Хоолны хатуу дэглэм барьж байна уу? 18:00 цагаас хойш идэж болох 5 хүнсийг хоол судлаачид нэрлэж байна

7

18 цагаас хойш хөргөгч онгойлгож үзээгүй хүн бидний дунд байна уу? Зүгээр л “ Нэг аяга сайхан цай уучихъя” гэсэн бодлоос эхэлнэ.Тэгээд л хиамтай талх, зузаан кремтэй бялуу нэмэгдээд ирнэ.

Оройн энэ цай уулт ямар таатай гээч… Ялангуяа өдөр нь завгүй гүйж гүйж гэртээ орой тайван сууж аяга цай уухад сэтгэл тайвширч амарна. Хөнгөн нүүрс-ус байнга авсны үр дагаварт бид өөхний хуримтлалтай болох ажээ.

18 цагаас хойш идэж болох хүнсний бүтээгдэхүүнийг хоол судлаачид танилцуулж шуугиан тарилаа. Угтаа бол оройн цагаар хоол идэх нь гаж нөлөөтэй гэдэг байсан, харин идэх хоолоо зөв сонговол нойрны чанарт сайнаар нөлөөлж бүрэн амрахад тусална, мөн жингээ ч хянах боломжтой ажээ. Чухам ямар хоол хүнс оройн цагаар идэж болохыг олж мэдэцгээе.

 

Орой идэж болох хоол хүнс

1. Хар шоколад

Энэ хүнсийг хориглосон жагсаалтад оруулдаг. Үнэндээ самартай шоколад болон хар шоколадны хооронд маш их ялгаа бий. Хар шоколаданд сахарын агууламж бага байдаг. Хурдан турахад тусална, бас холестерины хэмжээг тэнцвэржүүлдэг байна.

 

2. Шөл

Энэ хоолыг жагсаалтаас харна гэж бодоогүй байсан уу? Шөнийн цагаар шөл ууж болно. Аливаа бүлээн шингэн нь тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Хэрвээ оройн цагаар өлсөөд байвал аяга халуун цайны оронд халаасан шөл уугаарай (тахианы эсвэл ногооны шөл).

Анхаарах зүйл: шөнө унтахдаа вандуй, сэвэг зарамтай шөл уухаас татгалзана. Нойргүй хоноход хүргэнэ.

 

3. Бүйлсэн самар

Бүйлсэн самар өндөр үнэтэй тул өөрийгөө байнга энэ амттанаар эрхлүүлээд байж чадахгүй. Гэхдээ үнэхээр идмээр санагдаад байвал эрхлүүлэх л хэрэгтэй. Овоолон бүйлсэн самар шөнийн өл дарах шилдэг арга болно.

Турахыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд айдасгүйгээр идэж болно. 2012 оны судалгааны үр дүнгээс харахад уг хүнс жин нэмэгдэхэд нөлөөлдөггүй болох нь тогтоогджээ.

 

4. Хулууны үр

Оройн цагаар гар тань чипс эсвэл попкорн руу яваад байвал хортой зуушийг нэн даруй нүднээс далд нуу. Үүний оронд хулууны үр цөмөөрэй.

Шөнийн өлийг дарна, бас нойронд бэлдэнэ. Хулууны үр нь магнигаар баялаг тул тайван, гүн нойронд хүргэнэ.

 

5. Будаа

Хоол судлаачдын үзэж байгаагаар: будаа нь нойргүйдэл үүсгэх эрсдэлийг 46%-иар бууруулна. Цавуулгийн өндөр индекстэй тул триптофан болон мелатонины ялгаруулалтад нөлөөлнө. Чухам эдгээр гормон чанартай нойронд хүргэнэ.

Хамгийн гол нь өөрийгөө зөв чагнаж ойлгож сурах хэрэгтэй. Заримдаа ам цангаж байгаа нь өлсөж байгаа мэт мэдрэмж төрүүлэх нь бий. Тиймээс эхлээд аяга ус ууж үз, эсвэл цагаан гаатай халуун цай уусан ч болно.

Тайван нойрсож, жингээ барихыг хүсье. Сонирхолтой мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

49
БахархмаарБахархмаар
15
Ха ХаХа Ха
14
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
11
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ganbaatar Bayarsaikhan

    Ganbaatar Bayarsaikhan

    2018/03/23 at 19:21

    Энхбаяр Эба kkkk

  2. Norvoo Oyukaa

    Norvoo Oyukaa

    2018/03/23 at 19:39

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *