Урт наслахын тулд мөнхийн ус уух шаардлагагүй! Харин энэ дасгалыг тогтмол хийхэд л хангалттай

3

Эмч нар болон бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүд үргэлж аль болох эрүүл амьдралын хэв маягаар амьдрахыг санал болгодог. Дээрээс нь эрүүл, зөв хооллож, бие организмдоо анхаарал хандуулахаас гадна өдөр тутмын амьдралдаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь чухал юм.

Хэрэв та урт наслахыг хүсэж байвал, энэ хүслийг чинь биелүүлэх хэд хэдэн дасгал байдаг гэдгийг дуулгахад таатай байна. “CNN”-ийн мэдээллэж буйгаар тогтмол дасгал хийснээр хүн удаан хөгширдөг болохыг баталжээ. Үүний нэг тод жишээ бол сунгалтын дасгал юм. Мөн йог болон пилатизын дасгалууд ч урт наслахад туслах ач тустай.

TORWAISTUDIO / Shutterstock.com

 

Оролдож үзэх хэрэгтэй энгийн дасгал

Биеэ доош нь нугалахын тулд, гарынхаа хуруунуудыг хөлийнхөө хуруунуудад хүргэж, бүтэн биеэ тэр чигт нь сунгана. Энэ дасгалыг тогтмол хийвэл та гарцаагүй урт наслах болно.

Настай хүмүүст магадгүй энэ дасгалыг хийхэд хүндрэлтэй байж мэднэ. Гэхдээ бага багаар, зөөлөн хийхэд болохгүй зүйл байхгүй. Мэдээж мэргэжлийн эмчийн хяналтан дор уг дасгалыг хийж сурвал бүр ч илүү үр дүнтэй байна.

VolianskyiPhoto / Shutterstock.com

 

Тэгэхээр, энэ дасгалыг хэрхэн хийх вэ?

Эхлээд та бүтэн биеэ хэсэг хугацаанд халааж, дасгалыг хийж эхлэхдээ бэлдэх хэрэгтэй.

Дараа нь хоёр хөл дээрээ зогсож, хоёр гараа газарт хүргэх гээд хичээгээрэй. Энэ үед таны нуруу болон хөл эгц шулуун байх ёстой гэдгийг санаарай.

Lemurik / Shutterstock.com

Хүчлэх эсвэл хэт биеэ ядрааж болохгүй. Тав тухгүй, хэт хэцүү санагдвал дасгалыг зогсоох хэрэгтэй. Хэрэв та уян хатан байдлаа сайжруулж чадах юм бол энэ дасгалыг төвөггүй хийж сурна. Дасгалыг хийгээд байх тусам, та удахгүй эв дүйгээ олж чадна.

Энэ төрлийн дасгалууд нь булчингийн зангиралт, спазм зэргийг чөлөөлдөг. Эд эрхтнийг амрааж, биеийг хүчилтөрөгчөөр хангана. Яагаад гэвэл биед маш олон булчин болон эрхтнүүд байдаг. Мөн уг дасгал хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах ач тустай.

VolianskyiPhoto / Shutterstock.com

 

Урт наслахад туслах бусад дасгалууд

Нэгэн судалгаагаар та эрүүл чийрэг байх болон урт наслахын тулд заавал хүнд төрлийн дасгалууд хийх шаардлагагүй болохыг олж тогтоосон байна. Юу гэхээр, хүмүүс тогтмол тоогоор биеийн идэвхтэй хөдөлгөөнүүд болох явган алхах, гольф тоглох болон сунгалтын дасгал хийх нь байнга суугаа ажил хийдэг хүнтэй харьцуулахад 5.5 жилээр илүү урт насалдаг гэнэ.

Иймд хэрэв та урт наслахаар зорьж байгаа бол суугаа ажил аль болох бага хийгээрэй. Бага ч болов дасгал хөдөлгөөн хийх нь огт хийхгүй байхаас хамаагүй дээр гэдгийг бүү мартаарай. Мөн та ямар ч дасгал хөдөлгөөн хийхийн өмнө мэргэжлийн эмчид хандаж, эрүүл мэндийн байдлаа шалгуулаарай.

Rocksweeper / Shutterstock.com

Та ямар дасгал хөдөлгөөн хийдэг вэ?   

22
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Амгаланжаргал А.

    Амгаланжаргал А.

    2019/09/06 at 09:11

    Мөнхийн ус ууж бгаад трндээ хахаж цацаад үхчүл яахын тэ??

  2. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/09/06 at 11:54

    Ariunaa Boldbaatar

  3. Boogii Bolor-Erdene

    Boogii Bolor-Erdene

    2019/09/07 at 23:09

    Gaihaltai dasgal shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *