Гүнгийн авхай Кейт Миддлтоны хүүхдүүдээ аргадаж, тайвшруулахдаа хэрэглэдэг шалгарсан аргуудыг танд хүргэж байна. Та ч гэсэн туршаад үзээрэй

0

Хүүхэд уйлах үед аргадах гэдэг ээжүүдийн хувьд хүндхэн асуудлуудын нэг байдаг нь гарцаагүй. Тэгвэл хэдэн мянган хүний нүдний өмнө байх үед хүүхдээ аргадах бүр ч хэцүү байдаг болов уу. Харин олны өмнө хүүхэд аргадах аргыг сайтар эзэмшсэн хүмүүсийн нэг яах аргагүй Кейт Миддлтон билээ. Тэрээр олны өмнө хүүхдүүдийн ааш эвийг тун чадамгай олж чаддаг нь хүмүүсийн анхаарлыг татаад зогсохгүй, олны сайшаалыг ч хүртээд амжсан. Манай сайт уншигч танд түүний хүүхдүүдээ аргадаж, тайвшруулахад хэрэглэдэг аргуудаас толилуулж байна.

Тэр хүүхдүүдийнхээ зулайг зөөлөн илдэг

© Samir Hussein / WireImage / Getty Images

Тэрээр Жорж, Шарлотт, Луйс нэртэй гурван хүүхдийн ээж билээ. Гүнгийн авхай өөрийн нөхөр болон хүүхдүүдийн хамт олны өмнө гарах үе цөөнгүй тохиолддог тул хүүхдүүд удаан хугацаанд үргэлжилсэн үйл ажиллагаанаас залхах, уйлах үе тохиолддог нь мэдээж. Хааны гэр бүлийн бяцхан гишүүдийг тэр хэрхэн аргадаж, тайвшруулдаг юм бол? Хэрэв та түүний хүүхдүүдтэйгээ хамтдаа буй зурагнуудыг нь ажиглаж харвал тэрээр хүүхдүүдийнхээ зулайг зөөлөн илбэж, тайвшруулж буйг олж харах болно. The Sun сэтгүүлд хүүхэд хөгжлийн мэргэжилтэн Ребека Чикот хэлэхдээ, “Тэр хүүхдийн зулайг зөөлөн илбэхдээ тэднийг тайвшруулж, таатай мэдрэмж хүүхдүүддээ төрүүлж чаддаг” хэмээжээ.

© Samir Hussein / WireImage / Getty Images

 

Тэр доошоо суугаад хүүхэдтэйгээ нүүр тулж ярилцдаг

© AP / East News

Хэрэв та хүүхэдтэйгээ ярилцаж, тэднийг тайвшруулахыг хүсч буй бол нүүр тулж, нүд нүдээ харж ярилцаарай. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хүүхэдтэйгээ нүд нүдээ харж ярилцах нь тэдний анхаарлыг илүү татаж, илүү үр дүнтэй болгодог бөгөөд тэдэнд анхаарал хандуулж буйн илрэл гэсэн ойлголт төрдөг аж.

 

Тэр хүүхдүүдийнхээ анхаарлыг өөр зүйлд сатааруулж чаддаг

© Karwai Tang / WireImage / Getty Images

Хүүхдүүд нь аашилж эхлэх үед Кейт тэдний анхаарлыг өөр зүйл рүү татаж, ном уншуулах эсвэл эвлүүлдэг тоглоом зэргийг тоглож сэтгэл санааг нь дэмждэг ажээ. Мөн тэрээр хүүхдүүдээ цэвэр агаарт цагийг хангалттай өнгөрөөж буй үгүйд анхаарал их хандуулдаг байна. Учир нь цэвэр агаарт цагийг өнгөрүүлэх нь хүүхдийн сэтгэхүйн болон биеийн эрүүл мэндэд тустай гэдэгт тэрээр итгэдэг гэнэ. Кейт Миддлтон мөн энгийн үйлдлүүдээс эцэг эх болон хүүхдүүдийн харилцаа эхэлнэ гэж үздэг ажээ. Тэрээр нэгэн ярилцлагад, “Хүүхэд ахуй цагаас минь үлдсэн хамгийн тод дурсамжууд маань маш энгийн зүйлс байдаг. Жишээ нь, би хүүхдүүдтэйгээ хамтаар алхах дуртай. Магадгүй хэтэрхий энгийн мэт санагдаж болох ч энэ нь маш их дурсамжийг үлдээж, элдэв стресстэй асуудлуудыг мартуулах шидтэй” хэмээн ярьсан удаатай.

© James Whatling / MEGA / EAST NEWS

Та дээрх аргуудыг хэр үр дүнтэй гэж бодож байна вэ? Хүүхдээ аргадаж тайвшруулахын тулд та ямар арга хэрэглэдэг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *