Paris Hilton-ы найз залууг папарацци гэрэл зурагчныг машинаар дайрсан хэрэгт яллах гэж байна

0

Paris Hilton-ы найз залууг папарацци гэрэл зурагчныг машинаар дайрсан хэрэгт яллах гэж байна

Hilton сүлжээ зочид буудлын өв залгамжлагч Paris Hilton хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрөгч 9-р сарын сүүлээр бас нэгэн хэл ам дэгдээсэн явдалд орооцолджээ. Гэхдээ хэргийн гол учир Paris-т бус түүний сүүлийн найз залуу Cy Waits-т илүү хамааралтай юм байна. Cy Waits 9-р сарын 29-ний лхагва гаригийн шөнө Paris-ын хамтаар Bentley маркын машинаараа явж байгаад нэгэн эмэгтэй папарацци гэрэл зурагчны хөлийг дайрсан гэсэн хэргээр шүүхэд дуудагджээ. Тэд тэр шөнө Калифорнийн West Hollywood хотын нэгэн клубээс гарч явахыг завдаж байхад энэ хэрэг болсон бөгөөд тэдний сууж явсан машиныг тойрон хүрээлсэн папарацциудын нэг болох эмэгтэйн хөлийг дайрсныхаа дараагаар хэргийн газраас ум хумгүй зайлан одсон гэнэ. Доорх бичлэгнээс үзэхэд энэ осол 28-хан секундын хугацаанд болсон нь харагдах болно. Cy-гийн хувьд саатуулагдаж, харин эмнэлгийн анхны тусламжийн багийнхан гэрэл зурагчныг эмнэлэгт хүргэсэн ба эргэж ирсэн Cy цагдаагийн ажилтантай ярилцаж байжээ. Ослын дараагаар Paris “Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ байсан гайхалтай үдэш маань түрэмгий папарацциас болж сүйрлээ. Тэд тэр чигээрээ солиотой” мөн цагийн дараа “Ор руугаа явлаа. Бүгдээрээ сайхан зүүд зүүдлээрэй. Хайрт Paris” гэсэн бичлэгийг Twitter сайтан дээр бичиж үлдээсэн байсан байна. Cy, Paris нар 8-р сард хар тамхи эзэмшсэн гэсэн хэргээр бас баривчлагдаж байсан юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. sekv

    2010/10/05 at 02:17

    [color=008000][size=xx-large]hmnn zolig gej[/size][/color]

  2. gamez

    2010/10/05 at 04:57

    Oooooh

  3. doogii0118

    2010/10/05 at 05:39

    papratsuud aa gej

  4. sangan

    2010/10/05 at 07:17

    [size=large][/size][color=0000FF][/color]yoooooooooo bүүvvүүvvүүr iimdee tuljee

  5. DaredeviliN

    2010/10/05 at 10:04

    emegtei ch gehshig eregtei hvn bhad…

  6. 34nt

    2010/10/05 at 10:26

    ;-) 8-) :-o :-x :-)

  7. jerry-man

    2010/10/05 at 10:36

    [size=xx-large]Ene Muu yankhan shde
    [/size]

  8. leon_kennedy

    2010/10/05 at 11:55

    [b]Xvnii ul shagaisan yumnuud xoxi n xoxi n!!! [/b]

  9. turuu_designer

    2010/10/08 at 07:03

    :-D :-D :-D :-D :-D

  10. Зочин

    2010/10/25 at 01:39

    :-) uuruu l orchihson yum bna shv de

  11. jerry04

    2010/10/29 at 16:45

    zugeer l baishd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *