Ямар нэгэн алдаа гаргалгүй, өөртөө яг таарсан зөв хэмжээтэй хувцас сонгоход туслах 7 зөвлөгөө

0

Хувцсаа шинэчлэхээр худалдан авалт хийхдээ хүмүүс зарим нэг зүйлийг огт анзаардаггүй: хувцсандаа амархан багтаж товч, цахилгааныг төвөггүй татсан ч таарахгүй байж болно. Хувцасны өөрийн эсгүүрийн онцлог гэж байдаг, энэ нь таны биеийн хэмжээнээс зөрөхийн зэрэгцээ гадаад үзэмжийг гутааж эхэлдэг.

Хувцас танд сууж өгөхгүй байгааг илтгэх зарим нэг шинж тэмдгүүдийг танд танилцуулахаар бэлдлээ. Таны өмсөж үзсэн хувцсанд эдгээр шинж тэмдэг байвал өөр хэмжээтэй хувцас өмсөж үзэх хэрэгтэй гэсэн үг юм.

Мөрний оёдлууд

© Depositphotos, © Depositphotos

Хэрвээ та өөрийн галбирыг тодосгох сонгодог загварын эсгүүр оёдолтой хувцас (жишээ нь, oversize загварын хувцас) хайж байгаа бол юуны түрүүнд мөрний оёдлыг нь сайтар анхаараарай.

Мөрний оёдол буюу залгаас нь яг таны мөрөн дээрээ байх ёстой. Оёдол нь таны мөрнөөс дээр байвал танд багадаж байгаа бөгөөд биеийг нь барина. Хэрвээ оёдол нь мөрнөөс доош орсон байвал томдож байгааг илэрхийлэх бөгөөд биеийн харьцааг алдагдуулж харагдуулах болно. Өөрөөр хэлбэл таны цээж хэсэг өргөн бас бөөрөнхий харагдах ажээ.

 

Цээж хэсгээр нугаларах, сугаараа бөөгнөрөх

© Depositphotos, © Depositphotos

Суганы эсгүүр хувцасны төрхийг хамгийн их тодорхойлж өгдөг. Та яг өөртөө таарах хувцасныхаа хэмжээг сонгосон ч гэсэн суганы эсгүүр буруу байвал тохирохгүй. Таны санах зүйл: суганы залгаа аль болох дээгүүр өндөр байх ёстой (өөрөөр хэлбэл гараа өргөхөд энэ хэсгээр “сарьсан багваахай”-н төрхийг гаргах ёсгүй), гэхдээ суга руу бас шигдэхгүй байх ёстойг анхаараарай.

Цамц эсвэл пиджакны хувьд та товчоор нь өөртөө багадаж байгааг ойлгож болно, товчлоход ангайгаад байдаг даа. Харин зузаан материалаар хийсэн урдаа товч, цахилгаангүй даашинз авах гэж байгаа бол цээж болон суга орчим овоорч байгаа нугалаасыг анхаарч харах хэрэгтэй. Таталдаж байгаа даавуу нь хувцас багадаж байгааг эсвэл эсгүүрийн ямар нэг алдаатай болохыг илтгэнэ. Мөн гар хөдөлгөхөд нуруугаар таталдаад байвал ямар нэгэн алдаатай гэж ойлгоорой.

 

Дал орчмоор үрчийж овоорох

© Depositphotos, © Depositphotos

Хэмжээгээрээ томдсон хувцас дал орчмоор хоосон орон зай үүсгэж овоордог. Ихэнхдээ даашинз эсвэл товчтой нимгэн цамцанд илэрнэ, яагаад гэвэл бэлхүүс таны биеийн өндөр, харьцаатай зохицсон байдаг юм.

Хэрвээ хэмжээ нь багадсан бол нуруу болон бэлхүүс нь дээшээ гүйнэ, материал татагдаж харин гуя орчмоор зураас гарч эхэлдэг. Хэрвээ дал орчмоор хувцас овоороод байвал арай бага хэмжээтэй хувцас өмсөж үзнэ. Даашинз нь танд үнэхээр таалагдаад байвал та оёдолд нь анхаарал хандуулаарай: магадгүй, оёдолчны буруугаас болоод нуруу орчимд илүү их даавуу бөөгнөрч оёгдсон байх вий.

 

Бэлхүүс

© Depositphotos, © Depositphotos

Яг таарсан даашинз сонгож авна гэдэг үнэхээр амаргүй ажил. Яагаад гэвэл эмэгтэй хүн болгоны биеийн харьцаа харилцан адилгүй. Ялангуяа бэлхүүсний залгаа, өмсөж үзэж байгаа даашинзны бэлхүүс таарч байгаа эсэхийг шалгахын тулд та хоёр тийшээ бөгтийж үзээрэй. Энэ үед даашинзны бэлхүүс гэдэс нугаларч байгаа хэсэг дээр ирж байвал асуудалгүй гэж үзнэ.

Хэрвээ та нарийхан загварын даашинз сонгож байгаа бол бэлхүүсний залгаас яг таны бэлхүүстэй тохирч байгааг анхаарна. Хэмжээ нь тохироогүй даашинз эмэгтэй хүний галбирыг гутаах бөгөөд биеийн харьцааг алдуулдаг юм. Жишээ нь, хэрвээ даашинзны бэлхүүсний залгаа таны бэлхүүснээс доош байвал таны хөлийг богинохон, харин цээжийг урт харагдуулах ажээ.

 

Банзалны урд талын хоосон зай

© Depositphotos, © Depositphotos

Харандаа-банзал бас л өөртөө яг тааруулж сонгоход хэцүү хувцас болно. Уг нь бол гуяараа барьж байх ёстой гэдэг, гэхдээ та чөлөөтэй хөдөлж, суухад саадгүй 1 см зайг заавал үлдээх хэрэгтэй. Гэхдээ гуя, хувцасны хоорондын зай хэтэрхий их болбол урдаа овойж муухай харагдах ажээ. Тиймээс хагас размераар бага банзал өмсөж үзэх хэрэг гарна.

Банзал багадаж байгаа нь ар болон хоёр хажуугаас илэрхий болох юм. Тэгшхэн зогсож байхад хүртэл оёдлоороо зад тавих нь уу гэлтэй харагддаг. Мөн банзлын хормойн хөндлөн хэсэг шалтай нэг шулуунд ч харагдахгүй. Үүний шалтгаан – өгзөг, гуя хэсгээрээ багадсан учир уртаасаа татагджээ.

 

Өмдний халаас ангайх

© Depositphotos, © Depositphotos

Өмд сонгох ажил бас л хэцүүд орно. Биеийн галбираас үл шалтгаалах тул үндсэн хэд хэдэн дүрмийг мэдэж байхад та сонголтоо зөв хийх боломжтой. Нэгдүгээрт, та бүсний хэсгээр 2 хуруугаа хийж болохоор хэмжээ үлдээ, ингэснээр сууж байхад өмд таныг барихгүй. Мөн хэтэрхий томдуулбал банзлын адил урдаа хоосон зай гаргахыг мөн анхаараарай.

Халаастай өмдийг барьж байгаа эсэхийг мэдэхэд маш амархан: зүгээр зогсож байхад халаас нь ангайгаад байдаг юм. Халаасгүй өмд бол халаас байх хэсгээрээ таталдаж байгаа эсэхийг ажиглаарай.

 

Зөвлөгөө: хувцасны өөг танихын тулд идэвхтэй хөдлөөрэй

© C Technical / Pexels, © C Technical / Pexels

Хувцас солих өрөөнд сонгож авсан хувцас өөрт нь хэр зохицож байгааг харахын тулд хүн хөдөлгөөнгүй зогсдог.

Хамгийн сонирхолтой нь, идэвхтэй хөдөлгөөний ачаар тухайн хувцас өөрт нь зохиж байгаа эсэхийг мэддэг ажээ. Зөвхөн хөдөлгөөний ачаар костюм таарч байгааг, бусад өө сэвтэй эсэхийг нь олж мэднэ. Таны амьдрал мөнхийн хөдөлгөөн дунд явагддагийг огт мартаж болохгүй. Өмсөж үзсэн хувцас танд тохирч, танд элдэв таагүй мэдрэмж төрүүлэхгүй байгаа бол бодож санах зүйлгүй худалдаж аваарай.

Хувцас сонгохдоо та ямар арга заль хэрэглэдэг вэ?

10
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bolor

    2021/09/07 at 17:05

    Bayarlalaa. Medeelel mash ihk taalagdlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *