Өвлийн улиралд өвдөхгүй байх 9 арга

2

Сайхан мэдээ: өвлийн хүйтэнд ханиад хүрэхгүйн тулд хэдхэн дадал зуршлаасаа салахад л болно.

Өвлийн хүйтнийг өвчингүйгээр мэдрэх энгийн хэдэн санааг та бүхэнд хүргэж байна.

Гарахаасаа өмнө хамрын дусаалга цацах

Өвлийн цагаар өвдөхгүй байх 9 арга 2

Хүйтэнд хамрын судас агшдаг. Хэрвээ бид дусаалга хэрэглэвэл хамар орж ирж байгаа хүйтэн агаарыг бүлээсгэж биеийг хамгаалах үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болно. Гарахдаа хамраа зүгээр цэвэрлээд л гар.

 

Гудамжинд амаараа амьсгалах

Өвлийн цагаар өвдөхгүй байх 9 арга 1

Амаараа амьсгалахад хүйтэн агаар бүлээсч, чийгшихгүй тул ангин тусах магадлал нэмэгдэнэ. Иймд хамраараа зөөлөн, гүнзгий биш амьсгаа авахыг зөвлөж байна.

 

Ороолтоор ам, хамраа баглаж боох

Өвлийн цагаар өвдөхгүй байх 9 арга 3

Амнаас гарах уур битүү ороосон ороолтонд мөс болж хөлддөг. Мөсөөр дамжин ирэх агаар улам хүйтэн болдог бөгөөд ангин, бронхит, ам орчмын арьс харшлахад хүргэнэ. Хэрвээ нүүр тань үнэхээр даараад байвал хамраа бус хацраа дулаалаарай.

 

Шуургатай хүйтэнд гадаа явах

Өвлийн цагаар өвдөхгүй байх 9 арга 4

Бээрэх шинж тэмдэг мэдрэгдвэл хамгийн түрүүнд таарах халуун газар орж дулаацаарай, жишээ нь эмийн сан, дэлгүүр, кафе … Дулаацаж аваад цааш яв даа.

 

Бариу гутал, хувцас өмсөх

Өвлийн цагаар өвдөхгүй байх 9 арга 5

Бариу хувцас, гутал нь хурдан даарахын гол шалтгаан. Чөлөөтэй, элбэг хувцас өмссөнөөр гаднаас орж ирэх хүйтэн агаар биед шууд мэдрэгдэхгүй.

 

Гарахаасаа 30 минутын өмнө халуун зүйл уух

Өвлийн цагаар өвдөхгүй байх 9 арга 7

Халуун цай нь цусны эргэлтийг нэмэгдүүлж бие эрхтнийг хамгаалах хүчийг нэмэгдүүлдэг. Энэ үед судас тэлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр бид гадаа хүйтэнд гарангуут хурдан даарч дулаанаа хурдан алдана гэсэн үг. Үнэхээр шингэн зүйл уумаар санагдаад байвал бүлээн ус уугаарай.

 

Хүйтэнд өлсөх

Өвлийн цагаар өвдөхгүй байх 9 арга 6

Дулаан ялгаруулахын тулд танд эрч хүч хэрэгтэй, эс бөгөөс бид хурдан даарна. Тэгэхээр өлсөх л юм бол юм идэж бүлээн цай, ус уугаарай.

 

Гарахаасаа өмнөхөн нүүрээ будах

Өвлийн цагаар өвдөхгүй байх 9 арга 9

Нүүрний тос түрхсэнээс 30-40 минутын дараа ус нь ууршиж дуусдаг. Дөнгөж түрхсэн тостойгоо гадаа хүйтэнд гарвал хөлдөж нүүрний арьсанд муугаар нөлөөлнө. Тийм учраас багаар бодоход гарахаасаа 30 минутын өмнө нүүрээ будаарай.

 

Гадаа хүйтэнд согтууруулах төрлийн ундаагаар дулаацах

Өвлийн цагаар өвдөхгүй байх 9 арга 8

Эхний 30-40 минут л сайхан байна. Харин дараа нь биеийн дулаан хурдтайгаар алдагдах бөгөөд тархи ирж буй дохионд зөв шийдвэр гаргаж чадахгүй.

12
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Lisa Bdi

    Lisa Bdi

    2016/11/25 at 11:55

    Ss

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/11/25 at 12:49

    ss

  3. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/25 at 13:12

    Баярлалаа. Амжилт хүсье

  4. Tuya Tsogniijav

    Tuya Tsogniijav

    2016/11/25 at 17:21

    Гялайлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *