Ази тивд видео тоглоом тоглодог эмэгтэй тоглогчдын тоо маш хурдацтай нэмэгдэж байгааг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ

0
  • Видео тоглоом тоглодог эмэгтэй тоглогчдын тоо огцом өсөж байна.
  • Мэргэжлийн түвшний “е-sport”-ын тамирчдад ирэх ивээн тэтгэгчдийн тоо ч нэмэгдсээр байна.
  • Эмэгтэй тоглогчдын тоо өсөж байгаатай холбогдуулан тэдэнд зориулсан шинэ тоглоом зохиож эхэлжээ.

“Google” компанийн дата мэдээлэл дээр суурилсан судалгаанд эмэгтэй тоглогчдын тоо 2019 оныхоос даруй 15 хувиар өссөн гэсэн тоо гарчээ. Дэлхийн хэмжээнд Ази тив нь видео тоглоомын хамгийн халуун цэг хэмээн тооцогддог бөгөөд энэ нь нийт тоглоомын орлогын 48% -ийг эзэлдэг байна. “Google” болон судалгааны “Niko partners” компанийн хийсэн шинэ судалгаагаар энэ жил эмэгтэй тоглогчид 1,33 тэрбум тоглогчтой тоглоомын вант улсын хүн амын тоог 38 хувиар нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн “BBC”-ээс мэдээлснээр Ази тивийн эмэгтэй Хятад тоглогчдын эзлэх хувь 45 хувь байгаа бол бусад Япон, Өмнөд Солонгос, Зүүн Азийн орнуудын эмэгтэй тоглогчдын эзлэх хувь 40 хувь байна гэжээ.

Энэ талаар “Google”-ийн Ази тивийг хариуцсан мэргэжилтэн Рохи Бушан хэлэхдээ:

“Жил бүр эмэгтэй тоглогчдын тоо эрчимтэй өссөөр байна. Ингэснээр тэд ч мөн тоглоомын ертөнцийн үнэ цэнэтэй бүрэлдэхүүн болон хувирлаа” гэсэн байна.

Үүнтэй зэрэгцэн “Google”-ийн Ази тивийн маркетинг идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Мэтт Броклхөрст хэлэхдээ:

“Гар утасны тоглоомын зах зээл дээрх эмэгтэй тоглогчдын тоо борооны дараах мөөг шиг л өсөж байна. Ялангуяа энэ үзэгдлийг ази тив дээр хамгийн тод жишээгээр харж болно” гэжээ.

Харин тэдгээр эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл болох Валериа Онг өөрийн тоглоом тоглох болсон талаар бидэнтэй хуваалцсан юм. Тэрээр анх “Call of Duty” тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан найзаасаа урам зориг авч видео тоглоомын ертөнцөд хөл тавихаар шийдэж байжээ. Валериа хэлэхдээ найзыгаа тоглоом тоглож байхыг харах үнэхээр гайхалтай бас урам зориг авмаар санагдсан гэсэн бөгөөд түүний найз тухайн жилээ тус тэмцээнд оролцож буй цорын ганц эмэгтэй тоглогч байжээ.

 

Эмэгтэй тоглогчдын төлөөлөл болсон охидын бичлэг

Сүүлийн жилүүдэд тоглоомын ертөнц асар хурдтай хөгжиж зөвхөн тоглоом бүтээгчдийн хувьд төдийгүй “e-sport” сонирхогч, мэргэжлийн тоглогчдын хувьд ч асар их мөнгө олох боломжтой өндөр өсөлт бүхий платформ болсон юм.

Үүний нэгэн жишээ нь кибер спортын мэргэжлийн эмэгтэй тоглогч Рья Аюуна сар бүр доод тал нь 2800 доллароор цалинждаг байна. Одоо тэрээр “Ubisoft” компанид тоглоом хөгжүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд эмэгтэй тоглогчдод зориулсан тоглоомын нэмэлт өөрчлөлтүүдийг хийхээр судалж байна.

 

Видео тоглоомыг нас харгалзахгүй тоглодог болохыг тус видеоноос харах боломжтой

11
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Төөгий Даваа

    Төөгий Даваа

    2020/08/08 at 20:16

    tgd naaduus chini erchuudee barahiin muu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *