Гуталныхаа үдээсийг хөлөндөө тохируулж хэрхэн зөв үдэх вэ?

0

Зөв үдсэн үдээс тайлагдахгүй, холгохгүй, бэртэл гэмтлээс хамгаална. Үдээсээ зөв үдээд хөнгөхөн алхаарай.

Зөв үдээс сонгох талаар Америкийн эмч нарын нийгэмлэгээс зөвлөж байна.

Бидний түгээмэл хэрэглэдэг хэрээсэлж үдэх нь бүгдэд тохиромжтой. Гэхдээ үдээс үдэхэд баримталбал зохих хэдэн зарчим байх ажээ:

  1. Гутлаа өмсөхөөс өмнө үдээсээ сулруулна. Нэгдүгээрт, гутлаа амархан өмсөнө. Хоёрдугаарт, үдээсний үзүүр сул явахгүй.
  2. Үдээсийг хөлийн хурууны хэсгээс эхлэн чангална. Үдээсийг бүхэлд нь чангалахын тулд үзүүрээс нь татах хэрэггүй. “Алхам алхамаар” үдээсээ чангалснаар хөлд эвтэйхэн болно.
  3. Үдээсний олон нүхтэй гутал сонгоно. Их байх тусам үдэх хувилбар нэмэгдэх ажээ.

Хэрвээ таны хөл өөрийн гэсэн онцлогтой бол дараах аргуудыг туршиж үзнэ үү.

Нарийхан хөл

Нарийхан хөлтэй бол хоёр эгнээ нүхтэй гутал сонгохыг хичээгээрэй. Үдээсээ зөвхөн гадна талын нүхээр явуулна.

 

Өргөн хөл

Мөн л хоёр эгнээ нүхтэй гутал илүү зохимжтой, гэхдээ гутлын дотор талын нүхээр үдээсээ явуулна. Энэ тохиолдолд хөлөнд их зай үлдэнэ.

 

Нарийхан гэхдээ өлмийн яс нь өргөн

Хоёр үдээс ашиглаарай. Нэгийг нь хурууны хэсэгт сул үднэ, харин нөгөөг нь өлмийн ясан дээр өөрт тохируулан үднэ.

 

Хөлийн ул өвддөг бол

Хөлийн ул, өсгий өвддөг бол бүх нүхэнд үдээсээ хийнэ. Гэхдээ хурууны үзүүр орчмын үдээсийг сул үдээрэй. Харин дээш явах үдээсийг чангална.

Сүүлээсээ хоёр дахь нүх болонгуут нь үдээсээ хэрээслэх хэрэггүй шулуунаар нь нүх рүү нь шургуулна. Ингээд жижиг гогцоо гарч ирнэ. Одоо үдээсээ хэрээслээд гогцоогоор үзүүрийг нь гаргаж ирнэ. Ингээд үдээсээ татаад зангидна.

7
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *