Хэн нэгнийг үнсэх үед таны биед эдгээр 7 зүйл тохиолдох болно. Хайртай дотнын хүмүүсээ үнсээд байдаг хэрэг ээ!

0

Хайртай хүнээ үнсэх нь та хоёрт таатай мэдрэмж төрүүлээд зогсохгүй, хоорондын харилцаа холбоог улам бэхжүүлдэг. Мөн эрүүл мэндийн олон талын ач тустай. Жишээ нь, таны толгой өвдөхөд та хайртай хүнээ үнсэх бодол төрөхгүй боловч, үнэндээ үнссэнээр толгойн өвчнөөс салж болно.

Үнсэх нь бидний эрүүл мэндэд үнэхээр сайн нөлөөтэй гэдэгт таныг санал нийлнэ гэж бодож байна. Иймд хайртай хүнээ үнссэнээр эрүүл мэндэд ямар ач тус үзүүлдэг болохыг мэдэж авцгаая!

1. Таны артерийн судаснууд илүү эрүүл болно

Илүү их үнсдэг хүмүүс бага холестеринтой байдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Үнсэх үед таны бие илүү их окситоцин ялгаруулж эхэлдэг. Энэ даавар холестерины хэмжээ ихсэхэд хүргэдэг стресс болон сэтгэл гутралаас ангижрахад тусалдаг. Мөн үнсэх нь цусны даралтыг бууруулна.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

2. Таны харшил багасна

Үнсэх нь стрессийг бууруулж, эерэг сэтгэл хөдлөлөөр таныг дүүргэх бөгөөд ингэснээр харшлыг багасгаж чадна. Гэсэн хэдий ч таны хайртай хүн харшлыг чинь хөдөлгөх ямар нэгэн зүйл идсэн бол харин харшил хөдөлж болзошгүйг анхаараарай.

© Depositphotos.com

 

3. Таны нүүр илүү залуу харагдана

Үнсэх үед маш их нүүрний булчингууд оролцдог тул, энэ нь нүүрэнд маш сайн дасгал болж өгдөг. Тэр бүү хэл, минут тутамд та 26 хүртэлх хэмжээний калорийг шатааж чадна. Яагаад гэвэл үнсэх нь таны нүүрэн дэх цусны урсгалыг нэмэгдүүлж, коллаген болон эластины ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Эдгээр нь таны нүүрийг залуу харагдахад тусалдаг байна.

© face to face/FaceToFace/REPORTER/East News, © Niviere David/ABACAPRESS.COM/Abaca/East News

 

4. Таны толгойн өвчин эсвэл булчин таталт намдана

Хэрэв таны толгой өвдөх юм уу эсвэл сарын тэмдгийн үеэр булчин чинь татвал, өвдөлтийг хайртай хүнээ үнсэх замаар намдаах гээд оролдоод үзээрэй. Үнсэлт таны судсыг тэлж, цусны даралтыг бууруулдаг тул өвдөлтийг намдаахад туслах болно.

© New Girl / 20th Television

 

5. Таны шүд цоорох эрсдэл багасна

Үнсэлт шүлсний ялгаруулалтыг нэмэгдүүлснээр шүдийг хортой бактериас хамгаалж, шүд цоорохоос сэргийлнэ. Зарим мэргэжилтнүүд шүлсэн дэх эрдэс бодис бүхий ионууд шүдний паалан дахь жижиг гэмтлүүдийг сэргээн засварлаж чаддаг болохыг хэлж байна. Хэдий тийм боловч, таны болон хамтрагчийн чинь амны хөндийн ариун цэвэр маш чухал юм. Учир нь амны хөндийн бактери үнсэлцэх үед дамждаг байна.

© Depositphotos.com

 

6. Та жин хасна

Үнсэлт нь мөн таны биеийг допамин ялгаруулахад нөлөөлдөг. Хэрэв хангалттай хэмжээний допамин таны биед байхгүй бол, та илүү их идэх магадлалтай бөгөөд ингэснээр эрүүл бус болон их хэмжээний калори агуулсан ямар нэгэн зүйл идэх хүсэлдээ автана гэсэн үг. Идсэнийхээ дараа ч та цадаагүй мэдрэмжийг мэдэрнэ. Допамины хэмжээ их байх нь таны хоолны дуршлыг хянаж, жин нэмэхээс сэргийлдэг байна.

© face to face/FaceToFace/REPORTER/East News, © face to face/FaceToFace/REPORTER/East News

 

7. Танд нойрмог мэдрэмж бага мэдрэгдэнэ

Допамин мөн энергийн түвшинд нөлөөлдөг. Хэрэв таны допамин бага байвал, та илүү их ядарсан мэдрэмжийг мэдрэх бөгөөд энгийн үеийнхээсээ их унтана. Ийм болохоор үнсэлт таны биеийн сэрүүн байдлыг нэмэгдүүлдэг байна.

© Wiese/FaceToFace/REPORTER/East News, © DDNY/Broadimage/Broad Image/East News

Та урьд өмнө хэн нэгнийг үнссэнийхээ дараа дээрх нөлөөнүүдийг өөрийн биеэр мэдэрч байсан уу?

79
Ха ХаХа Ха
22
ГайхмаарГайхмаар
19
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
11
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Jiigee Sambuudavaa

    Jiigee Sambuudavaa

    2021/02/13 at 02:11

    Narangarav Ngv

  2. Su Ba

    Su Ba

    2021/02/14 at 18:08

    М. Золжаргал bainga hvntei vnseltsd ywdg blohoorl chi turanhai bdyn bn hahaha

  3. М. Золжаргал

    М. Золжаргал

    2021/02/14 at 18:09

    Su Ba aaaashaady🤣😂

  4. Kira

    Kira

    2021/02/14 at 23:10

    Б. Төрболд xar ci gesh

  5. Zenitsu Agatsuma

    Zenitsu Agatsuma

    2021/02/15 at 06:22

    Номин-Эрдэнэ Батболд

  6. Ц. Хангал

    Ц. Хангал

    2021/02/15 at 15:12

    Э.Б. Эрдэнэцэцэг 😂

  7. c

    2021/02/17 at 11:04

    c

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *