Зөвхөн хөхөө томруулах гэж мэс заслын орон дээр хэвтдэг гэж бодож байгаа бол та том андуурч байна. Жирийн хүний толгойд оромгүй олон төрлийн гоо сайхны мэс заслыг эмч нар хийж байна – та бүхэн сонирхон танилцана уу. Таныг хийлгэхгүй гэж найдаж байгаа шүү.
Эрчүүдэд зориулсан липосакц
Липосакц – зөвхөн гэдэсний өөхийг авдаг гэж ойлгодог. Эрчүүд липосакцийг бас өөр аргаар ашигладаг байна. Гэдэсний булчинг товойлгохын тулд зөвхөн зохих өөхийг соруулж авна.
Инээмсэглэл
Гудамжинд инээмсэглэж буй хүн хараад таны таньдаг хүн байна гэж бүү яар. Магадгүй нүүрнийхээ арьсыг татуулаад мөнхийн инээмсэглэлтэй болсон хүн байж болно. Мэс заслын эмч тэр хүний амны хоёр захаар нугалардаг хэсгийг авсан тул уруул нь дээш өргөгдөөд ирдэг ажээ.
Уруул
Уруулыг филлер эсвэл гиалуроны хүчлээр томруулахаа болиод удаж байгаа. Хамрын доод хэсгийн арьсанд бага зэргийн зүсэлт хийж дээш татаад буцаагаад оёно. Ингээд л дур булаам уруултай бүсгүй болох нь тэр.
Нурууны арьс
Нурууны арьс нугалраад байх юм гэж гомдоллох бүсгүйчүүд цөөнгүй. Энэхүү асуудлыг липоксацийн мэс заслаар шийдэж болно гэж үзсэн ч тун удалгүй арьс нь бүр унжих болжээ. Тийм учраас өөр арга хайж эхэлсэн байна: нурууны арьсыг татах. Нурууны арьс татах мэс заслын дараа бага зэргийн сорви үлдэх хэдий ч эмэгтэй хүн хөхний даруулга энэ тэрээрээ нуун далдалдаг байна.
Хүйсний мэс засал
Хүйснийхээ хэлбэр дүрсэнд дургүй хүн байдаг л байх. Мөнгөтэй нэг нь мөнгөө төлөөд засуулдаг ажээ. Үнэхээр л тийм хүн харахын аргагүй хүйстэй хүмүүс байдаг л юм байх даа.
Хацарны мэс засал
Хацранд хуримтлагдсан өөх тосны давхаргыг маш олон эмэгтэйчүүд хэрэггүй хэмээн үзэж соруулдаг байна.
Шүдний мэс засал
Шүдний эмч дээр зөвхөн шүдээ янзлуулах гэж очдоггүй юм байна. Инээмсэглэхэд хамаг буйл нь гараад байдаг хүмүүс уруулын дотор хэсгээс тайрах мэс засал хийлгэдэг ажээ.
Эрүүний мэс засал
Маш өвчтэй мэс заслын нэгд тооцогддог. Эрүүний ясыг багасгахын тулд ясыг нь хугалж авдаг ажээ.
Сормуус суулгах
Сормуус нүдийг хамгаалдаг учраас сормуусаа ямар нэгэн шалтгаанаар алдсан хүмүүс сормуус суулгуулах мэс хийлгэдэг. Энэ бол ойлгомжтой зүйл. Донор сормуусыг ар дагзны үснээс авч зовхинд нь суулгаж өгдөг байна.
Хацарны хонхорхой
Хацар дээрээ хонхорхойтой хүнийг дур булаам гэдэг. Орчин үеийн гоо сайхны мэс заслын ачаар хэн хүссэн нь хонхорхой хийлгэж чадна. Жинхэнээс ялгарах юм огт байхгүй.
Хөхний товч
Хүйсний хэлбэр дүрсээ голдгийн адил хөхнийхөө товчийг голдог бүсгүйчүүд ч цөөнгүй байдаг ажээ.
“Үнсгэлжин” мэс засал
Өндөр өсгийтэй туфли байнга өмсдөг бүсгүйчүүдийн хөл маш их өвддөг байна. Иймд өвчингүйгээр гоё ганган харагдахын тулд тэд хөлөө багасгах мэс засал хийлгэдэг байна.
Хавирганы дотор хэсгийг соруулах
Урт хөлтэй харагдахын тулд хавирганы дотор хэсгийн өөхийг соруулдаг ажээ, ингэж загвар өмсөгч нар шиг урт хөлтэй харагдана. Тийм сайхан гэж үү?
Хоолойны үеийн холбоосыг сайжруулах мэс засал
Сул дуутай хүмүүс хоолойны үеийн холбоосны мэс засал хийлгүүлдэг. Холбоост тос шахах эсвэл имплант суулгаж дуу хоолойгоо чангалдаг ажээ.
Н. Наранцэцэг
2017/01/09 at 16:21
Lhagva Miracle
https://laceydentist.wordpress.com
2017/01/10 at 13:39
thank you for this post, I am a big fan of this internet site would like to continue updated. https://laceydentist.wordpress.com/