Давс ашиглан цэвэрлэгээ хийх 10 нууц арга

3

Давс олборлох ажил 4-5 мянган жилийн өмнө хийгдэж байсан гэдэг мэдээлэл бий. Одоог хүртэл давс бидний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ хэвээр байна. Хүн төрөлхтөн энэ чухал эрдэсийг зөвхөн хоол хүнс төдийгүй өөр олон зүйлд ашигладаг. Жишээ нь жирийн давсаар цэвэрлэгээ хийх болон бие арчлах ажиллагааг ихээхэн хөнгөвчилдөг билээ. Энэ тухай танилцуулъя.

Ингээд  хамгийн үр дүнтэй цэвэрлэгээний аргуудыг цуглууллаа.

1. Ширмэн савны тос арилгах

1 аяга давс авч хайруулын тавагны тостой хэсэг дээр асгана. Дараа нь жирийн гал тогооны алчуураар бохир хэсгийг сайтар, цэвэр болтол нь арчиж цэвэрлэ. Дараа нь хайруулын тавгаа жирийн байдлаар угаа.

 

2. Модон тавиурны хуучин бохирдол, толбыг цэвэрлэх

Том ширхэгтэй давсыг модон дээрээ асгаж дээгүүр нь нимбэгээр үрнэ. Энэ холимог модонд шингэтэл хүлээж дараа нь усаар угаана.

 

3. Ваарны бохир арилгах

Вааранд байх ногоовтор өнгөтэй хур бохирдлыг давсны тусламжтайгаар амархан цэвэрлэж болно. Давсны ханасан уусмалыг вааранд хийж сайтар сэгсэрч ихээхэн хэмжээний усаар зайлж угаана.

 

4. Гэрийн нөхцөлд скраб хийх (сөрөг үр нөлөөгүй бол)

Энэ скрабыг тостой 1:2 харьцаатай хольж нүүрэндээ тойрог байдлаар түрхэнэ. Тосоо бага зэрэг халаах хэрэгтэй. Дараа нь нүүрээ угааж энгийн чийгшүүлэгч тос түрхэнэ.

 

5. Бяслагийг хөгцрүүлэхгүй байх

Давстай усаар норгосон даавуугаар бяслагаа ороовол хөгцрөхгүй. Ийм байдлаар та бяслаг хадгалах хугацаагаа хэдэн хоногоор уртасгаж болно.

 

6. Плита хоорондын завсрыг цэвэрлэх

½ аяга давсыг (аль болох том ширхэгтэй) 4 литр усанд уусгаж дээр нь цэвэрлэгч шингэн нэмнэ. Энэ уусмалаар бүх л гадаргууг цэвэрлэх ба плита хоорондын завсарт их анхаарах хэрэгтэй ба тэнд хамгийн их хэмжээний бохирдол цугладаг байна.

 

7. Хөлийн ванн бэлдэх (сөрөг үр нөлөөгүй бол)

Ийм ванн бэлдэхийн тулд 1-2 аяга том ширхэгт давсыг хөлөө дүрэх жижиг саванд хийнэ. Дээр нь бүлээн ус хийж хөртөл нь хөлөө дүрнэ.

 

8. Цайны аяганд бий болсон цай, кофены толбо арилгах

1 х.х давс, 1 х.х уксус хольж толбо нь арилахгүй байгаа аяганд хийнэ. Хэдэн цаг байлгаж байгаад угаана.

 

9. Кофены гашуун амтыг арилгах

Кофены сайхан үнэрийг анхилуулах, гашуун амтыг нь арилгах зэрэгт бага зэрэг давсыг бэлэн болсон кофе дээрээ хийнэ.

 

10. Даавуу цайруулах

Хэрэглээний явцад өнгөө алдсан, шарласан болон бусад байдлаар бохирдсон даавууг энгийн аргаар цэвэрлэж болно. 1 х.х давсыг ¼ хүнсний содтой холино. Угаах савандаа энэ холимгоо хийж буцалсан ус хийгээд бүтэн цагийн турш шарласан даавуугаа хийх ба хөргөж болохгүй.

Танд давс ашиглан цэвэрлэгээ хийх өрөөр арга бий юу. Бидэнтэй хуваалцаарай.

53
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
14
Ха ХаХа Ха
14
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *