Дубайн амьдралын түвшин ямар их өндөр болохыг ердөө л зах зухаас нь харуулсан гэрэл зургууд

0

Дубай – Арабын Нэгдсэн Эмират Улсын томоохон хот, жуулчин болгонд тансаг, эд баялгийн бэлгэ тэмдэг болдог.

Яагаад гэвэл энэ хотын амьдрал үнэхээр өндөр түвшинд явагддаг: гэмт xэрэг бараг гарахгүйтэй адил, зам дээр хэнд ч хэрэггүй үнэтэй машинууд нь байсаар л, харин энгийн ажлыг роботууд гүйцэтгэнэ (хүний нөөцийг хэмнэж байгаа гэдэг шалтгаанаар). Та бүхэнд Дубайн тансаг амьдралыг харуулсан 10 гэрэл зургийг сонирхуулахаар бэлдлээ.

Алтаар хахсан хот

travelask.ru

Хотын хамгийн тод онцлог – зах зээл нь хахсан алт. Энд 400 гаруй худалдааны лангуутай алтны зах ажиллаж байна. Эдгээр дэлгүүрүүдийн ихэнх нь хэдэн арван жил оршин тогтнож байгаа гээд бод доо?

 

Идэвхтэй баригдах барилгууд

travelask.ru

Хотод зогсоо зайгүй маш олон барилга баригдаж байна. Дубайд дэлхийн барилгын краны 25 хувь нь ажиллаж байсан үе бий юм шүү.

 

Худалдааны төвд хүртэл такси хөлөглөнө

travelask.ru

Хотын ихэнх оршин суугчид нь таксигаар хөдөлгөөнд оролцдог – үнийн хувьд ч хямд тооцогддог байна. Худалдааны төв нь үнэхээр аварга том тул хөл залгуулах унаа байхад ер илүүдэхгүй. Тийм учраас том гипермаркетуудад таксины үйлчилгээ нэвтрүүлжээ.

 

Автомашины “аз”-ын дугаар худалдаж авч болно

travelask.ru

Автомашины “аз”-ын дугаарыг дуудлага худалдаагаар худалдаж авч болно, гэхдээ их өндөр үнэ төлж байж л ийм дугаартай болох юм. 2008 онд 1 дугаартай номерыг түүхэнд байгаагүй үнээр заржээ – 14 сая ам.доллар.

 

Жолоочгүй метро

travelask.ru

Энэ хотод дэлхийд хамгийн өндөр хөгжсөн метроны систем байдаг. Метрог жолоодоход хүний ч хэрэг алга – жолоочийн оронд үүнийг компьютер удирддаг юм.

 

Дээд зэрэглэлийн автобусны буудал

travelask.ru

Нийтийн тээврийн буудлууд нь орчин үеийн техник, технологиор хангагдсан. Халуун улиралд битүү зогсоолын дотор талд агааржуулагч ажилладаг.

 

Хүмүүсийг роботууд орлоно

travelask.ru

Дубайд бүх л зүйлийг автоматжуулахыг зорьж байна, боломжтой болгоныг шүү. 2030 он гэхэд хотын цaгдаагийн үүргийн ихэнх хэсгийг роботод хариуцуулах хөтөлбөрийг засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.

 

Энд тэндгүй л эзэнгүй хаягдсан үнэтэй машинууд

travelask.ru

Машины зогсоол, элсэн цөлд хаа сайгүй л элдэв гэмтэл согоггүй мөртлөө эзэндээ хаягдсан машинууд хэвтэнэ. Үгүй ээ, тэд үнэтэй эд хөрөнгөө мартаагүй. Нөхөн төлбөрт хураагдсан эсвэл эзэд нь улсыг нэн яаралтай орхиж гарахад хүрсэн хүмүүсийн машинууд юм.

 

Гэмт xэрэг байхгүй

travelask.ru

Хотын хаа сайгүй хяналтын камер суурилуулсан бөгөөд эдгээрийг нь цaгдаа нар нарийн хяналтандаа хянаж байдаг. Хууль журам зөpчигч хариуцлагаас мултрах ямар ч боломж байхгүй.

 

Шатахуун түгээх цэг дээр очиж биш харин эсрэгээрээ

travelask.ru

Явуулын шатахуун түгээх цэг – энд хамгийн түгээмэл зүйл. Ингэж байж л үйлчлэгчээ олж авна, үйлчлэгч өөрөө ирнэ гэж мөрөөдөл.

 

Тансаг амьдралыг харуулсан бас хэд хэдэн гэрэл зургууд байна.

Жумейра-далдуу мод

travelask.ru

 

1 сая ам.долларын үнэтэй ягаан кварцан ванн

travelask.ru

 

Дарвуулт онгоц Дубайн тэнгэр баганадсан барилгуудын наана селфи хийжээ

travelask.ru

 

Дубайн төв гудамж

travelask.ru

 

Зөвхөн Дубайд л гантиг шалтай морины жүчээ олж харна

travelask.ru

Хамгийн сонирхолтой санагдсан нь юу байсан бэ?

33
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Бямба Оюунчимэг

    Бямба Оюунчимэг

    2021/12/06 at 12:22

    Хөгжил гэж энэдээ.Манай төрийн түшээдэд монголоо ийм болгох жаахан ч гэсэн атаархал байхгүй юм байхдаа

  2. зээл хүсэгч иргэн

    2021/12/06 at 15:00

    Дэлхийн зарим улс орон хөгжил рүү тэмүүлээд ард түмнээ газрын баялгаараа тэжээгээд болоод л байхад манайх гэж улс арай бишээ 2 өрөө байр /40мкв/ авах гэж гэр бүлээрээ /эхнэр нөхөр/ 30 жилийн ял /зээл/ авж байх шиг арай л өрөвдөлтэй юу :(

  3. Mandkhan Mandkhan

    Mandkhan Mandkhan

    2021/12/06 at 15:04

    Arab nuhurtui boldog yumuu??

  4. Газрын тос нь дуусхаар буцаад тэмээгээ унаж бедуинчилнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *