Олон эцэг, эхчүүд төрөлхийн гоц ухаантай хүүхдэд илрэх эдгээр 11 шинж тэмдэгт анхаарал хандуулалгүй өнгөрүүлдэг

0

Дунджаар 1000 хүүхэд тутмын нэг нь төрөлхийн авьяас чадалтай гэж хэлж болно. Энэ вундеркиндийн IQ нь 140-өөс дээш оноотой байх ажээ. Харин гоц ухаантай хүүхдийн IQ-ийн түвшин 175 болон үүнээс дээш оноотой бөгөөд 3 саяд нэг л тохиох тохиолдол юм.

Бяцхан гоц ухаантнуудад илэрдэг 11 шинжийг танд танилцуулахаар бэлдлээ.

Ээжээс гадна эмээгийн хүмүүжлээр хүмүүжнэ

© Depositphotos.com

Эцэг, эхээс гадна эмээгийн хүмүүжлээр хүмүүжсэн хүүхэд илүү анхааралтай, аливаад бүрэн төвлөрч чаддаг ажээ.

Аав ажилдаа яваад өгнө, ээж хүүхдээ асрахаас гадна гэр орны ажлаа амжуулах тул хүүхдэд бүрэн цаг зарцуулж чаддаггүй. Энэ үед эмээгийн тусламж хэрэгтэй, үр ачтайгаа тоглож, үлгэр уншиж түүнтэй цугтаа зураг зурахад ч бэлэн эмээ. Бага наснаасаа нийгмийн харилцаанд орсон хүүхэд ирээдүйд амжилттай болох боломж эрс нэмэгддэг байна.

 

Жилийн хүйтэн улиралд төрсөн

© Depositphotos.com, © Depositphotos.com

Зун төрсөн хүмүүсээс илүү 10 дугаар сараас 4 дүгээр саруудад төрсөн хүмүүсийн дунд ухаантай хүн олон байгааг судалгаагаар баталжээ. 2 дугаар сард оргил үе, уналт нь – 6 дугаар сараас 8 дугаар сар хүртэл.

 

Шинэ орчинд эргэн тойрноо анхааралтай ажигладаг

© Pixabay

Вундеркиндүүд балчир наснаасаа л үл мэдэх эд зүйл, танихгүй хүнтэй маш сонор сэрэмжтэй харилцах мэдрэмж нь хүчтэй хөгжсөн байдаг. Эхлээд тэд объектыг маш анхааралтай нүд салгалгүй ажиглана, дараа нь харсан үзсэнээ ойлгож хариу үйлдэл үзүүлж эхэлдэг.

Заримдаа тэдний энэ зан байдлыг ичиж байна гэж ойлгох нь бий. Ичимхий хүүхэд харц тулгарахаас зугтаадаг, хүний ард нуугдана, өөрсдийнх нь сэтгэл санаа нь ч тавгүйрхдэг. Тэднийг бодвол гоц ухаантай хүүхэд танихгүй орчинд ажиглах зөв газраа сонгож тухална. Чимээгүйхэн ажиглаад л суугаад байна.

 

Тоглоомыг зориулалтаар нь ашигладаггүй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Сониуч зан, санаачилгатай зан байдал, стандарт бус сэтгэлгээтэй учраас бяцхан гоц ухаантнуудад жирийн тоглоом уйтгартай санагдана. Тэд дүрэм журмыг хүндрүүлэх дуртай, оюун ухаан болон үйл явдалтай тоглоом илүү сонирхдог, тэдний сэтгэн бодох чадвар нь нүдэн дээр илт.

Зүгээр суугаад пирамид эвлүүлэх сонирхолгүй, логик сэтгэлгээ ашиглан элдэв дүрс хэлбэр өрөх нь тэдний хувьд өөр хэрэг. Аяганд ус гоожуулж тоглох бөөн уйтгар, харин том саванд ус хийгээд аягаа хийж усаар дүүргэх нь – бөөн хөөр.

 

Илүү том хүүхдүүдтэй харилцахыг хүсдэг

© Depositphotos.com

Өөрөөсөө том эсвэл томчуудын дунд байвал тэдэнд илүү тав тухтай санагддаг, бусдаас туршлага судалж илүү ихийг сурах боломжтой ажээ. Хүүхдийн төрсөн өдөрт очсон вундеркиндийг та амархан таньж болно: бужигнасан хүүхдүүдтэй далайн дээpэмчин болж тоглоогүй харин томчуудтай аяга цай хуваагаад ярьж суух болов уу.

Гэхдээ үүнд дутагдалтай тал бий: үе тэнгийн хүүхдүүдтэй хэл амаа ойлголцохгүй хүндрэл гарах магадлалтай.

 

Орой унтдаг, шөнөдөө муу нойртой хонодог

© Depositphotos.com, © Depositphotos.com

Ухаантай хүүхдүүд нэг бол маш цөөхөн цаг унтана, нэг бол өдрийн нойрноос эрт татгалздаг. Мөн тэд нойронд тун муу, өнгөц нойртой гэж хэлэхээр. Эхний тохиолдолд хүргэх шалтгаан нь тэдний тархи эрч хүчээ хурдан нөхөн сэргээдэг, тиймээс амралтад бага цаг зарцуулж байгаа юм. Хоёр дахь тохиолдлын хувьд өдрийн турш хүлээж авсан хэт их мэдээллээ боловсруулж байгаа учраас муу унтдаг ажээ.

 

Илүү том насныхны сурах бичиг, ном сонирхдог

© jimmyjump / Pikabu

Оюун ухааны өндөр түвшинтэй хүүхэд байнга шинэ мэдээлэл, нээлтийн эрэлд гардаг. Бяцхан гоц ухаантан цагаан толгой эсвэл хүүхдийн зурагтай ном удаан эргүүлж суух нь юу л бол. Тэдэнд физик эсвэл дэлхийн тухай нэвтэрхий толь илүү сонирхолтой санагдана.

 

Хоол голох хандлагатай

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүүхэд хоолоо голоод байвал түүний зөвхөн эрхэлсэн гэж ойлгож болохгүй. Магадгүй таны дэргэд ирээдүйн Моцарт эсвэл Илон Маск өсөж байгаа ч юм билүү?

Хооллолтын асуудал – гоц ухаантай хүүхэдтэй эцэг, эхэд тулгарах түгээмэл асуудал. Хүүхдийн тархи хоолны амт, өнгө болон бүтцийг илүү тод хүлээж авдаг. Зузаан хэрчсэн сонгино, чанасан дан гоймон, эсвэл хэтэрхий тостой шөл – ухаантай хүүхдэд дахиж идэх нь юу л бол. Яагаад гэвэл түүний ой санамжид таагүй амт, мэдрэмж гүн үлдсэн байдаг ажээ.

 

Эцэг, эх нь ном уншиж өгөхөд зүгээр сонсож, зургийг үзэж суулгүй тэдэнтэй цуг дагаж уншдаг

© Depositphotos.com

Зэрэгцэж суугаад ном унших нь аль ч утгаараа нэн хэрэгтэй хүмүүжил. Харин залуу ухаантан дулаахан хөнжилд ороод амьсгалаа даран шөнийн үлгэрээ сонсохгүй. Тэр эцэг, эхийнхээ гараас номыг булааж аваад л өөрөө бие даан уншиж эхэлнэ, зүгээр ч уншихгүй номон дээрх зургуудыг тайлбарлаж өгөх байх.

 

Муухай бичигтэй байдаг

© AmokYu / Pikabu, © vipnechaev / Pikabu

Гаргацгүй бичиг, хам хум бичгийн хэв – гоц ухаантай хүүхдүүдийн шинж тэмдэг юм. Тэд оюун бодлынхоо хурдыг гүйцдэггүй яарч байдаг тул хурдан бичихийг хичээдэг. Товчхондоо, тэд бичихээсээ илүүтэй боддог юм.

 

Хамраа ухна, хуруугаа хөxнө бас хумсаа мэрнэ

© PxHere

Гоц ухаантай хүнд хүртэл дутагдалтай тал бий. Оюун ухааны өндөр түвшинтэй хүмүүс муу зуршилтай байх нь элбэг. Тийм учраас хумсаа мэрэх, хамраа ухах эсвэл хуруугаа хөxөхийг буруу хүмүүжил гэж шууд ойлгож болохгүй.

Магадгүй хүүхдийн тархи маш их ачаалал авч байгаа болохоороо бие махбодод дээрх дохиог өгч байж болох юм. Сэтгэл зүйчид энэ үед хүүхдийг зэмлэж загнахгүй байхыг зөвлөдөг. Үүний оронд та хүүхдийн амьдралын хэмнэлийг удаашруулж ачааллыг нь багасгахыг хичээх хэрэгтэй.

Та хүүхдийнхээ зан байдлаас этгээд хачин зүйл олж харсан уу? Бусад хүүхдүүдээс ямар ялгаатай байна?

103
ХөөрхөнХөөрхөн
49
ТэнэглэлТэнэглэл
34
Ха ХаХа Ха
18
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
12
БурууБуруу
10
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. С.С.О Сүнжгээ

    С.С.О Сүнжгээ

    2021/11/14 at 00:01

    Зааа волиочдэээ🤣🤣🤣

  2. Baska Baaska

    Baska Baaska

    2021/11/14 at 00:58

    mongoliin mine buh l urs uhaantai shuu

  3. Khuslen Nyamka

    Khuslen Nyamka

    2021/11/14 at 01:17

    Ulem Munkhbat Ene medeenuud ni tsaanaasaa nmg gots uhaantan gd bgm daa hhahah

  4. Батболд Тэмүүн

    Батболд Тэмүүн

    2021/11/14 at 01:20

    Bi bnshde hah

  5. Mugi Nyamzundui

    Mugi Nyamzundui

    2021/11/14 at 03:03

    Ymar ch shinjleh uhsanii vndeslelgvi zorgooroo zvils niitleh ym da. Amar ch ym u.

  6. Gantumur Chuka

    Gantumur Chuka

    2021/11/14 at 09:03

    энэ гаж буруу лого тавихаа болиоч энэ 6 өнгийг хүмүүс ойлгодог болсон шүү юун гоц ухаан

  7. Яг би

    2021/11/14 at 15:31

    10 настай намайг биччихэж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *