
Түүх ийм учиртай: 1939 онд Альберт дэлгүүр орж л дээ. Тэр дэлгүүрийн худалдагч нийтэч, уян зөөлөн харьцаатай байсан нь түүнд ихэд таалагдсан байна. Ингээд дэлгүүрээс эмэгтэй хүний гутал авахаас өөр аргагүй болсон гэдэг, яагаад гэвэл өөрт таарах хэмжээний гутал байсангүй. Ийм сайхан харьцаатай худалдагчийг гомдоолтой нь биш гээд л эмэгтэй хүний гутал авсан хэрэг. Альберт ингээд л эмэгтэй гуталтай болсон юм, дараа нь гутлаа зүгээр хаячих хайран санагдаад өөрөө өмсжээ.
Тэгээд ч үнийн хувьд хямд, маш боломжийн үнэтэй – ердөө 1 доллар 35 цент. Харин Эйнштейн бол тооцоотой, харамчаараа алдартай нэгэн байсан гэдэг.
Тэр дэлгүүрийнхээ худалдагчтай анд нөхөр болжээ (гэрэл зураг дээр Эйнштейний дэргэд байгаа нь). Найзаасаа нэг биш удаа гутал худалдаж авсных нь ихэнх нь эмэгтэй гутал байлаа.
Хачин түүх байгаа биз?
Бас Эйнштейн оймс өмсөх дургүй байжээ. Амархан урагддаг болохоор мөнгөнд гарзтай ч гэж үздэг байсан байж болох юм. Эйнштейн ер нь л оймс өмссөн нь харагддаггүй. Туфль, ботинк өмссөн ч дотуур нь оймсгүй явах нь элбэг байв.








Nandintsegtseg Samdangeleg
2021/11/13 at 22:27
😂😂😂😂😂😂😂😂😂😤😤😂😤😂😤😤😂😤😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂
Шүрэнцэцэг Жамьянперенлэй
2021/11/13 at 22:33
Шизотой гэдэг нь үнэн юм байна