Мандарины хальс эрүүл мэндэд үүссэн дараах 7 асуудлыг эмнээс хэд дахин илүү эмчилнэ

2

Гайхалтай үйлчилгээ үзүүлнэ.

Жимсний шим тэжээлийг мэдэж авахын тулд заавал мэргэжилтэн байх албагүй.

Жимс бүхэлдээ хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг, тэдний дунд цитрусын төрлийн жимс болох мандарин эрүүл мэндэд нэн тустай.

Уг жимс нь жүржтэй тун адил, тийм учраас зарим нэг хүмүүс гаднаас нь хараад андуурдаг. Мандарин нь шим тэжээлээрээ үнэхээр гайхалтай.

Мандарины ашиг тус:

  • Сайхан амттай
  • Гайхалтай анхилуун үнэртэй
  • В1, В2, В3, В6 болон В9 амин дэмээр баялаг
  • Магни, төмөр, фосфор, кальц, кали, селен болон цинк зэрэг эрдэс бодис агуулсан

Энэхүү жимсийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж занших нь зүйтэй. Гэхдээ хальсыг нь тэгээд яах уу?

Мандарины хальс ч гэсэн ашиг тустай гэж олон эмч нар хэлдэг.

Ямар?

 

1. Хоол боловсруулах асуудал

Хэрвээ та хоол боловсруулах асуудлаасаа салмаар байгаа бол дараах зүйлийг хийгээрэй:

  • Мандарины хальсыг нунтаг болтол нь нухаад дурын хоол хүнсэндээ нэмж хэрэглэнэ.

Энэ бодис нь гэдэсний өвчинг намдаана, гэдэс дүүрэхээс хамгаална.

 

2. Биеийн хүч сулрах, нойрны асуудал

  • Бага зэргийн хальс аваад жижигхэн уутанд хийнэ.
  • 15 минутын хугацаанд үнэрийг нь үнэртэнэ.

Ингэснээр толгойны өвчнийг багасгах эсвэл бүр дарж ч болно, мөн ядаргаа, нойрны асуудлыг шийдэх боломжтой.

 

3. Мөөгөнцөр

Хүмүүсийн дунд мөөгөнцрийн асуудал их гардаг. Мандарины хальс энэ асуудлыг шийдэх боломжтой, таны хийх зүйл гэвэл:

  • Мандарины шинэхэн арилгасан хальсаар асуудалтай хэсгийг өдөрт 2 удаа арчина.

 

4. Ханиалга

Энэ өвчин маш таагүй мэдрэмж төрүүлдэг, удаан явцтай эдгэрдэг өвчин.

Мандарины хальсны ачаар та шинж тэмдгийг богино хугацаанд дарж чадах ажээ. Таны хийх зүйл гэвэл:

  • Мандаринаа хальслаад хатаагаарай.
  • Ус буцалгаад хальстай саванд хийнэ.
  • Хандыг харанхуй газар долоо хоног байлгана.

Хугацаа нь болохоор шингэнийг өдөрт 20 дуслаар хэрэглэнэ.

 

5. Бронхит

Халуун устай стаканд тал мандарины хальс хийнэ. Цаг орчим хандлаад уугаарай. Өдөрт гурван удаа ууна.

 

6. Хамрын ханиад

Мандарины хальсны тусламжтайгаар хамрын битүүг эмчлэх боломжтой:

  • Буцалж байгаа усанд бага зэргийн мандарины хальс хийнэ.
  • Ууранд нь 10 минут утна, халуун ууранд болгоомжтой утаарай.

 

7. Архаг цусны даралт болон зүрхний шигдээс

  • Гурван литр устай саванд мандарины хальсаа хийнэ.
  • Усаа буцалгаад хөргөөрэй.
  • Буцалсан устай мандарины хальсаа ваннтай усанд хийгээрэй. Таагүй шинж тэмдгийг дарна.

 

Мандариныг өдөр тутмын хоол хүнсэндээ нэмснээр:

Өтгөн хаталт

Мандарин нь 88% уснаас бүрдэх тул шингэний дутагдал болон өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ.

 

Цусны даралт ихсэх

Мандаринд агуулагдах шим тэжээлтэй бодис болон эрдэс бодисууд нь цусны даралтыг багасгах үйлчилгээ үзүүлнэ. Зарим нэг мэргэжилтнүүд мандариныг зүрхний эмчид үзүүлэхээс өмнө идэхийг санал болгодог ажээ.

 

Шарх

Мандарины тос шарх эдгээнэ. Хэрвээ та ямар нэгэн бэртэл гэмтлээр шаналж байгаа бол өвчний эдгэрэлтийг мандарины хальсаар хурдасгаж болно.

Мандарин нь хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгана, арьсны өнгийг сэргээдэг. Энэ жимс нь үсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд бууралтахаас хамгаална.

 

Цус багадалт

Эмч нар мандариныг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг, учир нь С амин дэм нь төмрийн шимэгдэлтэнд нөлөөлнө.

 

Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ

Мандарин нь хүний бие махбодид нэн тустай хүчил ихээр агуулдаг. Өөрөөр хэлбэл зарим нэр төрлийн хавдрыг зогсоох оксид азот агуулдаг ажээ.

Олон удаагийн судалгаанаас харахад, мандарины шүүсийг тогтмол хэрэглэснээр элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.

 

Судас нарийсах

Мандарин нь нобилетин гэх бодис агуулдаг, өөх хуримтлагдаж судас нарийсахаас хамгаална.

 

Турах

Мандарин нь ширхэглэг хүнс тул турахад нөлөө үзүүлнэ.

Мөн цусан дахь инсулиныг бууруулах зорилгоор мандариныг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.

 

С амин дэмийн эх сурвалж

С амин дэм биднийг аливаа өвчнөөс хамгаалдаг. Дархлааны системийг дэмжиж төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Эдгээр ашиг тусыг тоохгүй юмаа гэхэд зүгээр л маш их амттай жимс шүү дээ. Та хоол хүнсэндээ л нэмж хэрэглэ, таны бие махбодь талархах болно.

Та мандаринд дуртай юу? Хальс нь ямар ашиг тустай болохыг та урьд нь мэдэж байсан  уу?

18
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Altantoshil Altantoshil

    Altantoshil Altantoshil

    2019/05/23 at 23:42

    U

  2. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/05/25 at 10:22

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *