Санаа зовж, ичээд байх ямар ч шаардлагагүй хүний биеийн 10 онцлог – Энэ бол дутагдал биш!

0

Нүүрэн дээрх үс эсвэл тохойны үрчлээг бид бусдаас нуухыг хичээдэг, өөрийгөө царай муутай гэж үзнэ. Угтаа эдгээр онцлог таны гадаад үзэмжийг бусдаас онцгой болгож байгаа юм шүү дээ.

Бид тухайн хүний гоо сайхныг үнэлэхийг зорьж байгаа ба тэр дундаа биднийг чимдэг “дутагдал”-ыг. Энэ удаад та бүхэнд ичих хэрэггүй таны гадаад үзэмжийн онцлогийг танилцуулж байна.

1. Нүүрэн дээрх үс

© JIB Liverpool / Shutterstock

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс биедээ үстэй төрдөг, нүүрэн дээрх үс ч мөн байна. Илүүдэл үс эмэгтэйчүүдийн хувьд дараах тохиолдолд л санаа зовох зүйл болно: жишээ нь, дуу сул болох, булчингийн масс ихсэх.

 

2. Харьцаа нь алдагдсан нүүр

© notareal***ngperson / Reddit

Дэлхийн хүн амын 2.0803% нь ийм нүүртэй. Энэ нь гайхуулмаар онцлог. Хэрвээ таны баруун хөмсөг зүүнээсээ бага зэрэг дээшээ бол ичих хэрэггүй, үүнд гажиг зүйл огт байхгүй юм.

 

3. Үрчийсэн хуруу

© aliens-dope / Reddit

Үрчийсэн хуруу – судас агшиж байгаагаас болж өөрчлөгдөх байгалийн жам ёсны явц. Усанд тодорхой хугацаанд байхад таны мэдрэлийн систем судаснуудад ипмульс илгээж цааш таны бие хариу үйлдэл үзүүлнэ. Цусны хэмжээ багасахад судас суларч арьсан дээр үрчлээ тогтдог.

 

4. Урт, богино эрхий хуруу

© PineappleRecon / Reddit

Хумстай хуруу урт, богино байхыг брахидактили гэдэг. Энэ бол генетикийн онцлог, үүнд аюултай зүйл юу ч байхгүй. Хэрвээ та ийм онцлогтой бол таны гадаад үзэмжийг чимж л байгаа хэрэг гэж ойлгоорой.

 

5. Эрхий хуруунд үе дутах

© fmpundit / Reddit

Заримдаа гарын эрхий хуруу дутуу хөгжснөөс болоод үегүй байдаг. Энэ нь эрүүл мэндэд хоргүй, амьдралд тань саад учруулахгүй, мэс засал ч хийлгэх шаардлага алга.

 

6. Үсэрхэг гар

© Seksun Guntanid / Shutterstock

Гарныхаа үсийг хусах тухай олон эмэгтэйчүүд боддог. Таны өөрийн л сонголт. Эмэгтэйлэг эсвэл эрэгтэйлэг чанарыг үстэй, үсгүй гэдгээр нь тодорхойлох утгагүй. Нүүрэн дээрх үсний ургалтын хувьд ч санаа зовоод байх хэрэггүй. Гэхдээ дээр дурдсан зарим нэг тохиолдлыг анхааралдаа авна.

 

7. Тохойны үрчлээ

© Depositphotos.com

Тохойны үрчлээтэй арьс – энэ бол хэвийн үзэгдэл. Энэ нь тохойны үений зөв бөгөөд сайн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа хэрэг. Мөн нас ахих тусам энэ хэсгийн арьс илүү унжгар болно. Үүнд санаа зовоод байгаа бол байнга чийгшүүлж байхыг бодоорой. Бусад тохиолдолд тохойны үрчлээтэй арьс таны санааг зовоох ёсгүй.

 

8. Шүдний завсар

© Grant-o / Reddit

Төгс төгөлдөр – хийсвэр ойлголт. Шүд хооронд завсар байх ёсгүй гэсэн дүрэм журам хаана ч байхгүй. Танд яаж мэдрэгдэж байна вэ гэдэг л чухал юм. Шүд нь завсартай маш олон алдартнууд бий. Тэднийг бид үзэсгэлэнтэй гэж үздэг, жишээ нь, Дакота Жонсон, Ванесса Паради зэрэг.

 

9. Арьсны язралт

Хэрвээ таны арьс язарсан бол та дараах замыг туулжээ:

1. Бэлгийн бoйжилтын үед огцом өссөн

2. Жирэмслэлт

3. Жингийн огцом өөрчлөлт (хасагдах, нэмэгдэх)

4. Булчингийн огцом өсөлт

Энэ язралтаас санаа зовох хэрэггүй. Бодит амьдрал дээр сэтгүүлийн нүүрэн дээрх охид бүсгүйчүүд шиг харагдах албагүй шүү дээ. Хамгийн чухал нь өөрийн эрүүл мэнддээ л анхаарал тавьж заншаарай.

 

10. Төрөлхийн мэнгэ

© seemasamosa / Reddit, © JustSavi / Reddit

Хаана ч мэнгэ гарч болно – нүүр, нүд, чих. Энэ бол таны л давтагдашгүй онцлог. Гэхдээ мэнгэний байдлыг байнга ажиглаж байх хэрэгтэй. Мэнгэний өнгө болон хэлбэрийг анхаарч, шаардлагатай бол эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Таны биеийн юу нь танд таалагддаг вэ? Та төгс төгөлдөр байдлыг юу гэж боддог вэ? Өөрийн үзэл бодлоо сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

13
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *