Эдгээр хүнс таныг эрт хөгшрөхөд нөлөөлнө

1

Хүнийг наснаас нь эрт хөгшрүүлдэг 4 хүнсийг нэрлэжээ. Эдгээр хүнсний хэрэглээг багасгахад л болно.

Бидний хоол хүнс эрүүл мэнд болон гадаад төрхөд нөлөөлж байгаа нь нууц биш болсон, харин зарим нэг хоол хүнс нь бүр хөгшрөхөд ч нөлөөлж байгаа тухай ярьж эхэлжээ.

1. Буудай

Буудай нь амилопектин-А гэх нүүрс ус агуулдаг – сахараас илүүтэй цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэнэ. Буудайн гурилаар хийсэн аливаа хүнс өөр бусад төрлийн нүүрс уснаас илүүтэй сахарын хэмжээг ихэсгэж байгааг судалгаагаар тогтоожээ.

 

2. Эрдэнэ шиш

Зөвхөн эрдэнэ шиш өөрийн биеэр ч бус эрдэнэ шишийн орцтой хүнс мөн хамаарна: эрдэнэ шишийн сироп, гурил, тос зэрэг. Эдгээр хүнс нь цусан дахь сахарын хэмжээг ихээр нэмэгдүүлнэ, ингэснээр хөгшрөх үйл явц хурдтай явагдах ажээ. Эрдэнэ шишийн бас нэгэн сөрөг нөлөө бол – тосны хүчил Омега 6-ын өндөр агууламж нь бодисын солилцооны тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэдэг байна.

 

3. Сахар

Зөвхөн таргалуулаад зогсохгүй чихрийн шижин өвчний үндэс болно, бас хөгшрөхөд ч нөлөөлөх ажээ. Сахарыг калори багатай өөр амттанаар орлуулах бүрэн боломжтой. Хэрвээ та сахарын агууламжтай амттангүйгээр байж чадахгүй бол хар шоколад идээрэй – “хор багатай” амттанд тооцогддог.

 

4. Ургамлын тос

Исэх явцад өөрийн шим тэжээлээ бүрэн гээдэг хүнс бөгөөд бүрэн ханаагүй тос юм. Хүний биед нэн тустай ургамлын тосонд олив, кокос болон авокадогийн тос тооцогдоно.

16
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Amartuya Amy

    Amartuya Amy

    2017/09/28 at 16:46

    Хаантаны Ээж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *