Багажны бариул дээрх нүхэн дээр жимсээ тавиад дарахад яс нь өөрөө шахагдаж унана.

 

7. Цаасны хутган дээрх зураасан тэмдэглэгээ

Цаасны хутганы ирийг хугалаад шинэ хурц ир гаргаж болдог. Хуучирсан ирийг хугалахын тулд арын түгжээг сугалаад ирний үзүүрт нь хийж дарна.

 

8. Шарах шүүгээний доорх шургуулга

© anchorwithaxes / pikabu © OpenClipart-Vectors / pixabay © Silberfuchs / pixabay © Astryd_MAD / pixabay

Энэ хэсэгт ихэвчлэн дараагийн хэрэглээгээ хүлээх хайруулын таваг, шорлогны шор зэрэг хэвтэж байдаг. Үнэн хэрэгтээ зуухны энэ хэсэг халаах зориулалттай юм. Шарах шүүгээнд өөр хоол болж байхад бэлэн болсон хоолыг хөргөхгүйн тулд хийнэ.

 

9. Шпагеттиний халбаганы нүх

© PolarChi / imgur

Халбаган дээрх нүх хэдий хэр хэмжээний гоймон чанахад толгойгоо гашилгахгүй байхад зориулагдсан. Нүхний хэмжээ – нэг хүний стандарт порц ажээ.

Эдгээр нууцуудыг та бүгдийг нь мэддэг байсан уу?

98
БахархмаарБахархмаар
40
ГайхмаарГайхмаар
18
Ха ХаХа Ха
17
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Munkh Lhagva

    Munkh Lhagva

    2019/09/07 at 00:00

    Mungunchimeg Bayarmagnai

  2. Batbayr Zolzaya

    Batbayr Zolzaya

    2019/09/08 at 13:46

    Nyamdelger Tuwaanjaw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *