
Гэрийн тэжээвэр амьтан бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод удаж байна. Хүн болон гэрийн тэжээвэр амьтны үнэнч харилцаа үүсээд хэдэн зуун жилийн нүүрийг үзжээ. Муур гэх амьтан хүний гэрт МЭӨ 36,000 орчим жилийн тэртээгээс амьдарч эхэлсэн бол нохой бидний хайрыг татаад 30,000 гаруй жилийн нүүр үзсэн байна. Олон мянган жилийн турш дөрвөн хөлт андтай хүн төрөлхтөн амьдарч байгаа ч гэлээ тэдний тухай шинэ зүйлсийг бид одоо ч нээсээр л байна.
Та бүхэндээ хайр татам гэрийн тэжээвэр амьтдын тухай сонирхолтой баримтуудыг танилцуулахаар бэлдлээ.
1. Эзнийхээ анхаарал халамжийг илүү их татахын тулд нохой өвдөж байгаа мэт жүжиглэж чадна

2. Муурь амьдралынхаа 70 хувийг унтаж өнгөрүүлдэг, өөрөөр хэлбэл өдөрт 16 цаг орчим унтана.

3. Нохой хөлсний үнэрээр эзнийгээ айж байгаа эсэхийг тодорхойлно

4. Муурны тархи хүнийхтэй 90 хувиар адилхан

5. Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн (UCSD) судалгаагаар нохой эзнээ харддаг гэдгийг баталсан байна. Өөрөөр хэлбэл эзэн нь өөр зүйл хайрлаж байгаагаа илэрхийлбэл тэд хардаж эхлэх ажээ.

6. Баярлаж хөөрсөн аз жаргалтай туулай өндөрт үсэрч сарвуугаа ташна.
7. Муур чихээ 180 хэмээр эргүүлж чаддаг.

8. Нохой метронд явж байхдаа чухам аль буудал дээрээ буухаа сайн мэддэг. Тэд хоолондоо ойртож байна гэдгийг мэдэрдэг ажээ.

9. Хулганыг гижигдэхэд тэд инээдэг.

10. Нохой цаг хугацааг мэдрэх мэдрэмжтэй. Хооллох, гадаа зугаалах зэрэг хуваарьт тэд хурдан дасан зохицно

11. Муурны ихэнх нь баруун гартнууд, гэсэн хэдий ч ихэнх муур мөн зүүн гараараа ажиллаж чадна

12. Нохойны үнэртэх чадвар үнэхээр өндөр, зарим нэг өвчнийг ч илрүүлж сургаж болох юм, жишээ нь хорт хавдрыг. Хүний эд эсийн боловсруулж байгаа бодисын солилцоог тэд үнэртэж чадах ажээ.

13. Туулайны шүдний ургалт хэзээ ч зогсохгүй. Хатуу хоол хүнс шүдийг нь үрж багасгахад тусална
14. Нохой унтаж байхдаа өөрийн мэдэлгүй биеэ хумьж цагирагладаг. Энэ нь өөрийгөө дулаацуулж мөн хамгаалахад нь тусалдаг ажээ.

15. Муур тэжээдэг хүмүүсийн дунд зүрхний шигдээс болон цус харвах эрсдэл гурав дахин багасдаг

16. Нохойтой зугаалж байгаа залуу танилцахыг хүссэн бүсгүйнхээ утасны дугаарыг авах магадлал 3 дахин их байдгийг нэгэн санал асуулгаар баталжээ.

17. Насанд хүрсэн муур зөвхөн хүнтэй харилцах гэж л “мяау” гэж дуугардаг. Харин муужгай нар бусадтайгаа харилцах гэж өөрөөр мяаулдаг байна.

18. Гөлөг тэжээж арчлах нь цусны даралт бууруулахад тусална.

19. Туулай муур шиг адилхан, сарвуугаа долоож нүүрээ цэвэрлэнэ

20. Нохой зарим нэг ургамлын үнэрийг үнэртээд зог тусаж магадгүй: тэр үнэр нь махыг санагдуулдаг байна. Гэхдээ хайртай нохойндоо идүүлэх хэрэггүй шүү

21. Муур нэгэн зэрэг хэд хэдэн муурнаас жирэмсэлж болно

22. Усан гахай уснаас илүү архинд дуртай

Гэхдээ хайртай амьтандаа байнга архи өгөөд бай гэж ойлгож болохгүй шүү.
23. Муур нүдийг тань үнэрлээд байвал идэх санаатай байна гэсэн үг

24. Зарим нэг төрлийн аквариумын загаснууд амандаа түрсээ нуудаг, аюулгүй болсон гэж үзсэн үедээ амнаасаа гаргадаг ажээ

Гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой илүү их сонирхолтой баримт мэдэж байгаа бол заавал хуваалцаарай.








Зочин
2019/08/30 at 08:10
гоё гоё мэдээллүүд байна
Зочин
2019/08/30 at 08:10
гоё гоё мэдээллүүд байна