Видео тоглоомчдын гар ирээдүйд хэрхэн хувьсан өөрчлөгдөж, ямар байдалтай харагдахыг мэргэжилтнүүд ингэж таамаглажээ

1

Slotwise хэвлэлийн мэдээллэж буйгаар ирээдүйд видео тоглоомчдын долоовор болон дунд хуруу хэвийн хэмжээнээс илүү урт болж, ядам хуруу нь чигчий хуруу шиг богино болж хувьсах магадлалтай гэж үзжээ.

Ялангуяа элит зэрэглэлийн тоглогчдын хувьд гар удирдлагад тохируулан хурдан шилжилт хийж, илүү өндөр түвшний тоглолт үзүүлэхийн тулд хуруу, гарны булчин сунаж ийм хэмжээтэй болох магадлалтай гэж үзжээ.

SlotsWise

Түүнчлэн Slotwise хэвлэл видео тоглоом хүрээгээ улам тэлсээр байгаа учраас хүний бие видео тоглоомын консолын гарт зохицож, хувьсаж болох талаар ийнхүү судалгаа хийсэн гэдгээ тодотгожээ.

Эрдэмтдийн зүгээс ийм төрлийн хувьсал хэзээнээс явагдаж эхлэх талаар тодорхой цаг хугацаа хэлээгүй байгаа хэдий ч 18-25 насныхан долоо хоногт 20 цагийг видео тоглоом тоглож өнгөрүүлж байгаа явдал цаашид хэвээр үлдэнэ гэж тооцоолбол бидний хүүхдүүд магадгүй ач зээ нарын маань үед ч энэ хувьслын шинж тэмдэг илрэх боломжтой байгаа ажээ.

limelight
limelight

Cornelius creative-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Simon Cornelius хэлэхдээ, “Зарим нэг тоглоомуудыг эс тооцвол одоогийн бидний хэрэглэж байгаа консолын гар хүний бие физиологийн нөхцөлд тохиромжтой байдлаар бүтээгдсэн. Гэвч орчин үеийн тоглоомнууд илүү олон товчлууртай байхыг шаардах болсон энэ үед хүний гар, тэр тусмаа эрхий, долоовор, дунд хуруунууд яах аргагүй илүү ачаалал авах шаардлага тулгарч байна. Иймээс ирээдүйд эдгээр хуруунуудад хувьсал явагдах магадлалтай гэж би үздэг. Мөн энэ үүднээс авч үзвэл чигчий болон ядам хуруунууд жижиг болох магадлал ч бий” хэмээжээ.

42
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *