Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг дараах зүйлс яг үнэндээ 00-ын суултуураас ч бохир байдаг

4

Жорлонгийн суултуур хамгаас бохир гэж бид боддог. Чухам тэр суултуур л олон нянгийн үржих таатай орчин гэж андуурна.

Үнэн хэрэгтээ бид буруу ойлголттой явдаг байна.

Суултуурт л хэдэн мянган микро биет үрждэг гэдэг нь давсалсан хэрэг. Бидний өдөр болгон хүрдэг өөр бусад зүйлс ч гэсэн эрүүл мэндэд хор хөнөөлтэй нян үржих газар гэдгийг танд хэлмээр байна.

 

Аяга таваг угаагч порлон

Харахад гэмгүй ч гэсэн аяга таваг угаах порлонд хамгийн их нян үрждэг гэж эрдэмтэд үзэж байна.

Порлон дандаа нойтон байх бөгөөд гэдэсний савханцар, кампилобактер, сальмонел үржих таатай орчин болно. Энэ бүх микро биетүүд хоолны хордлого болох шалтгаан болдог.

Порлоныг шинжлэх ухааны үүднээс хэрхэн ариутгах аргыг олоогүй байгаа. Гэхдээ нэг шалгарсан арга бий – долоо хоногтоо нэг удаа ч болов порлоноо шинээр сольж байгаарай.

 

Гал тогооны алчуур

Аяга таваг угаах эсвэл хоол хийхдээ байнга хэрэглэдэг алчуур байдаг биз дээ – энэ алчуур аяга таваг угаах порлоны адил нянгийн үүр. Судалгаанаас харахад: зарим нэг тохиолдолд байгаа нянгийн тоо 4 дахин их гарсан нь ч бий.

Тиймээс цаасан алчуур ашиглахыг судлаачид зөвлөж байна. Боломжгүй бол даавуун алчуураа өдөрт хоёроос багагүй удаа угааж хатаана.

 

Цагаан хэрэгсэл

Ор хамгийн тухтай бөгөөд гэрийн хамгийн цэвэрхэн газар гэж үздэг. Тав тухын хувьд ярих зүйлгүй, харин ариун цэврийн хувьд эргэлзээтэй зүйл маш их.

Хүн нойрсож байхдаа хэдэн мянган үхэжсэн арьсаа гээдэг бөгөөд энэ нь микро биет үржих таатай орчин болно.

Судлаачдын зөвлөж байгаагаар долоо хоногтоо нэг удаа цагаан хэрэгслээ сольж занших хэрэгтэй.

 

Спортын хэрэгслүүд

Бэлтгэл сургуулилтын багаж хэрэгсэл дээр агуулагдах бактерийн хэмжээнд FitRated судалгаа хийжээ.

Үр дүн олныг алмайруулж орхисон юм. Бэлтгэлийн хэрэгсэл дээрх нянг суултуурынхтай харьцуулж үзэхэд 360 дахин их байжээ. Бохирдолтой хэрэгслийг тогтмол цэвэрлэдэггүй, гэхдээ ариутгал заавал хийх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.

Бэлтгэлийн дараа гантель зэргийг заавал арчиж хэвшээрэй. Мөн бэлтгэл сургуулилт хийсний дараа гар, нүүрээ угааж байх хэрэгтэй.

 

Хаалганы бариул

Энэ зүйлд маш олон хүн хүрнэ, хүрч байгаа хүн ямар өвчний вирус, нян тээж явааг мэдэхгүй.

Хаалганы бариулд хүрсэн нян үхэж амжаагүй байтал дараагийн хүн хүрч нянг цааш тээгч болно. Томоохон оффисын барилгад хийсэн судалгаанаас харахад: ажилтнууд 4 цагийн дотор гэхэд л хаалган дээрх вирус тээгч болсон байв.

Бидний эрүүл мэндэд хортой нян агуулах зүйл үүгээр дуусахгүй. Бас түгшүүрийн дохио асаах ч хэрэггүй. Ариун цэвэр сахиж аюулаас өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой.

Гараа тогтмол угаа, бохир гараараа нүүр, нүдэндээ бүү хүр, алчуур болон цагаан хэрэгслээ байнга сольж бай. Ариун цэврийн эдгээр анхан шатны дүрмийг баримталж чадвал халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна.

4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Boochka Pobupo

    Boochka Pobupo

    2018/02/16 at 15:13

    Garaa ugaaj hevsheerei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *