Гуйлга 2.0 – Индонезийн гуйлгачид гудамжинд гарахын оронд ТикТок сүлжээ ашиглан гуйлга гуйх болжээ

23

Гудамжинд авъяас чадвараа үзүүлж гуйлга гуйдаг цаг нэгэнт ард хоцорч, цахим сүлжээ хэрэглэн анхаарал татсан бичлэг хийж, бэлэн мөнгөнд шилжүүлэх боломжтой виртуал бэлгийн замаар гуйлга гуйх явдал Индонез улсад ихэсчээ. Тус улсын засгийн газрын зүгээс энэ асуудалтай тэмцэх, арга хэмжээ авч байгаа ч бүрэн дүүрэн шийдэгдэхгүй байгаа аж. Исламын шашинтай Индонез улсад гуйлга гуйх нь хүний ёсноос гадуур, шашны үзэл суртлын эсрэг үйл тул ийнхүү албан ёсоор арга хэмжээ авч эхэлжээ.

ТикТок тэргүүтэй цахим сүлжээнүүд 1000 буюу түүнээс дээш дагагчидтай хэрэглэгчдийг цахим бэлэг хүлээн авах, түүнийг бэлэн мөнгөнд гуйвуулах боломжийг бүрдүүлсэн байдаг нь цахимаар гуйлга гуйх үндсэн шалтгаан болоод буй юм. Индонез улсад хөгшин настай эмэгтэй хүний дүрс бичлэг ашиглах, тэдний дээрээс ус асгаж хүмүүсийн өрөвч сэтгэлийг ашиглан олны анхаарлыг татаж, ашиг хонжоо олох гэсэн үйлдлүүд түгээмэл гарч байгаа ажээ. Иймээс тус улсын эрх баригчид цахим сүлжээнд хяналт тогтоож, энэ төрлийн бичлэгийг устгах бодлого баримталж байна. Энэ тухайгаа Индонезийн их сургуулийн социологич Деви Рахмавати, “Цахимаар бусдад өгч буй зүйлс өгч байгаа талдаа ч, авч байгаа талдаа ч өглөг гэсэн сэтгэгдэл үлдээдэггүй” хэмээн өгүүлсэн бөгөөд иргэдийг энэ төрлийн заль мэхэнд хууртахгүй байхыг уриалжээ.

7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *