Хүмүүсийн дунд үнэхээр оршин байдаг хамгийн хачирхалтай 17 ажил мэргэжил

0

Дэлхий дээр сонин хачин, ховор мэргэжил гэж бий. Сонирхолтой нь, бид тэр болгоныг байдаг гэдгийг огт гадарлаа ч үгүй явдаг ажээ. Энэхүү нийтлэлд амьдралдаа маш этгээд хачин ажил хийж үзсэн сошиал хэрэглэгчдийн түүхтэй танилцана: сармагчинд зориулсан тоглоом зохиогчоос эхлээд сүйт бүсгүйн мэргэжлийн найз хүртэл.

1. Миний ажлын даалгавар юу вэ гэвэл би Netflix-ийн бичлэг дээр түр зуурын “Skip” гэдэг товч тавьдаг юм. Зайнаас ажиллахыг xориглохоос өмнө миний хувьд хамгийн сайхан ажил байлаа. Би өглөө сэрээд тусгай хуудас руу нэвтрэн орно, тэнд товч тавих бичлэг/олон ангит кинонуудын нэрсийг жагсаагаад явуулсан байдаг байж билээ.

 

2. Эхнэр маань Японд “хуримын гадаад зочин”-ы ажил хийдэг байсан юм. Тэд хурим дээрээ гадаад хүн урих дуртай, гэрэл зураг нь илүү хурц бөгөөд сонирхолтой гарна гэж үздэг. Энэ ажлын хөлс нь өдөрт 20,000 йен.

 

3. Би аллaгын мөpдлөгтэй хувийн үдэшлэгүүд борлуулдаг. Ямар арга хэмжээ (төрсөн өдөр, хамт олны, тэмдэглэлт өдөр зэрэг) болохыг нь мэдээд тусгайлан сургагдсан жүжигчдийн баг илгээнэ. Тэд аллaгын оньсогыг тайлдаг юм.

 

4. Би буддын сүмд IT хийдэг.

 

5. Би шонхор тэжээж сургадаг: энэ араатан шувууны ачаар төмөр зам, онгоцны буудал, ферм зэрэг газруудаар эргэлдэх бусад шувуунуудыг хөөдөг. Нэг ёсондоо ангууч юм уу даа, шувуугаар л шувуу агнуулж байгаа хэрэг.

 

6. Би сүйт бүсгүйн найзаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, сүйт бүсгүйн найз нь эцсийн мөчид хуримд нь оролцох боломжгүй болвол түүний оронд хүн хөлсөлж авна аа даа. Хөлсөлсөн сүйт бүсгүйн найз жинхэнэ найз шиг л бүх зүйлийг хийнэ. Ганц ялгаа нь төлбөр л авдаг. Гэхдээ жинхэнэ найзаас илүү үнэнчээр ханддаг байх гэж би боддог, яагаад гэвэл ажлаа хийж байгаа хүн шүү дээ.

 

7. Би урьд нь олон ангит кинонд зориулж “хүүхдийн” зураг зурдаг байлаа, яг л хүүхдүүд цэцэрлэгтээ зурсан юм шиг. Анги болгонд өөр өөр сэдвээр зураг зурна. Хүүхдүүд чинь сайн зураачид биш шүү дээ. Миний хүүхдүүд намайг уучлаарай!

 

8. Би сармагчинд зориулсан жирийн тоглоом зохиодог. Надад тоглоомын гар, товчлуур байхад л хангалттай.

 

9. Би виртуал хувцас хийгээд тэрийгээ хувцас өмсгөдөг тоглоомуудад бодит мөнгөөр зардаг.

 

10. Би бага байхдаа лам гөрөөс бэлчдэг талбайгаар явж тэдний нойтон бааcыг тарааж цацдаг ажилтай байлаа. Тэд нэг л газар бөөгнүүлж бaaдаг, цаг тухайд нь бааcыг нь цацаж тараахгүй бол азот нь өвс зүлгийг гэмтээчихнэ. Нойтын бааc тарааж цацсан газрын өвс сайн ургана, гэхдээ лам гөрөөс өөрөө тэр өвснөөс идэхгүй, яагаад гэвэл бааc нь өөрт нь хүчтэй үнэртдэг юм шиг байна лээ. Ингээд л хүрз аваад л гөрөөснийхөө нойтон бааcыг тарааж эхэлнэ дээ. Энүүхэндээ гэж хэлэхэд би лам гөрөөст тийм ч дуртай хүн биш.

 

11. Би утасны дуудлагыг сонсголгүй болон муу сонсголтой хүмүүст зориулж тусгайлан хөрвүүлдэг мэргэжилтэй хүн. Миний мэргэжил устаж үгүй болох аюулд ороод байгаа юм.

 

12. Ерөнхийдөө би өдөржингөө зурагт үздэг гэхэд буруудахгүй. Үнэндээ би хуучны видео кассетийг тоон технологи руу хөрвүүлдэг ажилтай. BETA, VHS, U-matic зэрэг видеоны арвин их сантай компаниуд бий. Хуучны соронзон хальсны хадгалах хугацаа дуусах дөхөж байгаа учраас манай хамтрагч компаниуд кассетуудыг бидэнд илгээж, бид тэдгээрийг нь тоон файл болгон буцааж илгээдэг юм. Тэр их сан хөмрөгийг тоон болгохын тулд хэдэн арван жил шаардлагатай. Манай хуучин томоохон түншүүд сүүлийн 5 жилийн турш бидэнд сар болгон хэдэн мянган хальс илгээж байна, одоо дахиад төдий хэмжээний хальс үлдсэн гэсэн тооцоо байгаа.

 

13. Өнгөрсөн өвөл би нэг хүнсний дэлгүүр ажиллалаа л даа. Яг Зул сарын баярын өмнөхөн ажилд орсон. Миний хийх ажил: дөнгөж тариалангийн талбайгаас хураасан юм шиг харагдуулахын тулд төмсийг шороотой холих. Дараа нь худалдан авагч гэртээ хариад миний хийсэн хүнд хөдөлмөрийг угааж орхидог байсан нь ойлгомжтой.

 

14. Би кино, телевиз, сурталчилгаа, тоглоом зэрэгт зориулсан дуун эффектийн санч. Би төрөл бүрийн дуу авиаг өндөр чанартайгаар хадгалах ёстой. Миний хадгалсан дуу чимээг зугаа цэнгэлийн ямар ч хөтөлбөрт ашиглаж болно. Манайд бүх зүйл бий: цэpгийн нисэх онгоцноос авахуулаад супер баатрын тyлаан, бараг бүх гадаргуу дээр алхах гутлын чимээ, бараг бүх төрлийн бyyны чимээ… хүний хийдэг ажил болгоноос л гарах дуу чимээ. Хамгийн сонирхолтой нь, маш олон тооны олон ангит кинонуудад зориулсан стандарт бус дуу чимээг бичихийн тулд зогсоо зайгүй гүйдэг. Саяхан гэхэд л маш үнэтэй машины дуу хэрэг болоод, бас миний амьдардаг мужийн олон газраас цуглуулсан төрөл бүрийн дуу чимээ хэрэг болсон юм. Ингээд л би гэдэг хүн хэдэн долоо хоногийн турш томилолт аваад л гарч өгнө шүү дээ!

 

15. Оpшуулгын үйлчилгээ бүтэн өдрөөр ажиллах хэрэгтэй, ямар ч амралтгүй, жилд 365 хоног, гэхдээ орчин үед ийм зүйл үнэхээр боломжгүй. Энэ төрлийн үйлчилгээний газрын ажилтнуудад амаргүй, шөнө дунд утас дуугарна, баяр ёслолын хувьд гэр бүлийнхэнтэйгээ ч цуг цагийг өнгөрөөх боломжгүй. Ингээд л өөд болсон хүмүүст зориулсан Uber гарч ирсэн юм. Үүнийг “пикап-компани” гэж нэрлэсэн, зөвхөн тээвэрлэлт хариуцах уу эсвэл цаашлаад хадгалах үйлчилгээ үзүүлэх үү гэдгээс шалтгаалаад үйлчилгээ нь харилцан адилгүй. Би бүрэн үйлчилгээ үзүүлдэг компанид ажилладаг байлаа, хүнд ажил л даа. Фургондоо хоёр дугуйтай ор аччихаад л захиалгын дагуу хаашаа ч явж болно. Ээлж буусан ч алс холын захиалгыг дуусгаж байж л буух эрхтэй. Ардаа цогцoс ачаад л машинаа жолоодоод явна.

 

16. Би нийлүүлэлт хариуцсан мэргэжилтэн. Миний ажил – таны хүссэн барааг манай дэлгүүр эсвэл сайт дээр байнга бэлэн байлгах нөхцлийг бүрдүүлнэ. Миний ажиллаж байсан газруудын агуулахад барааны хангалт ер нь л 95 хувьтай явдаг. Гэхдээ бэлэн бараагүй болох тохиолдол бий. Жишээ нь, нэгэн “этгээд” 64 алх, 500 литр сүү захиалчихвал агуулахын бэлэн бараа дуусна, энэ үед бидний нийлүүлэлтийн модель бага зэрэг доголдоно шүү дээ.

 

17. Би үрчийж муудсан долларын дэвсгэртийг тусгай машин дээр шалгадаг ажил хийдэг юм. Би түгжээтэй өрөөнд ажлаа явуулна, эргэн тойрон хэдэн мянган доллар, хамгаалагчид хараа салгахгүй хянана. Уйтгартай бас хачирхалтай ажил. Хамгаалагч нар надтай ганц ч үг дуугарахгүй. Ганцхан цайны цаг боллоо л гэж хэлэхээс өөр үг амнаас нь гарахгүй дээ.

Уншигч танд хамгийн сонин содон санагдсан мэргэжил аль нь байсан бэ?

3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *